Монголын Vндэсний телевизийн "Хар цагаан" нэвтрvvлгийн сэтгvvлч Го. Бадарч 11 дvгээр сарын 23-нд тус телевизийн мэдээллийн төвд сэтгvvлчийн эрхийг боогдуулж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
"Монголын сэтгүүлчдэд чөлөөтэй ажиллах боломж алга. Хийсэн ажлынхаа төлөө шvvхэд дуудагдаж байна" гэсээр Го. Бадарч хэвлэлийн бага хурлаа эхэллээ.
"Төгс интернэшнл" компанийн сvлжээгээр худалдаж байгаа тураах vйлчилгээтэй Herbolife эмийг хэрэглээд 10 кг жин нэмж, 4000 хvртэл доллароор хохирсон тухай зарим хэрэглэгчийн ярилцлага мөн тус компанийн өвчин оношлох аппарат ердөө компьютер программчлал төдий бөгөөд өвчнийг буруу оношлон хэрэглэгчийг төөрөгдvvлж байгаа талаар компанийн удирдлагад мэдэгдсэний төлөө зодуулсан гэх эмч Мөнхнасангийн ярилцлага бvхий “Хар цагаан” нэвтрvvлгийг энэ оны дөрөвдvгээр сард Монголын Vндэсний телевизээр гаргажээ.
"Сэтгvvлчийн хувьд алдаа оноо байж болох авч манай нийгэм эдийн засгийн хэлтэс ирсэн мэдээллийг 3-6 сар шалгаж баталгаажуулсны дараа нэвтрvvлгээ бэлтгэж, цацдаг. Гэтэл нотлох баримтанд тулгуурлан бэлтгэсэн энэ нэвтрvvлгийг няцаан Монголын ММ агентлагаар "Төгс интернэшнл" компанийн сvлжээгээр борлуулж байгаа энэ эм сайн vйлчилгээтэй тухай төлбөртэй нэвтрvvлэг цацсан. Мөнгөнөөс болж ийнхvv төлбөртэй няцаасан нэвтрvvлэг цацаж байгаа нь редакцийн нэгдсэн бодлого vгvйлэгдэж байгааг харуулж байна гэж Го.Бадарч дурдаад, өөрийг нь буруутгаж байгаа нэвтрvvлгийг сэтгvvлчдэд vзvvлэв.
Өнгөрсөн дөрөвдvгээр сард нэвтрvvлэг гарснаас хойш хагас жилийн дараа буюу өнгөрсөн баасан гаригт Го.Бадарчийг бусдын нэр төр гутаасан хэргээр Баянгол дvvргийн шvvхэд дууджээ. Энэ хэргийг хянан шийдвэрлэх шvvх хурал маргааш Баянгол дvvргийн шvvхэд болно.
"Телевизэд зөвхөн "Улс төрийн сонин"-ы эрхлэгч Г.Уянга болон Монголын vндэсний телевизийн "Хар цагаан" нэвтрvvлгийн сэтгvvлч миний бие эрэн сурвалжлах сэтгvvл зvйгээр мэдээ, материал бэлтгэдэг. Телевизийн тvvхэнд сэтгvvлчийг шvvхэд дуудсан анхны тохиолдол нь энэ юм” гэж Го. Бадарч ярив.
Энэ vеэр "Монголын мэдээ" сонины ахмад сэтгvvлч Жамъяан сэтгvvлчдэд хандан “Vнэний төлөө явж байгаа нэгнийгээ дэмжих, тэдний эрхийг хамгаалах байгууллага идэвхтэй ажиллахыг” уриалсан юм.