“OНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүх шийдвэр хүчингүй болох нь
Олон нийтийн радио телевизийн ирээдvй МАХН-ын зурсан зургаар явж байна” гэж ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн зарим гишvvн өгvvлэв. Vндэсний зөвлөл нэгдсэн шийдвэрт хvрэх нь байтугай хурлаа явуулж чадахгvй болжээ. Энэ тухай тус зөвлөлийн гишvvн Р.Бурмаа,Н.Золжаргал,М.Буянбадрах нар 12 дугаар сарын 14-нд сэтгvvлчдэд мэдээлэв.

Vндэсний зөвлөл 11 дvгээр сарын 26-нд ОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигч “ТВ-9”телевизийн захирал Ц.Энхбат, “Боролдой”студийн захирал С.Мягмар, “Аригу”студийн захирал Л.Ариунбат нарын дунд халз ярилцлага зохион байгуулсан. Энэ vеэр С.Мягмар шvvхийн шийдвэрийг биелvvлээгvй, эд хөрөнгийн маргаантай байгаа тухай мэдээлэл иржээ. Тэд халз ярилцлагын дараа зөвлөлийн хурал дээр энэ асуудлыг тавьж, учрыг нь олтол ОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгохыг хойшлуулахыг хvссэн ч хvлээж аваагvй тул дөрвөн гишvvн хурлаа орхиж явжээ. Vндэсний зөвлөл 10 гишvvнтэй байвал ирц  бvрдэж, гаргасан шийдвэр нь хvчин төгөлдөр болно. Гэтэл vлдсэн ес нь хуралдан С.Мягмарыг ОНРТ-ийн ерөнхий захирлаар томилжээ. Vvнийг зөвлөлийн дарга Н.Содномдорж ”Тухайн өдөр 13 гишvvнтэй эхэлсэн хурлыг дөрөв нь хаяж явсан ч vргэлжилж байсан учир хурлыг 13 хvнтэйгээр явуулсанд тооцсон” гэж тайлбарлажээ. Энэ талаар Н.Золжаргал “УИХ-ын чуулганыг гишvvд хаяж яваад ганц хvн vлдвэл ирц бvрдсэн гэх нь л дээ. С.Мягмарыг ОНРТ-ийн ерөнхий захирал болгох гэж яараад байгаа нь сонин. Хурлаас ямар нэг шийдвэр гарах болоход Н.Содномдорж утсаа бариад гардаг. Сvvлдээ бидний дэргэд хэн нэгэнтэй ил ярьж, даалгавар авдаг боллоо. Энэ хvнд нөлөөлөөд буй тэр хvмvvс болиоч ээ.ОНРТ хэнээс ч хараат бус байх ёстой” гэв.

Н.Содномдорж ОНРТ-ийн ерөнхий захирлын vvрэг гvйцэтгэгч Б.Ганболдоос тамгыг нь авч С.Мягмарт өгчээ.С.Мягмар энэ өдөр өөрийн орлогч болон ОНРТ-ийн нягтлан бодогчийг шинээр томилсон байна. Хуулиараа ОНРТ-ийн ерөнхий захирлыг томилох эрх нь Vндэсний зөвлөлд байдаг аж. Ерөнхий захирал хэдэн жилээр ажиллах, ямар vvрэг, эрхтэй байх гээд олон асуудлыг Vндэсний зөвлөл хэлэлцээгvй байхад захирлыг дур мэдэн, хууль зөрчин томилсонд гишvvд дургvйцэж буй аж. Vндэсний зөвлөлөө зарим гишvvн нь ирц бvрдээгvй байхад ОНРТ-ийн ерөнхий захирлыг томилсон асуудлаар шvvхэд өгчихсөн байгаа. Мөн ОНРТ-ийн дvрэм нь батлагдаагvй байгаа юм. Уг дvрмийг Хууль зvй, дотоод хэргийн яамнаас буцаасныг Vндэсний зөвлөлийн гишvvд мэдээгvй бөгөөд энэ тухай мэдэгдлийг хvлээн авсан Н.Содномдорж дарга нь тэдэнд мэдэгдээгvй гэнэ.

Тэгэхээр дvрэмгvй ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн шийдвэр хvчингvй болж таарах нь. Vvний зэрэгцээ С.Мягмар Радио, телевизийн хэрэг эрхлэх газарт ажиллаж байхдаа 64 сая төгрөгийн эд хөрөнгө шамшигдуулжээ. Төрийн өмчийн хорооноос 1998 оны долдугаар сарын 10-нд 506 тоот шийдвэр, Нийслэлийн шvvхээс 456 дугаар тогтоол гарч “Монгол кино” нэгтгэлд 125 сая төгрөгийн хөрөнгийг шилжvvлэх тогтоол гарсан байна. Vvнээс 42 сая төгрөгийг өнөө хэр барагдуулаагvй буй аж. Vvнийг “Монгол кино” нэгтгэлийн ерөнхий захирал Ж.Солонго Vндэсний зөвлөлд мэдэгдсэн байна. С.Мягмар Төрийн өмчийн хорооны шийдвэрийг хvлээн зөвшөөрөхгvй гэдэг vндэслэлээр 42 сая төгрөгийг барагдуулаагvй гэсэн тайлбар өгч буй гэнэ. РТХЭГ-т ажиллаж байхдаа ийм зvйл хийсэн хvнээр дахин энэ байгууллагыг удирдуулах нь зохисгvй гэж тэд vзэж байна. Шvvхийн шийдвэр гарсны дараа даргыгаа ёс суртахууны хувьд Vндэсний зөвлөлийн даргын vvргийг гvйцэтгэж чадах эсэх тухай асуудлыг хөндөж тавих ажээ.

Эх сурвалж: Єнөөдөр 2005.12.15