Телевиз, радиогийн хамт олон Түр хороо байгуулав

Олон нитийн радио телевизийн ирээдvй бvрхэг, оршин тогтнох санхvvжилт эргэлзээтэй байгаа учраас хамт олон урьд байгуулсан Хамт олны Зөвлөлийг татан буулгаж 2006 оны 1-р сарын 03-нд 11 хvний бvрэлдэхvvнтэй Тvр хороо байгууллаа.

“Vндэсний зөвлөлийн гишvvд удирдлагаар хангах үүргээ биелvvлж чадахгvй байгаа учраас өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд МVТВ, радиогийн хамт олон Тvр Хороог байгуулсан.Тvр хороо олон нитийн радио телевизийн ирээдvйн хөгжилд өөрсдийн дуу хоолойг хадгалж техник, технологийн шинэчлэл, нэвтрvvлгийн бодлогод нөлөөлж ажиллах зорилготой юм” гэж МVТВ-ийн Гараг студийн захирал Г. Бадамсамбуу ярив.

Тэрээр цааш нь ярихдаа Олон нийтийн радио ТВ-ийн хуулийг баталсан УИХ-ын гишvvд, улс төрчид, гадаадын шинжээчид сайн хууль болсон гэж хэлж байгаа ч хууль дутуу дулимаг болсон гэж би vзэж байна. Хуулийн агуулга нь тунхаг төдий. Төр засаг Vндэсний радио ТВ-ийг олон жил өөрсдийн дуу хоолой болгон ашиглаж байсны хувьд бодлогоор хангах, олон нитийн радио телевиз байгуулах vндэс хөрсийг бэлдэж өгөх хэрэгтэй байсан гэж бодож байна.

“ОНРТ-ийн хууль батлагдсанаас хойш олон сар болж байна. Хуулийн дагуу Улсын Их хурлаас ОНРТ-ийг байгуулах Vндэсний зөвлөлийн гишvvдийг томилсноос хойш дөрвөн сар болсон ч, тэд улс төрийн намын харьяалалаар талцан, ОНРТ-ийн гvйцэтгэх захирлыг ч томилж чадаагvй л байна” гэж Тvр хорооны гишvvн Ганбаатар ярив.

Vндэсний телевиз захиралгvй, санхvvгийн гvйлгээ хийхэд хэн гарын vсэг зурах нь тодорхойгvй, яах ухаанаа олохгvй хэсэг хvмvvс энд байж байна.Тиймээс телевиз, радиогийн хамт олон өөрсдийгөө хамгаалж, байгууллагынхаа эрх ашгийн төлөө тэмцэх хэрэгтэй гэж vзээд Тvр хороог байгуулсан. ОНРТ-ийг шинээр байгуулахад юу хэрэгтэйг тодруулах, байгууллагын vйл ажиллагааг хэрхэн санхvvжvvлэх, цаашид энэ байгууллага ямар зохион байгуулалттай ажиллах, мөн байгууллагын өмнө тулгарч буй бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар Vндэсний Зөвлөлд шаардлага тавих, энэ асуудлыг даруй шийдэхэд нь тvлхэц өгөх зорилгоор Тvр хороог байгуулсан. Ємнө нь хамт олны зөвлөлд зөвхөн телевизийн ажилтнууд орж байсан бол, шинээр байгуулсан Тvр хороонд радиогийн ажилтнууд бас орох юм. Хамт олны саналаар сонгосон 11 гишvvнтэй Тvр хорооны эрх үүрэг, ямар статустай байх зэргийг дараа дараагийн хурлаар шийднэ. ОНРТ-ийг байгуулахтай холбоотой асуудлыг Vндэсний зөвлөлд эрх зvйн ямар хvрээнд тавих зэргийг мөн тодорхойлно.