С.Мягмар “МVТВ-ээс “Монгол кино” нэгтгэлд хөрөнгө шилжvvлсэн тухай ТЄХ-ны тогтоолыг эсэргvvцэж байгаад, хууль дvрмийг биелvvлж эд хөрөнгийг хvлээлгэж өгсөн. Нийтлэл, нэвтрvvлгийн бодлого нь хазайж, хоёр хvн хэрэлдvvлдэг газар болсон тул “Ийгл” телевизийг хэрvvлийн бузар шингэсэн газар гэж хэлсэн. Vvндээ би уучлал гуйна” гэж тайлбарлав.
ОНРТ-ийн дэд захирал болон телевиз, радио, “ММ” агентлагийн захирлыг ерөнхий захирал Vндэсний зөвлөлд санал болгов. Тvvний танилцуулсан хvмvvсийг зөвлөл
баталснаар ОНРТ-ийн дэд захирлаар “Аригу” ХХК-ийн захирал Л.Ариунбат томилогдож телевизийн захирлын vvргийг хавсран гvйцэтгэхээр боллоо. Монголын радиогийн
захирлын албанд Б.Пvрэвдашийг хэвээр vлдээв. Харин “ММ” агентлагийн захирлаар “ТВ-9” телевизийн редактор Є.Отгонбаатар очлоо.
Vндэсний зөвлөлийн гишvvд С.Мягмарт баяр хvргэж, хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн. С.Мягмар “Жаварт 60 хоног сойгдоно” гэдэг шиг л юм болж байж томилогдлоо. ОНРТ-ийг жинхэнэ утгаар нь хөгжvvлэхэд зvтгэж байгаадаа баяртай байна” гэв. Vvний дараа тэрбээр сэтгvvлчдийн сонирхсон асуултад хариуллаа. “ОНРТ-ийн бvтцийг бий болгоно. Бид аливаа зvйлд стандарт байдгийг мартжээ. ОНРТ-ийн стандартыг тогтоож, олон улсын стандартын дагуу ажиллана” гэж байлаа.
ОНРТ-ийг нvсэр бvтэцтэй, олон хvнтэй, мөнгө уудаг машин гэдэг. Vvнийг өөрчилж, чадварлаг, цомхон баг бvрдvvлэх шаардлагатай гэж vздэг хvн бий. Харин ОНРТ-ийн шинэхэн дарга өөр бодолтой байна. Тэрбээр энэ байгууллагыг удирдахдаа ямар нэг халаа сэлгээ хийхгvй бололтой. Цөөн хvнтэй, бага зардлаар ажиллах ёстой гэдэгтэй санал нийлдэггvйгээ хэлж байсан. Мөн ойрын хугацаанд удирдах багаа бvрдvvлэх бөгөөд багт нь ямар ч хvн орж болно, олон санаатай хvмvvсийг удирдаж чаддаг л байх ёстой гэж ярилаа.
Тэрбээр мөрийн хөтөлбөртөө ОНРТ-ийн ерөнхий захирлын ажлын vр дvн гурван сарын дараанаас гарч эхэлнэ гэж тусгасан. Энэ хугацааг наашлуулж хоёр сар болгоно гэдгээ илэрхийлэв.
Дараа нь Vндэсний зөвлөлийнхөн сэтгvvлчдэд мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийн дарга Х.Чилаажав “Бид нэлээд ачаалалтай ажиллаж олон асуудлыг шийдлээ. Олон нийтийн санаа бодлыг тусгадаг, тэдэнд зориулагдсан нийтлэлийн бодлоготой ОНРТ байгуулахаар ажиллаж байна. Vндэсний зөвлөлийн гишvvдээс олон санаа гардаг ч бид ойлголцож ажиллана. Бидний vйл ажиллагаа нээлттэй, ил тод байх болно” гэв.
“ОНРТ-ийн ажилчдын Тvр хорооноос та бvхнийг татах хvсэлтээ Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-д тавьсан байгаа. Vvний дараа Vндэсний зөвлөл гацаанаас гарсан нь ямар учиртай вэ” гэсэн асуултад тэрбээр “Тvр хорооны шахалтаар ийм шийдвэр гаргаагvй. Vндэсний зөвлөл хэн нэгнээс хараат байдлаар асуудлыг шийдэхгvй. Тvр хорооноос биднийг эргvvлэн татах асуудал тавьсан нь тэдний эрхийн асуудал.
Vvнийг Vндэсний зөвлөлийн гишvvдийг сонгосон субъектууд шийднэ. Бидний ажилд шахалт vзvvлэх гэсэн ямар ч оролдлогыг хvлээж авахгvй” гэв. Єнгөрсөн оны 11 дvгээр сарын 26-нд Vндэсний зөвлөл 15 дугаар тогтоолоороо С.Мягмарыг ОНРТ-ийн ерөнхий захирлаар томилсон. Vvнийг олонхийн шийдвэрээр гаргаагvй, хууль бус vйлдэл гэж vзэн Vндэсний зөвлөлийн таван гишvvн шvvхэд хандсан юм. Гэтэл та энэ удаа эсэргvvцэж байсан шийдвэрээ хvлээн зөвшөөрөв. Тэд шvvхээс өргөдлөө татаж авахаар болжээ. Р.Бурмаа гишvvн энэ талаар “С.Мягмарт итгэл vзvvлэх эсэх тухай асуудлыг хэлэлцэхгvй хойш тавьсаар ирсэн. Энэ асуудлыг сөхөхөөр л Vндэсний зөвлөлийн vйл ажиллагаа гацчихдаг байлаа. Єнөөдөр энэ талаар санал
хурааж С.Мягмарт итгэл vзvvлье гэж олонх шидвэрлэсэн тул бусдынхаа саналыг хvндэтгэн өргөдлөө шvvхээс татаж байгаа юм” хэмээн тайлбарлав.
ОНРТ-ийн ажилтнууд Vндэсний зөвлөлийн энэхvv шийдвэрийг хvлээн зөвшөөрөхгvй байгаа аж. Тvр хорооныхон хуралдаж болсон vйл явдлыг хэлэлцжээ. Тэд “Vндэсний
зөвлөлийн гишvvдийг эргvvлэн татах шаардлага хэвээр байгаа. Уг шаардлагаа vргэлжлvvлэн тавих болно” гэж мэдэгдлээ. ОНРТ-ийн ерөнхий, дэд захирал, радио,
телевиз, агентлагийн захирлуудыг МАХН, АН-ынхан тохиролцон хуваан авч байгаа нь ОНРТ-ийг олон нийтийн болгох зорилтоос гажиж байна хэмээн vзэж буй аж.