ОНРТ-ийн эргэн тойронд
Олон Нийтийн Радио Телевизийн /ОНРТ/-ийн Vндэсний Зөвлөлийн 2005 оны нэгдvгээр сарын 05-нд товлосон хурал гишvvдийн ирц бvрдээгvй учраас болсонгvй.
Пvрэв гарагийн 15 цагт эхлэх байсан энэ хуралд гишvvн Н.Золжаргал, Р.Бурмаа, Ж.Занаа, М.Буянбадрах, Ц.Дашдондов, О.Мөнгөнтуул, Н.Содномдорж зэрэг Vндэсний Зөвлөлийн 15 гишvvний тал хvрэхгvй хувь нь ирсэн байв. Vндэсний Зөвлөлийн дарга Содномдорж хурлын дараагийн товыг зарлалгvй хурлын танхимыг орхин гарснаар гишvvд тарцгаалаа.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан Vндэсний Зөвлөлийн Монголын Радио, Телевизийн Ерөнхий захиралтай байгуулах гэрээний төслийг боловсруулсан Vндэсний зөвлөлийн гишvvн О. Мөнгөнтуултай уулзаж уг төслийн талаарх тvvний тайлбарыг сонслоо.
“Vндэсний Зөвлөлийн анхны хурлаар 60 гаруй ажил хийх төлөвлөгөө гаргасан.Vндэсний Зөвлөлийн 4-5 хvнтэй ажлын хэсэг дээрх ажлыг хуваан, хариуцаж авсан байгаа. Миний хувьд VЗ-ийн Ерөнхий захиралтай байгуулах гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Энэ төлөвлөгөөг Гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэгт О.Эрдэнэ-Єлзий, М.Буянбадрах, Л.Төмөрбаатар нар орсон байгаа. Энэ vvргийнхээ дагуу би Ки-Би-Эс телевиз, Эн-Эйч-Кей гэх мэт олон нийтийн радио телевизийн гvйцэтгэх захиралтай байгуулдаг гэрээг судалсан, мөн арилжааны байгууллагын ТУЗ-ийн гvйцэтгэх захиралтай байгуулах олон гэрээг боловсруулж байсан туршлагадаа vндэслэн уг гэрээг боловсруулсан. Ажлын хэсэг нэгдvгээр сарын 03-нд хуралдаад миний боловсруулсан энэ төслийг заалт бvрээр хэлэлцээд хэд хэдэн засвар оруулсан. Ажлын хэсгийн төсөл саналыг өчигдөр би гишvvдэд тараасан” гэж О.Мөнгөнтуул ярив. Төслийг боловсруулахаар бусад гишvvдэд удаа дараа мэдэгдэж байсан боловч, тэд ямар нэг шалтгаан хэлж болзсон хугацаанд ирдэггvй байсан гэж тэрээр ярив.
Гэрээний төслийн 1.7-д Ерөнхий захиралд 15 хvртэлх хувиар урамшуулал олгоно гэсэн заалтын тухайд О.Мөнгөнтуул ийнхvv ярив. “Би энэ гэрээг боловсруулахдаа өөрийгөө ерөнхий захирлын оронд тавьж боловсруулсан байгаа. Урамшуулал өндөр байж энэ ажлыг урагшлуулна. Ерөнхийн захирлын урамшууллыг өндөр тогтоосон нь авилга, далд эдийн засаг vvсэхээс сэргийлсэн” гэв.
Харин энэ төслийн талаар гишvvн Бурмаа дараах тайлбарыг хийв. “Ерөнхий захирлыг томилсон 15 дугаар тогтоолыг хууль бус гэж vзээд шvvхэд өгсөн байгаа. Ирц бvрдээгvй байхад мөн нэр дэвшигчээс хvлээн авах ёстой баримт дутуу байхад энэ тогтоолыг баталсан. Vvнээс гадна энэ тогтоолд Ерөнхий захиралтай гэрээ байгуулах ажлыг Содномдоржид даалгасугай гэсэн заалт байгаа. Хуулиар бол гэрээний төслийг Vндэсний Зөвлөл хэлэлцэх ёстой. Гэтэл гэрээний төслийг VЗ хэлэлцэж батлаагvй байхад энэ гэрээнд гарын vсэг зурах эрхийг С.Содномдорж өөрөө өөртөө өгсөн. Нөгөөтэйгvvр гэрээний төслийг боловсруулах ажлын хэсгийн дарга
О.Мөнгөнтуул гэрээний төсөлд гарын vсэг зурахад бэлэн гэж ярьж байгаа. Хэрэв энэ төсөлд гарын vсэг зурсан бол юу болох вэ? гэсэн эмзэглэл төрж байна гэж гишvvн Бурмаа ярив.