Сэтгvvлч Б.Галаарид
”Чөлөөт хэвлэл гэж чөлөөт ард иргэдийг хэлнэ” гэж Чөлөөт хэвлэлийн Хартид томъёолсон байдаг нь тохиолдлын хэрэг бус билээ. Үүний цаана иргэдийн мэдээлэл олж авах боломжоос хэвлэл чөлөөтэй эсэх асуудал хамаарна гэсэн энгийн боловч хөдлөшгvй логик агууллагддаг. Энэ логикийг ардчилал, шударга ёс, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэгч улс орон бvр vйл ажиллагаандаа мөрдлөг болгодог. Vндсэн хууль болоод бусад хууль тогтоомждоо энэ vзэл баримтлалыг хөхvvлэн дэмжсэн заалтууд оруулж, хvн төрөлхтний олон мянган жилийн хөгжил, дэвшлийн хамгийн vнэт ололт болсон ардчиллыг тvvгээрээ дамжуулан хамгаалж байдаг.
Тэгвэл Монгол оронд байдал ямар байна вэ? Бид хvний эрхийг дээдэлж чадаж байна уу? Бид иргэдээ мэдээллээр чөлөөтэй хангаж чадаж байна уу? Бид чөлөөт хэвлэлийн эзэн чөлөөт иргэдтэй байж чадаж байна уу? гэсэн асуулт зvй ёсоор тавигдаж байна.
Нөгөө талаар Монгол гэдэг дэлхийд данстай туурга тусгаар улсын эрх ашиг, vндэсний аюулгvй байдал улам бvр даяаршилагдаж, нээлттэй болж буй дэлхий ертөнцийн ашиг сонирхолын харилцан эерэгшил, эсрэгцлийн торгон хил хаана байна вэ? Монголын төр мэдээлэлжсэн ертөнцийн өнгө төрх, хөгжлийн чиг хандлагыг хэр соргог мэдэрч байна вэ? Далан жил монголын төрд ноёрхож бvхнийг хvчирхийллийн аргаар шийддэг, энэ аргаа зөвтгөхийн тулд, нууж хаахын тулд аливаа мэдээллийг төрийн нууц гэдэг хар авдарт хав дарчихаад салхи vзvvлдэггvй байсан гаж зуршлын vндэс язгуур нь таслагдсан уу? Vр дагавар нь байна уу, байвал ямар хэлбэрээр илэрч байна вэ? гэсэн асуулт ч зvй ёсоор тавигдаж байна.
Манай судалгааны баг эдгээр асуултын хариуг эрж, бодит байдлын дvр зургийг тодруулахын тулд Төрийн Нууцын Тухай Монгол Улсын Хуульд тусгайлан заасан болон оруулаагvй янз бvрийн мэдээллийг олж авах боломжийг тандан судаллаа.
Судалгааны явцад олж цуглуулсан баримт материалд тvшиглэн хийсэн дvгнэлтээ хэлэхээс өмнө ямар ямар байгууллагад хандан ямар мэдээлэл олж авах оролдлого хийсэн, тэдгээр оролдлогын vр дvн ямар байсан талаар товч тоймлоё.
Бид УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам, улсын аюулаас хамгаалах газар, шvvх, прокурорын газар, Гадаад хэргийн яам, Vндэсний аудитын газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны яам зэрэг газруудад хандан янз бvрийн цаг vед, улс хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр, өндөр дээд тvвшний албан тушаалтнуудын уулзалтын тэмдэглэл, эх орны дайны vеийн төлөвлөгөө, цаазаар авах ялтай холбоотой асуудлууд, мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын тайлан зэрэг өргөн хvрээтэй асуудлаар мэдээлэл олж авах оролдлого хийлээ. Ингэхдээ оюутан, багш, судлаач, өдөр тутмын сонины сэтгvvлч зэрэг хvмvvсийг татан оруулж тандалт хийлгэлээ.
Бид Зэвсэгт хvчний төв архивт хандан 1939-1945 оны дайны vеийн төлөвлөгөөтэй танилцаж болох эсэх талаар лавлахад “Улсын нууцад хамаарах тул болохгvй” гэсэн хариулт өглөө.
Монгол улсаас ОХУ-д төлөх Их өрийг эцэслэн шийдвэрлэсэн гэрээ, протоколтой танилцах хvсэлт маань Засгийн газар, Гадаад хэргийн яамны хооронд харилцан бөмбөг өшиглөлтөөр өндөрлөв.
Улсын мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан хvн амын хvнсний аюулгvй байдалд хийсэн шалгалтын дvнтэй танилцах хvсэлт ч “улсын нууц” гэсэн тайлбартайгаар буцав.
Гадаад хэргийн яам, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Уэльсийн айлчлалын тухай баримтыг дуртайяа vзvvлж, нууцын зэрэглэлгvй л бол ямар ч материалыг төлбөрөө төлөөд vзэж болно гэсэн хариулт өглөө. Энэ мэтчилэнгээр тандалтын эцсийн vр дvн харицан адилгvй байсан бөгөөд бvхэлд нь авч vзвэл дараах дvгнэлтийг хийж болохоор байна.
1. Иргэдийн мэдээлэл олж авах эрхэд ”Төрийн нууц”, ”Улсын нууц” гэсэн vгээр хаалт халхавч тавих явдал тvгээмэл байна. 1995 онд батлагдсан Төрийн нууцын тухай хууль нь батлагдсан өдрөөсөө хойш vйлчилнэ гэж vзвэл өмнөх vеийн нууцлалд хамруулсан материалуудыг хууль эрх зvйн ямар актаар зохицуулж буй нь тодорхойгvй байна гэж хэлж болох юм. 2004 оны хуульчилсан Төрийн нууцын жагсаалтыг мөрдлөгө болговол нууцлах хугацаа нь хэтэрсэн материалуудтай ч иргэд танилцах боломж хомс байна.
2. Мэдээлэл нээлттэй мэт боловч иргэдэд vзvvлж байсан практик байхгvй гэсэн хачирхалтай тайлбартай тулгарах явдал тvгээмэл байна. Єөрөөр хэлбэл ”уг нь хуулиар бол нууц биш, гэхдээ иргэн хvн тийм төрлийн мэдээлэлтэй танилцаж байсан тохиолдол байхгvй” гэсэн хариуг хэн нэгэн тvшмэл өгөөд далаа хавчин эелдэгээр инээмсэглэх vзэгдэл хэвших хандлагатай байна.
3. ”Уучлаарай бидэнд нуух юм юу ч байхгvй. Бvх зvйлийг интернэтэд тавчихсан байгаа. Ороод vз” гэсэн хариу өгдөг, хаягаар нь ороод vзэхээр хvссэн хэмжээний мэдээллээ олж vзэх боломжгvй байх нь ч ажиглагдаж байна.
4. Мэдээллийг иргэдэд төлбөртэйгээр өгөх явдал нь зарим тохиолдолд Төрийн нууцлалтай хамааралгvй бичиг баримттай танилцахад нь хvндрэл учруулж байна. Тухайлбал прокурорын байгууллагад буй нэгэн сэтгvvлчтэй холбогдолтой хавтаст хэрэгтэй танилцъя гэхэд л нэг удаад 20000 төгрөг төлөх шаардлагатай болж байгааг нь эдийн засгийн соёлтой хориг гэхээс өөр аргагvй байна.
5. Төрийн нууцын тухай хууль нь хэтэрхий өргөн хvрээг хамарснаас аливаа төрийн байгууллагын бодлого vйл ажиллагаагаа сурталчилсан vйлдэл нь хууль зөрчсөн vйлдэл болох тохиолдол ч анзаарагдаж байна. Тухайлбал Монгол улсын гадаад бодлогын vзэл баримтлал нь хуулиар бол байнгын нууцын зэрэглэлтэй. Гэтэл ГХЯ-аас эрхлэн гаргасан ”Цэнхэр номонд” энэхvv vзэл баримтлал нь хэвлэгдсэн байх бөгөөд уншаад vзэхэд даяаршлын эринд ийнхvv нээлттэй сурталчилах нь зөв зvйтэй гэж дэмжих сэтгэл төрөх жишээтэй.
6. Элдэв янзын зөвшөөрөл шаардах, хоног хугацаа заах, харилцан бие биерvvгээ тvлхэж эзэнгvйдvvлэх, ямар нэгэн байгууллагын албан бичиг шаардах, их хэмжээний төлбөр шаардах, олон шат дамжлага дамжуулах зэрэг нь иргэд хvссэн мэдээллээ олж авахад нь хvндрэл саад болж байна.
Эцэст нь дvгнэж хэлэхэд төр нууцтай байх ёстой нь vнэн. Төрийн нууцыг хуулиар хамгаалах нь ч зөв. Гэхдээ төрийн нууц гэдэг иргэдээс аливаа мэдээллийг нуух, төрийн тvшмэд иргэдэд тэгш, шудрага, нээлтттэй vйлчлэх явдлаас татгалзах арга хэрэгсэл нь болох ёсгvй.
Бид өнөөдөр XXI-зуунд амьдарч байна. Ажилчин ангийн тоо; шинээр гарч байгаа янз бvрийн халдварт өвчний байдал, дэлгэрэлт; элдэв шалтгаанаар хорогдсон малын тоо, багш сурагчдын дунд буй ёс суртахуунгvй vйлдлvvд, гэмт хэрэг vйлдсэний улмаас хариуцлагад татагдсан нам, улсын байгууллагуудын хариуцлагатай ажилтаны тоо зэргийг нийтэлж нэвтэрvvлэхийг хориглож асан 1950-аад он тvvх болон улирсан.
Гаалийн тариф, экспортын бараа бvтээгдэхvvний vнэ, гадаад худалдааны баланс, валютын нөөцөө чандлан нууцалж байсан 1960-аад он ч тvvх болон одсон.
Гэвч бид мэдээллийг аль болох их нууцалбал сайн гэсэн гаж сэтгэхvйгээсээ салж хагацаж чадахгvй байна. Дэлхий ертөнц нэгдмэл болж, мэдээллийн технологийн хувьсгал гарч, ”хавтгай дэлхийн” тухай онол хvчээ авч, африкийн ширэнгийн махчин омог хvртэл интернэтийн гайхамшгийг мэдэрч байхад Монголын төр, Төрийн нууцын тухай өнгөрсөн зууны ойлголтоосоо салж чадахгvй байгаа нь эмгэнэлтэй. Тэдний нууцалсан мэдээллийг гадаадын сайтууд чөлөөтэй дэлгэн тавьж, тэдний нууцалсан архивын материалыг vзэл суртлын хаалттай орон Хятадаас хvртэл судлаачид олж авч, тэдний тэнгэр тултал vнэ нэхсэн баримтыг интернэтээс vнэгvй, эсвэл vнэгvй шахам олж болж байна. Чөлөөт хэвлэл бол чөлөөт иргэд гэдгийг би ярианыхаа эхэнд зvгээр ч нэг ишлээгvй. Дэлхийн сэтгvvл зvйд цоо шинэ хандлага хvчээ авч эхэллээ. Мэргэжлийн сэтгvvлчидтэй зэрэгцэн ”иргэн” сурвалжлагчид мэдээллийн ертөнц рvv хvч тvрж эхэллээ. Тэд өөрсдийн мэдээллийн хvчирхэг сvлжээ байгуулан ардчиллын vнэт зvйлсийг хамгаалж эхэллээ. Иргэнд vйлчилж буй төр иргэнээсээ аль болох бага мэдээллийг нууцлах ёстой, иргэддээ нээлттэй төр илvv ардчилалтай гэдгийг бvгд ойлгож, дэлхий даяар энэхvv иргэн-сурвалжлагчдад хvндэтгэл vзvvлж байна.
Харин Монгол улсад, ардчиллын замаар замнаад 16 жилийн нvvр vзэж буй оронд мэдээлэл авах гэсэн иргэдийн өмнө төрийн нууц хэмээх төмөр хаалт ил, далд хэлбэрээр хориг тээг болсоор байна. Төрийн нууц ба бодит байдлын дvр зураг гэвэл ийм л байна.