Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдалд иж бүрэн үнэлгээ хийнэ

“Глоб Интернэшнл” ТББ нь ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Азийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын Сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн Хүрээлэн, Ил тод байдал ТББ, МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдалд иж бүрэн үнэлгээ хийх “Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт” (Media Development Indicators) боловсруулах гэж байна.

Уг шалгуур үзүүлэлтийг ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн хөтөлбөр (IPDC)-ийн Засгийн газар хоорондын зөвлөл 2008 оны 26-р хурлаараа баталсан юм.

ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт нь хэвлэл мэдээллийн 21 асуудлыг багцлан дараах таван ангиллаар томъёолсон байна. Үүнд:

Ангилал 1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн олон ургальч, олон талт байдлыг хангаж буй зохицуулалтын тогтолцоо

A. Эрх зүй, улс төрийн хүрээ
B. Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын тогтолцоо
C. Гүтгэлэг, нэр төртэй холбоотой хууль ба сэтгүүлчдэд тавьж буй эрх зүйн бусад хязгаарлалт
D. Цензур

Ангилал 2. Хэвлэл мэдээллийн олон ургальч, олон талт байдал, салбарын эдийн засгийн түвшин, өмчлөлийн ил тод байдал

A. Хэвлэл мэдээллийн төвлөрөл
B. Олон нийтийн, хувийн, хүйн хэвлэл мэдээллийн олон талт холимог бүтэц
C. Тусгай зөвшөөрөл, давтамжийн хуваарилалт
D. Татвар, бизнесийн зохицуулалт
E. Зар сурталчилгаа

Ангилал 3. Хэвлэл мэдээлэл ардчилсан яриа хэлэлцүүлгийн талбар болох нь

A. Хэвлэл мэдээлэл нийгмийн олон талт байдлыг илэрхийлнэ
B. Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн загвар
C. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт
D. Шударга байх, тал тохой татахгүй байх шаардлагууд
E. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд олон нийт итгэдэг эсэх
F. Сэтгүүлчдийн аюулгүй байдал

Ангилал 4. Мэргэжлийн чадавхи эзэмшүүлэх ба илэрхийлэх эрх чөлөө, олон ургальч, олон талт байдлыг хөхиүлэн дэмжихэд тусламж үзүүлдэг байгууллагууд

A. Хэвлэл мэдээллийн мэргэжлийн сургалт бий
B. Хэвлэл мэдээллийн практик дахь академик сургалт
C. Үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн байгууллагууд байдаг
D. Иргэний нийгмийн байгууллагууд бий эсэх

Ангилал 5. Хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийг дэмжихүйц хангалттай дэд бүтцийн чадавхи

A. Хэвлэл мэдээлэл техникийн нөөц боломжтой, түүний ашиглалт
B. Сонин хэвлэл, өргөн нэвтрүүлэг, мэдээлэл харилцааны технологи нэвтэрсэн байдал

ЮНЕСКО-гийн“Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт” товхимлыг бүрэн эхээр нь англи, монгол хэлээр доорх холбоосоор орж үзэх боломжтой.

http://www.gic.mn/images/upld/UNESCOMDImon.pdf /монгол хэлээр/

http://unesdoc.unesco.org/images/0016/001631/163102e.pdf /англи хэлээр/