Буруу ташаа ойлголт өгсөн хэмээн буруутгажээ

Дархан-Уул аймаг дахь оёдлын “Тян Тин Гармент” vйлдвэрийн захиргаа сэтгvvлч Т.Тvвшинг сонсогчдод буруу ташаа ойлголт өгсөн хэмээн буруутгажээ. Хойд бvсийг хариуцсан төслийн монитор, Дархан-Уул аймгийн сурвалжлагч Є.Рагчаасvрэн 2005 оны нэгдvгээр сарын 4-нд мэдээлэв.

Гадаадын иргэдийн бvртгэл мэдээллийг хариуцах алба 2005 оны 11 дvгээр сард Дархан-Уул аймаг дахь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай оёдлын “Тян Тин Гармент” vйлдвэрийн нягтлан бодогч Ли Жиа Тиег Монгол Улсад амьдран суух 30 хоногийн визээ хоёр сараар хэтрvvлсэн учраас Монгол Улсын нутгаас гарч явахыг шаардсан байна. Гэтэл тэрээр энэ шаардлагыг биелvvлэхээс татгалзаж, Дархан хотоос оргон зайлсан. Иймд Тагнуулын Ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь алба тvvнийг 2005 оны 12 дугаар сарын 11-ний дотор Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргахаар шийдвэрлэсэн гэж “Орхон” радиогийн сэтгvvлч Т.Тvвшин 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Мэдээллийн цаг” хөтөлбөрөөр уламжилсан байна.

Тус vйлдвэрийн нягтлан бодогч Ли Жиа Тие нь хариуцсан ажлаа сайн биелvvлдэг, хичээл зvтгэлтэй сайн ажилтан гэж vйлдвэрийн захиргаа мэдэгджээ. Vйлдвэрийн зарим ажилчдын өрөөсгөл vзэл, хандлагаар тvvнийг vндэслэлгvйгээр буруутгаснаас дээрх хууль бус шийдвэр гарахад хvргэсэн юм. Тиймээс vйлдвэрийн захиргаа Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь албаны шийдвэрийг хvчингvй болгуулах талаар холбогдох байгууллагуудад хандсан байгаа. Харин энэ шийдвэрийг зөв, буруу эсэхийг ялгаж салгалгvй яаран мэдээлсэн хэмээн vйлдвэрийн захиргаа 2005 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан хотын “Лха тэнгэр” радиогоор сэтгvvлч Т.Тvвшинг буруутгажээ.