Хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэл
Айден Вайт, Олон Улсын сэтгvvлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Засаглалыг бэхжvvлэхийн тулд эхлээд засаглалыг доройтуулж, ардчилалыг сулруулж байгаа хvчин зvйлийн талаар ярих хэрэгтэй гэж би бодож байна. Хvчтэй засаглалыг ардчилалын vр дvнгээр хэмждэг өнөө цагт ардчилсан улс орнуудад ч засаглалын доройтол санаа зовох хэмжээнд байсаар байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож буйн ялдамд хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө тулгараад байгаа асуудлууд, ардчилалын vндсэн зарчим болсон ил тод нээлттэй байдал, vг хэлэх эрх чөлөөнд эрх баригчдын анхаарлыг хандуулахыг зорьсон юм.
Бултах аргагvй vнэн гэдгийг бид хvлээн зөвшөөрөх аваас нэгдvгээрт, бид ээдрээтэй аюултай цаг vед амьдарч байгаа, хоёрдугаарт, өнгөрсөн 60 гаруй жилийн өмнөөс vvсэн бvрэлдсэн засаглал, иргэний эрх чөлөө, хvний эрхийн талаархи ерөнхий ойлголтыг өөрчилж болзошгvй vе тулгараад байна.
Засаглал гэхээр эрх, хууль тогтоомж, тvvнийг хэрэгжvvлэх арга барилын тухай яригддаг. Yндсэн хууль болон хууль эрх зvйн хамгаалалтыг бvрдvvлэх нь хангалттай бус. Эдгээр хууль эрх зvйн зарчмыг хvндэтгэдэг эрх баригчид болон засаг захиргааны ажилтнууд бидний өдөр тутмын амьдралд хууль ёсыг хэрэгжvvлж ажиллах шаардлагатай байна.
Сэтгvvлчид мэдээллээ чөлөөтэй олж авдаг, сурвалжлагчид эх сурвалжийг ашиглаж болдог тийм нөхцлийг бvрдvvлэх улмаар аюулгvй, чөлөөтэй орчинд ажиллах шаардлага тулгараад байна.
Сэтгvvлчид дарамт шахалтанд өртөж байгаа vед сайн засаглалын тухай ярихад хvндрэлтэй юм. Хууль дvрэм, ёс зvйн хэм хэмжээг vл тоомсорлодог хэсэг бvлэг хvмvvстэй энэ талаар яриад нэмэргvй нь ойлгомжтой. Харин Ардчилалын нэрийн өмнөөс ярьж vйл ажиллагаа явуулж буй улс орны эрх баригчдаас бид ихийг хvлээдэг ч ихэнхдээ сэтгэл дундуур vлддэг.
Энэ сарын эхээр Олон Улсын Сэтгvvлчдийн холбоо Иракт ажиллаж буй сэтгvvлчид болон бусад олон орны сэтгvvлчдийн дэмжлэгтэйгээр АНУ-ын засаг захиргаанд хандаж сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын эсрэг vйл ажиллагаа явуулах, сэтгvvлчдийн амийг хороож байгаа явдлыг зогсоохыг уриалсан билээ. Иракийн нутаг дэвсгэр дээр хэвлэл мэдээллийн байгууллагын 14 ажилтан Америк цэргvvдийн гарт амь насаа алдаад байгаа юм.
Жил бvр ажил vvргээ гvйцэтгэж яваад гэм зэмгvй олон сэтгvvлчид амь насаа алдаж байгааг мэднэ. Эдгээр тохиолдлоос цөөхөн нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж шvvхээс ял зэм оноодог. Ардчилсан улс орнууд хууль дvрмийг хэрэгжvvлэх ялангуяа эрх чөлөө олгохын төлөө дайн дэгдээж буй бол бусдад vлгэр жишээ болохуйц байх ёстой.
Ийм ч учраас АНУ, Иракийн дайнд энгийн номхон ард иргэд, гэм зэмгvй сэтгvvлчид, хэвлэл мэдээлийн ажилтнууд амь vрэгдэж байгаагийн төлөө хариуцлага хvлээх ёстой юм. Гэм зэмгvй хvмvvс өдvvлсэн дайных нь хvчирхийллийн золиос болж байгаа Засгийн газар ардчилалын нэрийн өмнөөс хууль ёсыг сахиулах ёстой гэж бусдыг шvvмжлэх эрхгvй болж байгаа юм.
9-р сарын 11-ний гэмт халдлагаас хойш аюулгvй байдлыг хангах нэрийн дор хууль дvрэм сахиулах, бодлого боловсруулах тvвшинд, vндэсний болон олон улсын хэмжээнд дэлхийн 2-р дайнаас хойш хэвшиж тогтсон иргэний эрх чөлөө, хvний эрхийн талаархи нэгдмэл ойлголтыг эвдэх гэсэн хандлага гарах болов.
5-р сарын 3-ны өдөр ОУСХ болон Statewatch иргэний эрх чөлөөний төлөө тэмцэгч байгууллага хамтран алан хядлагын эсрэг дайн иргэний эрх чөлөө, сэтгvvлчдийн эрх ашигт хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийвчилсан илтгэл гаргахаар зэхэж байгаа юм.
Алан хядлагын эсрэг дайны уршгаар хууль хvчний байгууллагуудын эрх мэдэл өсөж тэд жирийн иргэдийн талаар системтэй мэдээлэл цуглуулах болж, хянаж цагдах боллоо. Зөвхөн аюулгvй хvчнийхэн vзэх боломжтой мэдээллийн хvчирхэг систем vндэсний болон олон улсын тvвшинд ажиллаж бидний хоорондоо харьцаж байгаа цахим шууданг шалгаж, Интернет ашиглаж байгааг хянаж, хvн бvрийн талаар нарийвчилсан мэдээлэл цуглуулах болжээ.
Хамгийн ноцтой нь эдгээр бvх vйлдэл олон тvмний хараа хяналтаас далдуур, хариуцлага хvлээлгэх аргагvй нууцлаг байдалд хийгдэж байна.
Алан хядлагын эсрэг дайн зарласан нэрээр хийгдэж буй засаглалын энэхvv шинэ хэлбэр 1948 онд НYБ-аас баталсан Хvний эрхийн Тvгээмэл Тунхаглалын наад захын стандартыг зөрчиж байгаа юм.
Алан хядлагын эсрэг дайны хор уршгийн хамгийн хvнд нь сэтгvvлчдийн нуруун дээр бууж байгаа юм.
Алан хядлагаас болгоомжилж баталсан ихэнх шинэ хууль, боловсруулсан бодлого нь нууц далд хийгдэж байгаагаас төр засгийн шvvмжлэлтэй алхмыг эрэн сурвалжилж, иргэдэд vнэн бодитой мэдээлэл өгөхөөр чармайдаг сэтгvvлчид мэргэжлийн vvргээ биелvvлэхэд хvндрэл учруулж байгаа юм.
Сэтгvvлчдийн эрх алхам тутамд зөрчигдөх болж, эрх баригчид “vндэсний эрх ашиг” нэрээр халхавчлан сэтгvvлчдийг мэдээлийн эх сурвалжаа илчлэхийг тулган шахах болж хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгvvлчид засгийн газрын бодлогыг шvvмжлэх аргагvй дарамтанд орох боллоо.