Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сорил болсон 2008 оны 7 сарын 1-ний үйл явдлыг шуурхай сурвалжлан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гарган хувь нэмэр оруулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад Хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгов.
7-р сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн МАХН-ын үүдэнд хийсэн жагсаал цуглаан, түүний дараа үүсэж бий болсон эмх замбараагүй байдлыг сурвалжилж яваад халдлагад өртөн гэмтэж бэртсэн “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Б.Бямба-Очир, “Монголын мэдээ” сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Ариунаа, ТВ-8 телевизийн зураглаач Н.Батбаяр, МҮОНТВ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Х.Эрдэнэбулган, http://www.gogo.mn/ вэб сайтын зураглаач Т.Анхтамир, Ийгл ТВ-ийн зураглаач Д.Ууганбаатар, Л.Өлзийбаяр, энэ үеэр хүний амь эрсдсэн тухай хамгийн түрүүн олж мэдээлсэн МҮОНТВ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Б.Баасанбямба нар Хэвлэлийн эрх чөлөөний шагналын анхны эзэд боллоо.
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг жил бүр олгож байхаар шийдвэрлэсэн юм.
![]() Ийгл ТВ-ийн зураглаач Л.Өлзийбаяр |
![]() “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Б.Бямба-Очир |
![]() “Монголын мэдээ” сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Ариунаа |
![]() МҮОНТВ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Б.Баасанбямба |
![]() ТВ-8 телевизийн зураглаач Н.Батбаяр |
![]() МҮОНТВ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Х.Эрдэнэбулган |
![]() Ийгл ТВ-ийн зураглаач Д.Ууганбаатар |
![]() www.gogo.mn вэб сайтын зураглаач Т.Анхтамир |