Фетисов сэтгүүл зүйн шагналд нэр дэвшүүлэх бүтээлүүдийг цахимаар хүлээн авч байна

Жил бүр зохион байгуулагддаг Фетисов сэтгүүл зүйн шагналд нэр дэвшүүлэх бүтээлүүдийг 2021 оны 8 дугаар сарын 1 хүртэл цахимаар хүлээн авч байна. Энэхүү шагналыг 4 төрөлд шилдэг сэтгүүл зүйн бүтээлийн эздийг шалгаруулдаг. Тухайлбал, энх тайванд оруулсан болон иргэний эрхэд оруулсан хувь нэмэр, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл, байгал орчны талаарх сэтгүүл зүйн бүтээл гэсэн дөрвөн төрөлд дэлхийн өнцөг булан бүрээс өрсөлдөх сэтгүүлчдийн бүтээлийг англи хэлнээ хүлээн авж байна. Төрөл тус бүрд шалгарсан гурван сэтгүүлч 130,000 швейцари франк буюу ойролцоогоор 140,000 ам.долларын шагналыг хувааж авдаг.

Сэтгүүлч та бүхэн бүтээлээ илгээхийг хүсвэл дараах линкээр орж, бүтээлээ илгээгээрэй.

https://fjawards.com/