МОНЦАМЭ Гадаад хэргийн яамны харьяалалд очлоо
2005 оны 12 дугаар сарын 15-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын гадаад сурталчилгаа, мэдээллийн ажлыг эрчимжvvлэх талаар хэлэлцэн, “Монголыг гадаад ертөнцөд таниулан сурталчлах ерөнхий чиглэл”, Монгол Улсын гадаад сурталчилгаа, соёлын харилцааг зохицуулах Vндэсний зөвлөлийн бvрэлдэхvvн болон дvрмийг зvйтэй гэж vзэж, Засгийн газрын тогтоол гаргахаар болов.

МОНЦАМЭ агентлагийн Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хvрээнд харьяалуулж, одоогийн орон тоо,зардлын хамт шилжvvлэн, Гадаад хэргийн яамны дэргэдэх Засгийн газрын хэрэгжvvлэгч агентлаг болгох саналыг дэмжив.

Эх сурвалж: Єдрийн сонин 2005.12.15