ҮЗ-ийн гишүүд Ерөнхий захиралтай байгуулах гэрээний төсөлд саналаа оруулна
2006/01/24
Vндэсний зөвлөл 2006 оны нэгдvгээр сарын 23-ны өдрийн хурлаар шинээр байгуулсан хоёр хорооны ажил vvргийн хуваарийг МVОНРТ-ийн дурэмд тусгаж, батлав. МVОНРТ-ийн дvрмийг батлуулах тухайд ХЗДХ-ийн сайдад хандсан захидал бичих саналыг Vндэсний зөвлөлийн /VЗ/-ийн гишvvдийн олонх нь дэмжсэн байна. Мөн МVОНРТ-ийн дэд захирал, нэгжийн дарга нарыг сонгон шалгаруулах журмыг баталсан.
Энэ өдрийн хурлаар VЗ-ийн гишvvд ерөнхий захиралтай байгуулах гэрээний төсөлтэй танилцаж, дараагийн хурлаар уг төсөлд саналаа оруулахаар болов. Хамт олны төлөөлөл болох Тvр хорооныхон Vндэсний Зөвлөл /VЗ/-ийн гишvvдийг эргvvлэн татах тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хvргvvлсэн шаардах бичгийг VЗ-ийн гишvvдэд гардуулав.
Vндэсний Зөвлөлийн ажил vvргийн хуваарийг илvv vр дvнтэй болгохоор Гадаад харилцаа хөрөнгө оруулалт болон Удирдлага зохион байгуулалтын ёс зvй гэсэн хоёр хороо байгуулсан. VЗ-ийн ажлын хэсгийн уялдаа муу байгаа тул энэ хоёр хороо бvх асуудлыг цогцоор нь хариуцаж VЗ-д танилцуулах vvрэгтэй юм.
VЗ-д энэ хоёр хорооны оруулсан зөвхөн бодлогын чанартай асуудлыг хэлэлцэх гэнэ. Харин гvйцэтгэх ажлыг Ерөнхий захирал томилогдсоны дараа холбогдох газрууд хариуцан ажиллана. Ерөнхий захирлын санал болгосон дэд захирал, нэгжийн дарга нарыг ямар шалгуураар сонгох, энэ ажлыг аль хороо, ажлын хэсэг хариуцах тухай журамд мөн тусгажээ.
Тvр хорооныхон дараах хэдэн vндэслэлээр ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн гишvvдийг эргvvлэн татах тухай шаардах бичгийг Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-д хvргvvлэхээр шийдсэн байна. Vvнд нэгдvгээрт Vндэсний зөвлөл орон тооны нарийн бичигтэй байх хуулийн заалтыг хэрэгжvvлээгvй. Хоёрт хуулийн дагуу ОНРТ-ийг улсын бvртгэлд бvртгvvлээгvй. Гуравт Vндэсний зөвлөлийн vйл ажиллагааг удирдан зохион байгуулж, тvvний шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих заалтыг Vндэсний Зөвлөлийн дарга Содномдорж хэрэгжvvлж чадаагvй. Мөн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах vйл ажиллагаа эхнээсээ будлиантаж өнөө хvртэл яах нь тодорхойгvй байгаа нь Vндэсний хэмжээнд vйл ажиллагаа явуулдаг мэрэгжлийн ууган байгууллагын ажилчдыг бухимдуулж байна гэжээ.