“Хэвлэл мэдээлэл ба ДОХ” сэдэвт мэдээллийн аяны хvрээнд зохион байгуулсан “Шилдэг сэтгvvлч” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнгөрсөн ням гаригт Баянгол зочид буудалд боллоо.
МУЗН, Эрvvл мэндийн яам, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, “UNICEF”, Фокус ТББ зэрэг олон газраас зохион байгуулсан уг уралдаанд телевиз, радио, сонин гэсэн гурван төрлөөр шилдэг сэтгvvлчийг шалгаруулсан юм.
Телевизийн төрөлд “Багануур” телевизийн сэтгvvлч Б.Болортуяа “Амьддаа бие биеэ хайрла” нэвтрvvлгээр дэд шагнал хvртсэн байна. Энэ төрөлд тэргvvн байранд шалгарах бvтээл ирээгvй байна.
Радиогийн төрөлд Монголын радиогийн сэтгvvлч Л.Амарзая “Туузтай сонин” нэвтрvvлгээр тэргvvн байрын шагнал хvртсэн бол Дорнод аймгийн радиогийн захирал М.Оюун хоёрдугаар байрт шалгарч, Монголын радиогийн сэтгvvлч Б.Чулуунцэцэг тусгай байрын шагнал хvртсэн байна.
Сонины төрөлд “Зууны мэдээ” сонины сэтгvvлч Б.Цогнэмэх “Та ч би ч тамын тогооны хаалгыг татна” нийтлэлээр тэргvvн байрын шагнал хvртсэн байна. Монголын мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Орхон аймаг дахь сурвалжлагч Л.Батаа “Виз, паспортгvй зорчдог ДОХ” нийтлэлээр дэд байранд,“Єдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах сэтгvvлчдийн албаны сурвалжлагч С.Содбаатар “Учирлахуй” хэмээх сэтгэмжээрээ тусгай байрын шагнал хvртлээ.