Ховд аймгийн засаг дарга Эрхэм хvндэт Г. Нямдаваа Танаа
Ховд аймгийн Жаргалант суманд оршин суудаг гэр хорооллын 2000 өрхийн телевизийн 5 суваг vзэх боломж хаагдаж, иргэдийн мэдээлэл хvлээн авах эрх зөрчигдөж байгаад бид санаа тvгшин Танд энэхvv захидлыг хvргvvлж байна.
Харилцаа холбооны хуулийн 2-р бvлгийн 7-р зvйлийн дагуу Танд олгосон “радио телевизийн болон харилцаа холбооны бусад сvлжээ байгуулж ашиглах санаачлагыг дэмжин туслалцаа vзvvлэх бvрэн эрхийн хэмжээнд” Ховд аймагт vvсээд байгаа долгионы зөвшөөрөл авахтай холбоотой маргаантай асуудлыг нэн яаралтай шийдвэрлэнэ
гэдэгт найдаж байна.
Монгол Улсын Vндсэн Хуулийн 3-р зvйлд "Засгийн бvх эрх ард тvмний гарт байна. Монголын ард тvмэн төрийн хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ" гэсэн байдаг.
Мэдээлэлгvй иргэд төрийн хэрэгт шууд оролцох боломжгvй гэдгийг та ойлгож буй бизээ. Мэдээлэл олж авахыг хvсч удаа дараа Танд хандсан иргэдийн санал гомдолд хайхрамжгvй хандаж буй Таны vйлдэл Монгол Улсын Vндсэн Хуулийн 16.16-д заасан иргэд " Төр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй" гэсэн заалтыг бvдvvлгээр зөрчиж буйг анхааралдаа авна уу.
Энэ ялдамд "Мэдээллийн эрх чөлөө нь хvний язгуур эрх бөгөөд…НVБ-аас эрхэмлэдэг хvний бусад эрхийн vндсэн хэмжvvр мөн" хэмээн НVБ-ын Ерөнхий Ассемблейн Анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолд заасныг сануулъя. Та төр, засгийн хариуцлагатай ажилтны хувьд хуулиа дээдлэн хvндэтгэж, тvvнийг хэрэгжvvлэн сахиулахаар төрийн өмнө хvлээсэн vvргээ биелvvлж, " Монгол Улсад Хvний Эрхийг Хангах" хөтөлбөрийг хэрэгжvvлэх vvргээ умартахгvй гэдэгт найдаж байна.
"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан бөгөөд vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиvлэн дэмжих чиглээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
Хvндэтгэн ёсолсон:
Х. Наранжаргал
“Глоб Интернэшнл" ТББ-ын тэргvvн
хуулбарыг - Ховд аймгийн ИТХ-ын дарга О.Ширэндэв, Ховд аймгийн шvvхийн дарга Б.Тайванхvv, Монгол Улсын хvний эрхийн комисс Д.Цэрэндорж, ОНРТВ-ийн хяналт маркетингийн албаны дарга Д. Ганбаатар, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Б.Болдбаатар