Мэдээллийн эрх чөлөө ба үндэсний аюулгүй байдал
“Глоб интернэшнл” ТББ
Г.Даваахvv
Оршил
Єнөөдрийг хvртэл ардчиллаас илvv хvний эрхийг дээдлэн хамгаалдаг нийгмийн тогтолцоог хvн төрөлхтөн бодож олж чадаагvй байна. Єөрөөр хэлбэл, ардчилал бол хvний эрхийг хамгийн тааламжтай байдлаар хангаж чаддаг нийгмийн тогтолцоо гэгддэг.
Бид Vндсэн хуулийнхаа оршил хэсэгт “Монголын ард тvмэн бид эх орондоо хvмvvнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжvvлэхийг эрхэм зорилго болгоно” гэж заасан бөгөөд МУVХ-иар тодорхойлсон дээрх зорилгод дурдсан ардчилсан нийгмийн нэгэн чухал тулгуур багана нь vг хэлэх, vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөөг хуульчлан баталгаажуулж, олон ургальч vзлийг хөхиvлэн дэмжих явдал юм.
Ардчиллын мөн чанар нь нийгмийн гишvvд дундаасаа сонгосон хэсгээр өөрсдийгөө төлөөлvvлэн төр бариулаад тэдний vйл ажиллагаанд ямагт идэвхитэй оролцох, хяналт тавих, хариуцлага тооцох өргөн боломжтой байх явдлаар тодорхойлогдоно. Мэдээлэлгvйгээр энэ боломж хязгаарлагдмал юм.
“Иргэн төр, засгийн газрын мэдээллийг олж авах чадвартай байх нь ардчилалын vндсэн зарчмын нэг юм”.
Чөлөөт илэрхийллийн төлөө дэлхийн кампанит ажлыг эрхэлдэг “19-р зvйл байгууллагаас“мэдээлэл нь ардчиллын хvчилтөрөгч болохыг тодорхойлж, иргэн нь мэдээлэлгvйгээр сонгуульд зөв сонголт хийх, шийдвэр гаргах vйл ажиллагаанд оролцох боломжгvй” гэжээ.
Лондон хотноо төвтэй "Хөгжлийн Ухамсрын Сан" хэмээх олон улсын байгууллагын шинжээчид Засгийн газрын ил тод байдал хангагдаагvй, улс төрийн хариуцлага сул, иргэдийнхээ улс төрийн бvх эрхийг адил тэгш хангаагvй нөхцөлд эдийн засгийн хөгжил тогтвортой байж чадахгvй гэж тэд vзэж байна.
Манайд оршиж байгаа өөр нэн чухал асуудал гэвэл төрийн байгууллагын нээлттэй болгох явдал юм. Иймд төр засгийн vйл ажиллагаа олон нийтэд ил тод, тvvний мэдээлэл иргэдэд нээлттэй, тvvнд хvрэх бололцоотой байх нь эрvvл саруул нийгмийн чухал бvрэлдэхvvн хэсэг болдог байна.
Мэдээллийн эрх чөлөө ба ил тод байдал
Хvний эрх гэдэг ойлголт нь өөрөө хvний төрөлх мөн чанарыг илэрхийлдгээс гадна төрийг хуулиар хязгаарлаж, хуулиас гадуур гишгэж дураараа авирлах явдлаас урьдчилан сэргийлэх, тийм vйл ажиллагааг нь таслан зогсоох, эргээд хариуцлага тооцох vндэслэл болж байдаг билээ. Эдгээрийг бvгдийг нь иргэдийн зvгээс төрд тавьж буй хяналт гэж ойлгоно. Иргэд төрд хяналт тавих эрхээ бодитойгоор эдлэхийн тулд ардчилсан нийгмийн нэгэн тулгуур багана болох, иргэдийн харах нvд, сонсох чих болж байдаг чөлөөт, бие даасан, хvчирхэг, хараат бус хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, мэдэх эрхгvйгээр иргэдийн зvгээс төрийн vйл ажиллагаанд хяналт тавих бололцоогvй.
Иймд Мэдээлийн эрх чөлөө нь:
 Мэдлэг олж авахад
 Шийдвэр гаргахад
 Vйл ажиллагаа явуулахад
 Vзэл бодлоо илэрхийлэхэд
 Сонголт хийхэд г.м зайлшгvй хэрэгтэй.
Мэдээллийг хайх, олж авах, хvлээн авах, тvгээх эрхvvдийг багцаар нь мэдээллийн эрх чөлөө гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хvний vндсэн эрх бөгөөд НVБ-аас тунхагласан бусад эрх, эрх чөлөөний язгуур vндэс, тулгын чулуу нь (НVБ-ын Ерөнхий ассамблей эхний чуулганаараа 59/1/ тогтоол) хэмээн тодорхойлсон нь тvvний ач холбогдлыг тод томруунаар илэрхийлдэг.
Иргэдийн "Итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хvлээн авах эрх Монгол улсын Vндсэн хуулиар баталгаажсан байдаг билээ. Энд “Vндсэн хуулиар баталгаажсан” гэсэн vгэнд та бvхэн анхаарлаа хандуулна уу! Учир нь зарим хvмvvс, тодруулбал “дарангуйлагч төрийн эрх баригчид-хvний эрх, эрх чөлөөг би хуулиар тогтоож сайн санааныхаа vvднээс та бvхэнд олгодог” гэж vздэг байхад ардчилсан нийгмийн vзэл хандлагаар бол хvний эрх, эрх чөлөө нь хvнд өөрт нь угаас байдаг, жам ёсны зvйл, тvvнийг нь гагцхvv vндсэн хуулиар хамгаалж, төрийн хууль бус vйлдлээс ангид байлгахын тулд vндсэн хуулиар баталгаажуулсан байдаг билээ.
Тодруулбал: Монгол Улсын Vндсэн хуулийн 16 дугаар зvйлийн 16 дахь хэсэгт “итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй… гэж, мөн 16 дугаар зvйлийн 17 хэсэгт “төр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй. Хvний эрх, нэр төр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж vл болох төр, байгууллага, хувь хvний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан байдаг. Та бvхэн энд дурьдагдаж байгаа “төр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих”, “Хvний эрх, нэр төр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор” гэсэн томъёоллуудыг анзаарч байгаа байх, гол нь шаардлагатай мэдээллvvдийг төрийн нууцад хамааруулахын тулд задруулбал Монгол Улсын vндэсний аюулгvй байдалд аюул занал учруулж болзошгvй мэдээллvvдийг хамруулна гэж ойлгогддог.
Мөн Монгол Улс бол Нэгдсэн Vндэсний Байгууллагын гишvvн улс. Энэ утгаараа НVБ-аас гаргасан аливаа шийдвэр, баримт бичгvvдийг хvндэтгэн vзэх, нэгдэн орсон олон талт гэрээ, хэлэлцээрvvдээ хууль мэт хэлбэрэлтгvй дагаж мөрдөх vvрэгтэй.
1948 онд НVБ-ээс батлан гаргасан Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал нь хэдийгээр заавал дагаж мөрдөх гэрээ биш боловч НVБ хvний эрхийг хvндэтгэдэг өөрийн гишvvн улсууддаа ХЭТТ-ын заалт бvрийг дагаж мөрдөхийг уриалсан байдаг. Энэхvv ХЭТТ-ын 19-р зvйлээр хvний vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалсан байдаг “Хvн бvр өөрийн vзэл бодолтой байх, тvvнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй: энэхvv эрхэнд vзэл бодлоо ямар ч хорио саадгvй баримтлах, эрх чөлөө, vзэл санаа мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хvлээж авах, тvгээн дэлгэрvvлэх эрх чөлөө багтана” .
Иргэд яагаад төрийн vйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй байдаг вэ гэвэл бид иргэнийхээ эрхийг хамгаалах, vр нөлөөтэй хэрэгжvvлэх vvрэг бvхий ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Төрийн vvслийн тухай нийгмийн гэрээний онол ёсоор хvмvvс хоорондоо тодорхой хэмжээнд тохиролцоонд хvрсний vр дvнд төрийг vvсгэн байгуулсан буюу “Хvмvvс ганц нэгээрээ бас дээр нь өөрийн дураар /эрхээр/ амьдарч байвч vргэлжийн дайн самуун, нэгэнт баталгаажуулаагvй болохоор ямарч vр ашиггvй эрх чөлөөнөөс залхаад өөрсдийн уг язгуурт байх эрх чөлөөнийхөө өчvvхэн хэсгийг золиосолж хариуд нь vлдсэн хэсгийг нь айх аюулгvй тайван эдлэх боломжийг олж авсан ба хамтын зорилго, нийтийн ашиг сонирхлын төлөө өргөл болгосон тэр хэсэг бvрээс нэгдэн төрийн дээд эрх мэдэл бvрэлддэг” /Ч.Беккариа/ учраас ард тvмнээс өөрсдөөс нь тэрхvv дээд эрх мэдлийг олж авч буй төрийг болон төрийн эрхийг барьж буй төрийн албан тушаалтнуудыг хянах эрхтэй байх нь зvй ёсны юм. Ийм учраас иргэд төрд асуулт тавих, vнэн бодитой хариултыг хvссэн хэлбэрээрээ авах эрхтэй. Мэдээлэлгvй иргэд төрд өөрсдийн зvй ёсны хяналтаа тавьж төрийг шударга байлгах боломжгvй юм. Ямарч хяналтгvй төр шударга байна гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс мэдээллийн эрх чөлөөгvй, олон нийтийн хэлэлцvvлэггvй ардчилал гэж vгvй.
Энэхvv мэдээллийн эрх чөлөө, мэдэх эрх хангалттай баталгаажаагvй байхад нийгэмд хардалт, сэрдэлт даамжирах vзэгдэл бий болдог. Шударга ардчилсан төрд байх нэгэн шинж нь иргэдийн энэхvv хардалт сэрдэлтийг өөрийн vйл ажиллагааны нээлттэй байдлаараа арилгах vvрэгтэй байдаг. Гэтэл манайд ажиглаггдаг дутагдалтай тал нь төрийн өндөр албан тушаалтнууд vvний эсрэг миний нэр төрд халдлаа, миний ариун цагаан нэр тэр, алдар хvндийг минь сэргээж өг, мөн миний нэр төр, алдар хvнд өчнөөн сая төгрөгөөр vнэлэгдэнэ нөхөн төлж өг гэх мэтээр аашилдаг.
Мөн төр нь иргэдээсээ хураасан татвараар санхvvжиж vйл ажиллагаагаа явуулдаг. Явуулж байгаа vйл ажиллагаа нь зөвхөн иргэнийхээ эрхийг хамгаалахын төлөө чиглэгдсэн байх ёстой. Иргэнийхээ эрхийг хамгаална гэдэг бол маш өргөн хvрээтэй цогц ойлголт юм. Нэгэнт иргэдээсээ татвар хураасны vр дvнд өөрийнхөө vйл ажиллагааг санхvvжvvлж байдаг юм бол тэр татвараар хураасан мөнгөө хэрхэн юунд зарцуулж байгаагаа, дээрх татвараар иргэдээсээ мөнгө авсан төр хэр зэрэг хариуцлагатай ажиллаж байгаагаа татвар төлөгчид буюу иргэдээсээ нууц хаалттай байлгах нь зvй ёсны байж таарахгvй.
“Мэдээллийн эрх чөлөө” гэдэг нэр томъёог анх гарсан, дэлхийд хамгийн нээлттэй, ил тод засаглалтай улсын нэг болох АНУ-ын иргэдээс Мэдээллийн зууны vед төр засгаас юу хvсэж буй талаар Америкийн “Council for Excellence in Government” гэдэг байгууллагаас судалгаа хийж vзэхэд:
1. Төр засаг иргэдийнхээ өмнө илvv хариуцлага хvлээдэг байх
2. Төрийн байгууллагууд vvргээ илvv vр ашигтай эрчимтэй хэрэгжvvлдэг байх
3. Төрийн vйлчилгээг иргэдийн хэрэгцээнд илvv нийцтэй болгох
4. Төр засгийн ажлын талаархи мэдээлэл авах боломжийг илvv нээлттэй боловсронгуй болгох хэрэгтэй гэсэн дvгнэлтэнд хvрсэн байна.
Хэдэн vе ардчиллын зарчмаар амьдарч, нээлттэй нийгмийн vр шимийг хvртэж ирсэн орны иргэд сонгогчид ийм бодолтой байхад манай орны хувьд нэгэнт л ардчилсан нийгэм цогцлуулан хөгжvvлэхийг эрхэм зорилго болгохыг vндсэн хуулиараа тунхагласан юм бол тэдгээр өнө удаан хугацааны турш ардчилсан нийгмийг байгуулсан улс орнуудын жишгийг дагаж өөрийн орондоо ашигтайгаар тусгаж авах нь бодит шаардлага билээ.
Олон нийтийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулснаар юуны өмнө төр засгийн байгууллагууд ил тод, шударга болохоос гадна, иргэд ч нийгмийн амьдралд илvv идэвхтэй оролцох урам, эрмэлзэлтэй болдгийг мөн судлаачид тогтоосон байна.
Нөгөө талаар ил тод байснаараа төр засгийн байгууллага ч ажлаа илvv сайн хийдэг. Учир нь тушаал зааврыг урьдчилан таниулж, олон нийтийн оролцоотойгоор гаргах нь биелэгдэхэд нь ч дэмтэй байдаг. Олон нийтийн ухаан бодол, vзэл санаа тодорхой хэмжээгээр тусгагдсан шийдвэрийн чанар ч илvv байдаг.
Хангалтгvй, vнэнд нийцэхгvй мэдээлэлтэй иргэд хамгийн наад зах нь аливаа сонгуулиар ул суурьтай зөв сонголт хийж чадахгvй. Сонгосон төлөөлөгчөө эргээд хянах бололцоогvй, таньд амлаж байж сонгогдсон амлалтаа хэрхэн биелvvлж байгааг, ер нь хуулиар хvлээсэн vvргээ шударгаар биелvvлж байна уу, эсвэл хувийн эрх ашгийн төлөө хээл хахууль аваад суугаад байна уу зэргийг мэдэх аргагvй юм.
Мэдээллийн эрх чөлөөний дээрх чухал ач холбогдлуудын vр дvнд хамгийн гол нь төр иргэддээ нээлттэй байх, иргэд төрийн vйл хэргийг мэдсэнээр элдвийн хардалт цуурхал vгvй болох, төрийн албаны хариуцлага, ёс зvй өндөржих, төрд хуулиас гадуур зvйл vгvй болох, тvvнчлэн иргэдийн төрд итгэх итгэл улам сайжирч улс орны хөгжил дэвшилд маш чухал хурдацыг бий болгоно.
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалт ба Vндэсний аюулгvй байдал
Монгол Улс нь Иргэний болон Улс Төрийн Эрхийн Олон Улсын пактын оролцогч улс. Мөн энэхvv пактын 19 дvгээр зvйлд Хvн бvр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэйг баталгаажуулаад энэ эрхийг эдлэх нь онцгой vvрэг, хариуцлага оногдуулдаг. Тийм учраас тvvнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь гагцхvv хуулиар тогтоогдсон байх ёстой /19-р зvйлийн 3 дахь хэсэгт/:
а/ бусдын эрх, нэр төрийг хvндэтгэх,
б/ vндэсний аюулгvй байдал, нийгмийн дэг журам, хvн амын эрvvл мэнд буюу ёс суртахууныг хамгаалах” гэж заасан байдаг.
Эндээс харахад бусдын эрх, нэр төрийг хvндэтгэх, vндэсний аюулгvй байдал, нийгмийн дэг журам, хvн амын эрvvл мэнд, ёс суртахууныг хамгаалах гэсэн vндэслэлvvдээр мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаж болох бөгөөд энэхvv vндэслэлээр хязгаарлахдаа гагцхvv хууль батлан гаргасны vндсэн дээр хязгаарлаж болох тухай заажээ. Энэ заалтыг өнгөц харахад мэдээллийн эрх чөлөөний эсрэг шинжтэй боловч энэ нь нөгөө талаас нь бодоход хязгаарлалтыг хязгаарласан маш өндөр ач холбогдол бvхий заалт юм. Єөрөөр хэлбэл дээрх vндэслэлээс өөрөөр хязгаарлалт тогтоож болохгvй, хэрэв тэгвэл тэр нь МУVХ, ИУТЭОУП-ыг маш бvдvvлгээр зөрчсөн vйлдэл болно.
Уг Пактын удиртгал хэсэгт “Нэгдсэн Vндэстний Байгууллагын дvрэм ёсоор улс гvрэн хvний эрх, эрх чөлөөг бvх нийтээр хvндэтгэн сахих явдлыг хөхиvлэн дэмжих vvрэгтэй…” гэж заасан нь энэхvv пактад оролцогч улс орон бvрийн төр засаг нь иргэдийнхээ эрхээ эдлэх нөхцөл бололцоог хангах vvрэгтэй гэж ойлгоно.
Vvнээс гадна “хувь хvн бvр бусад хvн болон хамт олныхоо өмнө vvрэг хvлээхийн сацуу энэхvv Пактад хvлээн зөвшөөрсөн эрхийг хөхиvлэн дэмжих, сахиулах талаар чармайх ёстой…” гэж заасан нь хvний эрхийг хангах vvргийг ганцхан төр засагт хvлээлгэх биш мөн тухайн улсын иргэн хvн бvрт оноосон байгаа нь харагдаж байна.
Пактад Монгол Улс өөрөө сайн дураараа нэгдэн орсон. Нэгэнт өөрөө сайн дураараа нэгдэн орсон юм чинь тvvний заалт бvрийг заавал биелvvлэх нь Монгол Улсын vvрэг. Vvнийг МУVХ-ийн 10 дугаар зvйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээг хvлээсэн vvргээ шударгаар сахин биелvvлнэ” гэж баталгаажуулсан байдаг. Мөн “сахин биелvvлнэ” гэсэн байгааг анзаарсан байх, энэ нь заавал биелvvлнэ гэж ойлгоно. Vvн дээр нэмж хэлэхэд Монгол Улсад Vндсэн хуулиас илvv өндөр дээд хvчин чадалтай хууль байхгvй. Vvнийг мөн МУVХ-ийн 10 дугаар зvйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улс Vндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ хэлэлцээр, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгvй” гэж заасан.
Олон жилийн турш, vзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах эрх чөлөөний хоорондын харилцаа нь шvvх болон олон улсын байгууллага, хууль тогтоогчдын шийдвэрээр аль алинаар нь ихээхэн судлагдсаар ирсэн. Нууцтай холбоотойгоор тогтоосон vндэсний аюулгvй байдлын хязгаарлалттай холбоотой зарчмыг өөртөө агуулсан ихэнх мэдээллvvд нь Vзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах Vндэсний аюулгvй байдлын талаарх Йохонсбургийн зарчмуудаар хангагддаг. Энэ зарчмууд нь vндэстнvvдийн нийгэмлэгээс хvлээн зөвшөөрсөн эрх зvйн нийтлэг зарчмууд, Төрийн vйл ажиллагааг хөгжvvлэх хvний эрхийг хамгаалах стандартууд, олон улсын эрх зvйд vндэслэгдсэн бөгөөд энэ салбартаа хvлээн зөвшөөрөгдсөн судлаачдын хэсгээс боловсруулагдсан юм. Тэдгээр нь vндэсний аюулгvй байдалтай холбоотой мэдээллийг нууцлах тvгээмэл стандартуудыг тоймлон тогтоосон.
Йохонсбургийн зарчмууд нь мэдээлэл хайх, олж авах, хэлэх эрхийг цаг хугацаанд нь vндэсний аюулгvй байдлыг хамгаалах тусгай шалтгаанаар хязгаарлагдаж болно гэдгийг хvлээн зөвшөөрдөг. Гэвч, vндэсний аюулгvй байдал нь мэдээлэл олж авахыг хязгаарлаж чадахгvй. Йохонсбургийн олон зарчмууд нь дараахь нууцлалын хуулийн асуудалтай холбоотой байна. Vvнд:
Зарчим 2: Vндэсний аюулгvй байдлын хууль ёсны ашиг сонирхол
А/ хязгаарлалт нь цэргийн дайралт зэрэг гадаад эх сурвалжаас, эсвэл засгийн газрыг унагах зөрчлийг өдөөн хатгах зэрэг дотоод эх сурвалжаас, хvч хэрэглэхэд хариу vзvvлэх хvчин чадал, аюул заналын эсрэг улсын оршин тогтнол, нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдлыг хамгаалах vр дvн, бодит зорилгогvй бол vндэсний аюулгvй байдлын шалтгаан нь хууль ёсны болж зөвтгөгдөхгvй.
Б/ Ялангуяа, бэрхшээл, саад, буруу vйлдлээс засгийн газрыг хамгаалах, төрийн байгууллагын vйл ажиллагааны талаарх мэдээллийг нууцлах, vйлдвэрлэлийн vймээн самууныг нууцлан дарах зэргээр vндэсний аюулгvй байдалтай холбоогvй ашиг сонирхлыг хамгаалах vр дvн, бодит зорилго байвал vндэсний аюулгvй байдлын шалтгаанаар уг хязгаарлалтыг хууль ёсны гэж vзэж зөвтгөж болохгvй.
Зарчим 15: Нууц мэдээллийг задруулах талаарх нийтлэг журам
Хэрэв 1. Мэдээллийг задруулах нь бодитоор хохирол учруулаагvй, vндэсний аюулгvй байдлын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулаагvй бол, 2. мэдээллийг мэдэх нийтийн ашиг сонирхол задруулснаас vvсэх хор хохирлоос илvv бол, хэн ч мэдээллийг задруулсныхаа төлөө vндэсний аюулгvй байдлын шалтгааны дор шийтгэгдэх ёсгvй.
Зарчим 16: төрийн албаны хvрээнд олж авсан мэдээлэл
Мэдээлэл олж авах гэсэн нийтийн ашиг сонирхол нь илчилснээс гарах хохирлоос илvv байвал төрийн албаны шугамаар олсон этгээд мэдээллийг илчилбэл vндэсний аюулгvй байдлын шалтгаанаар ямар нэг хохирол учруулсан гэж хэнийг ч авч хэлэлцэхгvй.