Н.Содномдоржид гурав хоногийн хугацаа өгчээ
2006/01/10
Монголын vндэсний радио, телевизийг олон нийтийн өмч болгох, захирлыг нь томилох Vндэсний зөвлөлийн ажил гацаанд оржээ. Тиймээс тус зөвлөлийн шуудайнд хийсэн эвэр мэт 15 гишvvнээ удирдаж чадахгvй байгаа, улмаар өөрөө нэг намын төлөө ажиллаж, Удирдах зөвлөлийн дараа, дараагийн хурлын товыг зарлан хуралдуулахыг хvсэхгvй байгаа дарга Н.Содномдорж өөрөө өөртөө дvгнэлт хийн албан тушаалдаа тэнцэх эсэхээ тодорхойлох цаг болсон хэмээн Vндэсний радио, телевизэд ажиллагсдын тvр хорооныхон vзэж байгаагаа өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдлээ.
Улсын их хурал өнгөрсөн онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль баталсан нь МVРТ-ийн ажиллагсад төдийгvй Монголын нийгэм, улс төрийн амьдралд томоохон дэвшил болсон. Гэвч хуулийг хэрэгжvvлэх Vндэсний Зөвлөл олон нийтэд vйлчлэх ёстой атал аль нэг улс төрийн хvчний эрх ашгийн үүднээс асуудалд хандаж, тvvнийгээ биелvvлэхийн төлөө дарга, зарим гишvvд нь ичгvvр сонжуургvй vйл ажиллагаа явуулж буй нь мухардмал байдалд ороход хvргээд байгаа юм. Тиймээс тvр хорооныхон Vндэсний зөвлөлийг цаашид ажиллаж, шийдвэр гаргах чадваргvй хэмээн vзлээ гэж тус хорооны дарга Л.Цагаандалай ярьж байсан. Тvvнчлэн ОНРТ-ийн тухай хууль нь дvрэмтэйгээ зөрчилдөж байгаа гэнэ. Ер нь радио, телевизийн удирдлагын хөл толгой нь мэдэгдэхгvй бантан болсноор сvvлийн 80 гаруй хоногийн хугацаанд уран бvтээлчид нь нэвтрvvлэгтээ шинэчлэл хийх гээд чадахгvй эмгэнэлт байдалд ороод байгаа аж. Гэхдээ одоогоор радио, телевизийн нэвтрvvлэг тасарсан зvйл байхгvй ч цаашид удаан тэсэх аргагvйд хvрчээ. Тиймээс Тvр хорооныхон Удирдах зөвлөлийн дарга Н.Содномдоржид өчигдөр мэдэгдэл өгч тvvндээ өөрийнхөө удирдаж буй Vндэсний зөвлөлийнхөө удирдлагын бvтцэд өөрчлөлт хийх нь мухардлаас гаргах оновчтой гарц байж болохыг vгvйсгэхгvй байгаагаа дурдсан байна. Улмаар Vндэсний зөвлөлийн гишvvдийг иргэний зориг гарган олон нийтийг төлөөлж буй үүргээ ухамсарлан нэн яаралтай хуралдаж удирдлагын бvтцээ шинэчлэн ОНРТ-ийн хуулийг хариуцлагатай хэрэгжvvлж эхлэхийг шаарджээ. Хэрэв дээрх мэдэгдлийн дагуу гурав хоногийн дотор арга хэмжээ авагдахгvй, мухардмал байдал хэвээр vргэлжилбэл VЗ-ийн гишvvдийг нэр дэвшvvлэн батлуулсан Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хандаж ОНРТ-ийн хууль сонгодог утгаараа хэрэгжиж эхлэх хvртэл тvр хорооныхон тэмцэхээ мэдэгдсэн. Мөн олон нийтэд ил тод байж чадахгvй байгаа VЗ-ийн vйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар тvр хорооныхон нэвтрvvлэг бэлтгэн цацах гэнэ.
Төр өмчөө, ажиллагсадтай нь олон нийтэд шилжvvлэх гэж байгаагийнхаа хувьд МVРТ-ийн төсөв, хөрөнгийг захиран зарцуулах ажлыг одоогоор Төрийн өмчийн хорооноос томилогдсон Н.Нанзаддорж тэргvvтэй комисс хянаж байна. Харин үүрэг гvйцэтгэгчээр тvр томилогдоод буй Б.Ганболд хоёрдугаар гарын vсэг зурах ажлыг “эрхэлж” буй аж.
Эх сурвалж:
Єдрийн сонин 2006.01.10