Ховд аймаг Баруун бүсийн сүлжээний сурвалжлагч А.Бямбасүрэн мэдээлж байна

Багц мэдээ

Хязгаар нутгийн сэтгvvлчид урамшив

“Глоб Интернэшнл” ТББ-аас ”Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээлийн эрхийг дэмжих нь“ төсөл хэрэгжvvлж эхэлсэн, мөн хөдөө орон нутгийн сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг дэмжих, мэдээлэл олж авах, тvгээх, дамжуулахад тохиолдож буй бэрхшээлийн талаар ярилцаж сvлжээний ажилтантай санал солилцлоо.Тэд бид эрх vvрэг, давуу эрхээ мэдэхгvйгээс төрийн ажилтнуудын болон улс төрчдийн эрхэнд орж, мэдээллийн тэнцвэрт байдлыг барьж чаддаггvй гэжээ.

Гэр хорооллын 2000 өрхийн мэдээлэл авах эрх зөрчигдөж байна

Монгол улсын засгийн газраас хөдөө орон нутагт 5 суваг vзvvлэхээр шийдвэрлэснийг нутгийн ард тvмэн баяртай хvлээн авсан.Гэтэл Ховд аймгийн Жаргалант сумын гэр хорооллын 2000 айл өрхийн эдгээр сувгаар мэдээлэл хvлээн авах эрхийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Отгонбаяр, Ховд аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн дарга Д.Нарандорж нар долгионы зөвшөөрөлгvй гэдэг нэрээр хаав.

Гэр хорооллын иргэд ОНРТВ-ийн Ховд аймаг дахь маркетинг хяналтын дарга Х.Бат-очир,Ховд аймгийн Ховдын мэдээ сонины редакцид Монгол улсын vндсэн хуулийн 16-р зvйлд заасан мэдээлэл авах эрх зөрчиж байна гэсэн гомдлыг 2005 оны 11-р сараас эхлэн тавьсан юм.Энэ асуудал одоо хvртэл шийдэгдээгvйд иргэд бухимдаж байна.

Хэвлэлд хамгийн хамгийн “халтай “хvн шалгаруулав

Ховд аймгийн Ховдын мэдээ сонины редакц жил бvр оны онцлох 9 хvн шалгаруулж,өргөмжлөл дурсгалын зvйл гардуулдаг уламжлалтай.Харин 2005 онд хэвлэл мэдээлэлд хамгийн халтай хvнээр Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Отгонбаярыг шалгаруулав.

“Ховд аймагтаа хамгийн их авилгад өртдөг, хамгийн их хууль зөрчдөг, хамгийн бага боловсролтой боловч ямарч шатны шалгалт матаасыг хахуулиар зохицуулдаг энэ хvн “Хятадын шанаган тогоо” хоолны газартай бөгөөд төрийн ажлынхаа хажуугаар “Итгэл” нэртэй шинэ зах байгуулсан юм. Шинээр байгуулсан “Итгэл” захдаа Х.Отгонбаяр жижиг бизнес эрхлэгчдийг хvчээр хөөн оруулж байна. Тvvний удирдалга дор ажилладаг улсын байцаагч нар хvн амын хvнсний аюулгvй байдал, хvнсний хэрэгцээ хангахгvй бvтээгдэхvvнд шалгалт хийхийн оронд даргынхаа эрх ашгийг хамгаалан зах дээр ажилладаг жижиг бизнес эрхлэгчдийг даргынхаа байгуулсан шинэ захад хөөж оруулж байна” гэж Ховд аймгийн “Хөдөөгийн эмэгтэйчvvдийн хөгжлийг дэмжих” сангийн тэргvvн Д.Нарантуяа ярьжээ. Сонин хэвлэл мэдээллийн ажилтнуудыг элдвээр хараан зvхэж, дарамталдаг, сонинд сурталчилгаа нийтлvvлсний төлбөрөө төлдөггvй, захиалганд оролцдоггvй, сонины нийтлэлд өөрийн vзэл бодлоо хvчээр тулгах хандлага гаргадаг, мөн орон нутагт гарч байгаа Телевизийн 5 суваг vзэх эрхийг хаасан тул Х.Отгонбаярыг хэвлэлд хамгийн “халтай” хvнээр шалгарууллаа.

Төрийн ажилтнууд мэдээлэл өгөхөөс айдаг

Ховд аймгийн “Ховдын мэдээ” сонины сэтгvvлч Г.Ганчимэг төрийн ажилтантай холбоотой мэдээлэл судалгаа баримт олж авахад бидний мэдээлэл олж авах эрхэд өдөр бvр бэрхшээл тохиодог.Учир нь төрийн ажилтан ямар нэг мэдээлийг өгөхдөө дарга, захирлаасаа зөвшөөрөл авдаг, ямар нэг санал асуулга, шууд ярилцлагад орохдоо “би айж байна” хэмээн мэдээлэл өгөхгvй гэж хариулдаг.Төрийн ажилтнууд мэдээлэл өгөхөөс татгалзахад хуулийн хариуцлага хvлээнэ биз дээ. Биднийг ганц нэг шvvмжлэлтэй материал бичихэд элдвээр дайрч доромжлох, хэл амаар дайрах сэтгэлзvйн дарамт их vзvvлдэг. Бид мэдээлэл олж авч тvгээх сэтгvvлчийн vvргээ гvйцэтгэхэд байнга дарамт шахалт эдэлдэг гэв.

Тэнцвэртэй мэдээлэл авахад саад хийв

Ховд аймгийн “Баруун бvс” зах дээр ажиллаж байгаа жижиг бизнес эрхлэгчдийг тус аймагт байгуулагдсан “Их буян” захад хvчээр шилжvvлэхийг эсэргvvцэн цуглаан зохион байгуулав. Энэ цуглааны сурвалжилсан Ховд аймгийн “Ховдын мэдээ” сонины сэтгvvлчдийг шууд сурвалжлага хийж, диктофонд яриа буулган авах, зураг дарах буюу мэдээлэл олж, тvгээх vvргээ гvйцэтгэсний төлөө Ховд аймгийн засаг даргын орлогч Д.Энхболд, Мэргэжлийн хяналтын газрын дарга Х.Отгонбаяр нар сэтгvvлч хэвлэл мэдээллийн ажилтнуудыг өрөөндөө дуудаж, элдвээр дайрч, төрийн захиргааны байранд орох эрхгvй, жагсаалд оролцогч иргэдийн санал бодол та нарт хамаагvй “тэд бол мал шиг улсууд”гэв. Гэсэн ч сэтгvvлчид мэдээллээ олж, тэнцвэртэй материал нийтэлсэн.

Ховд аймагт нэлээд хэл амтай байгуулагдсан “Их буян” нэртэй битvv зах нь иргэдийг аюулгvй хvнсний зvйлээр хангах, дулаан тохилог орчинд ажилах нөхцөл бvрдсэн гэж орон нутгийн удирдлага болон тус захын эзэн О.Даваадорж нар vзэж байна.

Гэтэл хуучин “Баруун бvс” захын ил задгай талбайд ажиллаж байгаа 2-3 чингэлэгтэй жижиг бизнес эрхлэгчид шинэ захад очихгvй гэснээр маргаан улс орон даяар тарав. “Баруун бvс” зах дээр ажилаж байгаа жижиг бизнес эрхлэгчдийг шинэ захад очихыг шаардаж Цагдаагийн хvч хэрэглэн хэл амаар доромжлон тэдний эрх чөлөө, хувийн өмч хөрөнгөнд халдсан Ховд аймгийн засаг даргын орлогч Д.Энхболдыг зах дээр жижиг бизнес эрхэлж байгаа иргэд хvний эрх, эрх чөлөөнд халдлаа гэж мэдэгдэж “Төрөөс хараат бус тэгш шударга, чөлөөт бизнесийг дэмжих” цуглаан зохион байгуулсан юм.