Глоб Интернэшнл төв болон Монголын хүний эрхийн ТББ-ууд дэлхийн 35 ТББ-тай нэгдэж, Хятадын хүний эрх хамгаалагч, сэтгүүлч Жан Жаныг суллахыг уриалав


 

Ноён Ши Жиньпин

БНХАУ-ын дарга

Төрийн зөвлөлийн тамгын газар

2 Fuyoujie, Xichengqu

Beijingshi 100017 

                                                                                                        Парис, 2021 оны 9 дүгээр сарын 17


Ноён Дарга, 

Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөний төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд бид нэгдэн танд хандаж, эрүүл мэндийн байдал нь хүнд төдийгүй, цагдан хоригдсоор байх аваас амь нас нь эрсдэх нөхцөл байдалд буй хүний ​​эрх хамгаалагч, сэтгүүлч, хуульч асан Жан Жаныг цагаатгаж, суллахыг шамдуулж байна.

Жан Жан нь 2020 оны 2 дугаар сард коронавируст цар тахал анх дэгдэж эхлэхэд Ухань хотод очиж ажилласан Хятадын сэтгүүлчдийн нэг юм. Тэрбээр БНХАУ-ын Үндсэн хуулийн 35 дугаар зүйлд заасан хэвлэлийн эрх чөлөөний зарчмын дагуу эрүүл мэндийн хямралын талаар олон нийтэд мэдээлэл хүргэхэд онцгой хүчин чармайлт гаргасан билээ.

2020 оны 12 дугаар сарын 28-нд Шанхай хотын Пудуны Шинэ Мужийн шүүхээс Жан Жанд "хэрүүл маргаан өдөөж, асуудал үүсгэсэн" хэргээр дөрвөн жилийн хорих ял оноосон. Уг шүүх хурал нь бүтэн гурван цаг үргэлжилсэн нь олон улсын шударга шүүхийн хэм хэмжээнд үл нийцнэ.

Жан Жанд яллах дүгнэлт үйлдсэн прокурорууд "хуурамч мэдээлэл"-ийг их хэмжээгээр хэвлэн нийтэлсэн, мөн хилийн чанад дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ярилцлага авсан хэмээн ямар ч нотлох баримтгүйгээр буруутгасан. Жан Жаны энэ үйлдлийг буруутгах үндэслэл огт байхгүй. Тэрээр гэм буруугаа эс хүлээн зөвшөөрч, гэм буруугүй гэдгээ харуулахын тулд өлсгөлөн зарласан нь түүний эрүүл мэндийг доройтуулахад хүргээд байна.

Жан Жан сүүлийн хэдэн долоо хоногт их хэмжээгээр жин хасч, одоо маш хүнд өвчтэй байна. Түүнийг 8 дугаар сарын эхээр 11 хоног эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд буцаагаад шоронд авчирсан. Түүнийг нэн даруй суллахгүй бол амь нас нь эрсдэж магадгүй. Үүнээс гадна, Жан Жантай зүй бусаар харьцаж байгаа явдал нь БНХАУ-ын 1988 онд нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид харшилж байна.

Бид хүний эрхэм чанарыг үндэслэн ноён Дарга танд хандаж, БНХАУ-ын Үндсэн хуулийн 80 дугаар зүйлээр олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд Жан Жаныг эцэг эхтэй нь дахин уулзуулах боломж олгох, мөн хэт оройтохоос өмнө түүнийг суллахыг хүсэж байна.

 

Хүндэтгэсэн,

(Англи хэлний цагаан толгойн дарааллаар жагсаав. Орч)

 

Эмнести Интернэшнл

19 дүгээр зүйл

Тайваний Сэтгүүлчдийн Холбоо

Ардчиллын төлөөх Шинэ Сургуулийн Холбоо

Хүний Эрх Хөгжил Төв, Монгол

Хятадын Тусламжийн Холбоо

Хятадын Өөрчлөлт

Хятадын Улс Төрийн Хоригдлын Асуудал

Хятадын Ардчиллын Боловсролын Сан

Хятадын Хүний Эрх Хамгаалагчид

Сэтгүүлчдийн Хамгаалах Хороо

Хэрэглэгч Сан, Монгол

CSW, Их Британи

FIDH (Хүний эрх хамгаалагчдыг хамгаалахын төлөөх Обсерваторийн хүрээнд)

Фрийдом Хаус

Front Line Defenders

Глоб Интернэшнл Төв, Монгол

Төр иргэн түншлэл, Монгол

Хүмүүнлэгийн Хятад Улс

Хятад дахь Хүний Эрх

Өнөөгийн Хүний Эрх

Хүний Эрх Сан

IFEX

Цензурын Индекс

Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо

Хүний Эрхийн төлөөх Олон Улсын Үйлчилгээ

Шүүхийн Шинэчлэл Сан

ЛГБТ Төв, Монгол

Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо

Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо

PEN Интернэшнл

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF)

Safeguard Хамгаалагчид

Хил Хязгааргүй Алхам, Монгол

Тайваний Мөнх Холбоо

Тайваний Хэвлэл Мэдээллийн Ажиглалтын Холбоо

Тайваний Хэвлэл Мэдээллийн Ажилтнуудын Холбоо

Тува Эмэгтэйчүүдийн АВАМ Холбоо, Монгол

Сэтгүүл Зүй дэх Эмэгтэйчүүдийн төлөөх Эвсэл (CFWIJ)

Тайваний Гадаад Сурвалжлагчдын Клуб

Эрхийн Практик

Уйгурын Хүний Эрхийн төсөл (UHRP)

Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд, Монгол

Хятад дахь Хүний Эрх

Эрүүдэн Шүүхийн эсрэг Олон Улсын Байгууллага (Хүний эрх хамгаалагчдыг хамгаалахын төлөөх Обсерваторийн хүрээнд)

 

Хувийг:

Ли Жаншу

БХАТИХ-ын Байнгын хорооны дарга

1 Qian Men Xi Da Jie

Xicheng District, Beijing 100013


Олон улсын эх сурвалж:

IFEX https://ifex.org/joint-call-for-the-exoneration-and-release-of-human-rights-defender-journalist-and-former-lawyer-zhang-zhan/

"Хил хязгааргүй сурвалжлагчид" (RSF) https://rsf.org/en/news/rsf-and-44-ngo-coalition-urge-chinese-president-xi-jinping-release-covid-19-reporter-hunger-strike

Олон улсын сэтгүүлчдийн холбоо https://www.ifj.org/media-centre/news/detail/category/press-releases/article/china-press-freedom-groups-call-for-release-of-zhang-zhan.html

Фрийдом Хаус https://freedomhouse.org/article/coalition-urges-chinese-president-xi-release-covid-19-reporter-hunger-strike