Глоб Интернэшнл ТББ нь Монголын нийгэмд vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн ач холбогдол, шаардлагыг тvгээн танилцуулах зорилготой “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчилд мониторинг хийх нь ” сэдэвт дугуй ширээний танилцуулга уулзалт 2005 оны 12-р сарын 19-нд Худалдаа аж vйлдвэрийн танхимын хурлын зааланд зохион явуулав. Дугуй ширээний уулзалтанд ТВ радиогийн сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хуульчид, ТББ, иргэний нийгэм, олон улсын байгууллага болон гадаадын ЭСЯ-ны төлөөлөгчид зэрэг 50 гаруй зочид уригдан оролцов.
Глоб Интернэшнл ТББ Монголын ХМХ ба хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдалд бодитой дvн шинжилгээ хийх зорилгоор vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчилд мониторинг хийх сvлжээ байгуулж байгааг уг байгууллагын тэргvvн, төслийн удирдагч хатагтай Х.Наранжаргал танилцуулав. “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчил ба хараат бус хэвлэл мэдээлийг дэмжих нь” төслийн хvрээнд Глоб Интернэшнл ТББ уг монитирингийг хийх болно. 2005 оны 10-р сараас хэрэгжиж эхэлсэн уг төслийг Будапешт хот дахь Нээллтэй Нийгэм Хvрээлэн Монгол дахь Нээлттэй Нийгэм Форумаар дамжуулан санхvvжvvлж байгаа болно. Төслийн хvрээнд Улаанбаатар хот болон хөдөөгийн 5 бvсийн 7 сэтгvvлчээс бvрдсэн vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчилд мониторинг хийх сvлжээ байгуулагдан vр дvнтэй ажиллаж эхлэх ба vзэл бодлын эрх чөлөөний зөрчлийг тухай бvр нь яаралтай мэдээлж vндэсний болон олон улсын хэмжээнд vйлдэлд дуудсан шуурхай мэдээ дамжуулж байх болно. Глоб Интернэшнл ТББ нь улмаар vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чиглэлээр ажилладаг олон улсын сvлжээ байгууллагын гишvvн болж мэдээ мэдээллийг хилийн чанадад дамжуулж байх болно. Төслийн хvрээнд сургалтын гарын авлага болон интернетээр дамжуулан сэтгvvлчдэд хуулийн мэдлэг олгох хуулийн зөвлөгөө өгч мөн асуудал тулгарсан хvмvvстэй биечлэн уулзаж туслалцаа vзvvлнэ.
Төслийн зохицуулагч Д. Мөнхбvрэн сэтгvvлчдийн дунд явуулсан судалгааны дvнг уулзалтын vеэр танилцуулсан юм. Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн талаар явуулсан уг судалгаанд vндэсний радио телевиз, өдөр тутмын 5 сонин хараат бус хоёр ХМХ-д ажиллдаг 100 сэтгvvлч хамрагджээ. Сэтгvvлчид мэргэжлийн ёс зvй, зарчмаа дээдлэн сахихыг хичээдэг хэдий ч дарамт шахалт цагдан хяналтын улмаас энэ нь тэр бvр биелдэггvй болохыг судалгааны дvн харуулсан байна. Мөн сэтгvvлчдэд хуулийн боловсрол олгох хэрэгцээ шаардлага байгаа болон тэдэнд хууль эрх зvйн зөвлөгөө туслалцаа хэрэгтэй болохыг судалгааны дvн харуулсан юм.
Төслийг Канадад төвтэй vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх олон улсын сvлжээ ба Москвад төвтэй Онцгой нөхцөл дэх сэтгvvлчдийн төвтэй хамтран хэрэгжvvvлэх юм. Төслийн багийн гишvvдэд сургалт явуулахаар Улаанбаатар хотноо ирсэн төслийг хамтран хэрэгжvvлэгч байгууллагын төлөөлөгчид уг дугуй ширээний уулзалтад мөн оролцов. IFEX /Vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх олон улсын сvлжээний/ эксперт ноён Дэвид Козак IFEX –ийн сvлжээ болон vйлдэлд дуудсан шуурхай мэдээний ач холбогдлын талаар танилцуулж Онцгой нөхцөл дэх сэтгvvлчдийн төвийн дарга ноён Олег Панфилов, хэвлэл мэдээллийн хуульч хатагтай Галина Арапова vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зөрчлийн мониторинг болон хуулийн мониторинг хийхийн зорилго, ач холбогдлыг уулзалтанд оролцогсдод танилцуулсан юм.
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчилд жилийн турш мониторинг хийх нь Монгол улсад ардчилалыг хөгжvvлэхэд тэргvvлэх vvрэгтэй оролцох ёстой хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах таатай нөхцлийг бvрдvvлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт төсөл хэрэгжvvлэгчид итгэж байгаа юм.