Cэтгүүлчид халдсан мэдээллийг олон улсын сүлжээгээр цацжээ
2006/01/24
Улсын нэр: Монгол
Мэдээ илгээсэн огноо: 2006.01.23
Мэдээллийн эх сурвалж : Глоб Интернэшнл ТББ
Хvний нэр: Г.Батжав
Зөрчлийн хэлбэр: Халдлага
(Глоб Интернэшнл/ IFEX)- 2005 оны 2005 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Улаанбаатарт телевизийн сэтгvvлч Г.Батжавын хувийн тэрэг рvv гэрийнх нь гадаа байхад халдаж, цонхыг нь хагалж, толийг нь мулталж, доторх эд ангийг нь эвдэж сvйтгэжээ. Харин ямар нэгэн эд зvйлс аваагvй байна.
Цагдаагийн дэслэгч Д. Анхбаяр уг хэргийг мөрдөж байгаа юм. Гарсан хэрэг явдал Батжавын мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийх зорилготой эсвэл ердийн дээрэм тонуулын хэрэг байсан эсэхийг тогтоогvй байна хэмээн тэрээр мэдэгдэв.
Vvний өмнө Улаанбаатар хотын Сvхбаатар дvvргийн нутагт орших жижиг зоогийн газарт сэтгvvлч Г.Батжавыг 2005 оны арваннэгдvгээр сарын 9-ны өдөр vдийнхээ цайг уухаар сууж байхад vл таних 3 залуу орж ирээд нэг нь хоолойг нь боож, нөгөө нь элэг рvv нь цохиж, гурав дахь нь vvдэн шvдийг нь мултартал цохижээ. Дараа нь тэдний нэг нь сэтгvvлч Г.Батжавыг заамдаж аваад, чихэнд нь “Наад хийж байгаа ажлаа орхиорой” гэж хэлчихээд алга болжээ.
Сэтгvvлч Г.Батжав халдалгад өртөхөөс өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газруудтай холбоо бvхий ноцтой баримтууд дээр тулгуурлан өөрийн ажилладаг “Ийгль” телевизээр эрэн сурвалжлах чиглэлийн цуврал нэвтрvvлэг бэлтгэн гаргахаар хоёр сарын турш ажиллаж байсан юм.
12-р сарын 19-ний хэрэг явдлын дараа төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бvрийн зөрvvтэй мэдээлэл цацагдсаны улмаас мэдээлэлд нэр дурдагдсан Нийгмийн Даатгалын ерөнхий газрын дарга ноён С. Эрдэнэ сэтгvvлч Г.Батжавыг дуудаж уулзан, мэдээллийн эх сурвалж, баримтаа ил гаргахыг шаардсан байнэа. Тэрээр мөн ХМХ-ээр нэрийг нь дурдан бичсэнд дургvйцэн хэл амаар доромжилжээ.
Автомашиныг эвдэж сvйтгэсэн явдал сэтгvvлчийн хувьд мэргэжлийн vйл ажиллагаагаа хийхэд нь саад хийх гэсэн оролдлого хэмээн Г.Батжав vзэж “Ийгль” телевизийн удирдлагын хамт Нийслэлийн Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гарган, АНУ-ын ЭСЯ-нд болон МХХ-д мэдээлэл хvргvvлжээ.
Хэргийн мөрдөн шалгаж байгаа цагдаагийнхан өнөө хэр нь тодорхой дvгнэлтэд хvрээгvй байна. Глоб Интернэшнл ТББ мөрдөн шалгах ажлыг эрчимжvvлж, хэргийн учрыг яаралтай
олж тогтоохыг цагдаагийн байгууллагаас шаардаж байна.
Сэтгvvлч Г.Батжавын бэлтгэсэн эрэн сурвалжлах цуврал нэвтрvvлэг энэ 7 хоногоос “Ийгль” телевизийн эфирээр цацагдаж эхлэнэ.
Энэ мэдээллийг Vзэл
бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээний цахим хуудаснаас уншина
уу. /ifex.org/