"Монголын хүйн радиог бэхжүүлэх нь" зөвлөлдөх уулзалт болно

Хэзээ: 2019 оны 4 дүгээр сарын 16-ны 10:00-12:00 цагт
Хаана: НҮБ-ын байрны 3-р давхрын  хурлын танхимд

Тухайн орон нутгийн хэмжээнд радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхэлж, сонсогчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн төрөл бүрийн мэдээ, мэдээллийг иргэдийн оролцоотойгоор бэлтгэн хүргэж байх зорилгоор Глоб Интернэшнл төв 2012 онд ЮНЕСКО-гоос хэрэгжүүлсэн  “Нутгийн радио” төслийн хүрээнд Радио, телевизийн сүлжээний газар, МҮОНР-тай хамтран Ховд, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий аймгийн 10 суманд  хүйн радио байгуулсан. Эдгээр хүйн радиогийн үйл ажиллагааг тогтмолжуулж, бэхжүүлэх зорилгоор "Монголын хүйн радиог бэхжүүлэх нь" зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. 

Уулзалтад ХХЗХ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиглэлээр ажилладаг багш, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцоно.

Хэл соёл, зан заншил, шашин, тодорхой нэг нутаг дэвсгэрт оршин суудаг гэх мэт өөр хоорондоо ямар нэг байдлаар хүйн холбоотой хүмүүсийн нийтлэг ашиг сонирхолд үйлчилж байгаа, тэдгээр иргэдийн оролцоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн бус хэвлэл мэдээллийн хэрэгслийг ХҮЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ (community media) гэж орчуулж болно.


ХӨТӨЛБӨР

10:00-10:10    Нээлт
С.Уянга, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга
10:10-10:30    Хүйн радио байгуулагдсан түүх
Х.Наранжаргал, Глоб Интернэшнл төвийн тэргүүн,

10:30-11:00    Судалгааны тайлан
Д.Аюуш, Глоб Интернэшнл төв

11:00-11:20    Хүйн радио эрх зүйн зохицуулалт
Б.Пүрэвсүрэн, Глоб Интернэшнл төвийн хуульч

11:20-11:50    Цайны завсарлага
11:50-12:00    Монголын Хүйн радиогийн холбооны танилцуулга, цаашид хийх ажлууд
Ц.Оюунтунгалаг, Монголын Хүйн радиогийн  холбооны ерөнхийлөгч

12:00-12:30    Хэлэлцүүлэг: Хүйн радиог сэргээх, тогтвортой ажиллуулах арга замууд
Чиглүүлэгч: С.Амартүвшин, МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч
12:30-13:00    Зөвлөмж
Х.Наранжаргал
13:00 – 14:00    Үдийн хоол