Сонины эрхлэгчийг сүрдүүлжээ
Улсын нэр: Монгол

Мэдээ илгээсэн огноо: 2006.01.

Мэдээллийн эх сурвалж : Глоб Интернэшнл ТББ

Хvний нэр: Г.Б.Идэр

Зөрчлийн хэлбэр: Халдлага

2005 оны 12 дугаар сарын 31-ны өдөр, Завхан аймгийн Засаг дарга Л. Гансvх, орон нутгийн хэвлэл “Завхан” сонины эрхлэгч Б. Идэр болон бусад сэтгvvлчид Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Нацагмаа зэрэг хvмvvсийг өрөөндөө дуудан авчирч загнажээ. “ Завхан “ сонин “Аймгийн төвийн Улиастай зочид буудлыг дуудлага худалдаанд оруулах тухай” Завхан аймаг дахь Шvvхийн шийдвэр гvйцэтгэх албанаас ирvvлсэн зарыг Завхан сонины, 12-р сарын 20-ны өдрийн 35 дугаарт нийтлvvлсэнээс vvдэлтэй ажээ.

Засаг дарга маань сониний эрхлэгч Б. Идэрийг зар мэдээний vнэн бодитойг лавлалгvйгээр сониндоо нийтэлсэн нь буруу, яаралтай засаж, залруулах vvргийг өгөөд, тус сонинд нийтэлж байгаа зvйлийг хянаж цензурдаж байсангvй хэмээн ХМА-ныхаа даргыг буруутгажээ.

Тэр ч бvv хэл “алдаагаа яаралтай засаж залруулахгvй бол ажлаас чинь халж, сониныг чинь хаах хvртэл арга хэмжээ авна” хэмээн сvрдvvлжээ. “Завхан” сонин нь орон нутгийн хэвлэлийн сvлжээнд хамрагддаг уг зарлал Монгол улс даяар тvгсэн хэмээн Засаг дарга бачуурчээ. Уг нь Шvvхийн шийдвэр гvйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зvйлийн нэг дэх хэсэгт “Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” хэмээн заасан байх тул Шvvхийн шийдвэр гvйцэтгэх алба болон Завхан сониний аль аль нь ямар нэг хууль бус vйл ажиллагаа явуулаагvй байна.

Нэмэлт мэдээлэл

“Завхан сонин” нь Эгэл ХХК-ны буюу хувь хvний өмч юм. Аймгийн ШШБА-ийн тамга тэмдэг, гарын vсэг бvхий бланк дээр сонинд зараа хэвлvvлэхийг хvссэн материалын хамт ирvvлсэн юм байна. Завхан сонин зарыг сонины 4-р нvvр буюу Зар мэдээлэл, сурталчилгааны буланд нийтлvvлжээ.

Санал болгож буй арга хэмжээ.

Сэтгvvлчийг сvрдvvлж эрхэнд халдсан, цензур тавихыг шаардсан асуудлыг олны сонорт хvргэх зорилгоор Глоб Интернэшнл ТББ-аас хэвлэлийн мэдэгдэл гарган зөрчигч этгээд болон орон нутгийн хууль сахиулагч байгууллага, Хvний эрхийн комисст хvргvvлэх