МХХ-ийн судалгаа:Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн түгээмэл алдаа
Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр буюу 5-р сарын 3-нд Монголын Хэвлэлийн Хvрээлэн, Конрад Аденауэрийн сангаас хамтран “Ардчилал, Эрх чөлөө, Хариуцлага” сэдэвт нээлттэй ярилцлагыг Хаан Палас зочид буудалд зохион байгуулсан юм. Уулзалтын vеэр “Хэвлэл мэдээллийн мэргэжлийн стандарт, сэтгvvлчдийн итгэл vнэмшил” судалгааны дvнг МХХ-ийн Мэдээлэл судалгааны албаны дарга Г.Гvнжидмаа танилцуулав.

Сэтгvvлчдийн нийтлэл, нэвтрvvлэгт ажиглалт хийж, ёс зvйн хариуцлагын тухай тоогоор илэрхийлэх анхны оролдлогыг Хэвлэлийн Хvрээлэнгийн Мэдээлэл судалгааны алба хийж, энэ оны тавдугаар сарын гурванд буюу Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний өдрийг угтан хийлээ. Судалгаанд өдөр тутмын найм, чөлөөт гурван сонин, зургаан ТВ, хоёр радиог хамруулж санамсаргvй хугацаан дахь мэдээ, нийтлэлд шинжилгээ хийсэн юм.

Энэхvv агуулгын судалгаагаар Монголын сэтгvvлчид мэргэжлийн стандартаа хэрхэн биелvvлж буйд дvн шинжилгээ өгснөөс гадна сэтгvvлчдийн нийтлэг гаргаж буй тvгээмэл зургаан алдааг нэрлэж байна.

Нэг дэх алдаа: Мэдээнд vзэл бодол оруулж байна

Сэтгvvл зvйн мэдээ бол баримтад vндэслэсэн байх ёстой. Сэтгvvлч мэдээнд хувийн дvгнэлт, vзэл бодлоо оруулах нь олон нийтийн өмчийг хувьдаа ашиглаж буйтай адил хэмээн vздэг. Судалгаанд оролцсон чөлөөт сонины хоёр мэдээ тутмын нэгд, радио ТВ-ийн таван мэдээ тутмын нэгд, өдөр тутмын сонины арван мэдээ тутмын нэгд сэтгvvлч хувийн vзэл бодлыг оруулсан байв. Олон нийтийн радио ТВ болон Ийгл ТВ-д энэ байдал харьцангуй бага хувьтай бол ТВ-5 телевизийн мэдээний 80 орчим хувьд сэтгvvлчийн vзэл бодол орсон нь хамгийн өндөр vзvvлэлттэй байв. Тухайлбал, манай хамгийн их нэр хvндтэй өдөр тутмын нэгэн сонинд …Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон Н.Алтанхуяг сайд асан мэдээлэл хийж “нууцаа” дэлгэв… хэмээн хувийн дvгнэлт vзэл бодол оруулсан мэдээлэл нийтэлсэн байх жишээтэй.

Хоёр дахь алдаа: Гарчиг, зургаараа баримт утга агуулгыг мушгин гуйвуулж байна

Гарчиг бол сэтгvvл зvйн бvтээлийн гол өгvvлэгдэхvvн байдаг. Гарчиг нь товч тодорхой, сонирхолтой, агуулгыг зөв илэрхийлсэн байх ёстой. Сонин хэвлэлvvд сенсааци хөөсөн, эсхvл мэдээллийн агуулгатай нийцээгvй гарчигтай мэдээлэл нийтлэх явдал ажиглагдаж байна. Мөн агуулгатайгаа нийцээгvй, мэдээллээс тэс өөр төрлийн зураг нийтэлж, тухайн мэдээллийн утга агуулгыг гуйвуулах хандлага ч ажиглагдсан. Энэ нь уншигчдыг гарчигаар татах, сонины борлуулалтаа өсгөх гэсэн санхvvгийн ашиг сонирхолоос vvдэлтэй юм. Судалгаагаар гарчиг текстийн зөрчилтэй байдлаар Сэрvvлэг, Єдрийн сонин, Хvмvvсийн амьдрал, Хvмvvс, Монголын мэдээ сонинууд эхний таван байрт орсон байв. Зураг текстийн зөрчилтэй байдлаар Хvмvvсийн амьдрал, Хvмvvс, Ардын эрх, Сэрvvлэг, Монголын мэдээ оржээ. Харин Єнөөдөр, Єнөөдрийн Монгол, Vнэн сонинд дээрх зөрчлvvд бага илэрсэн байв.
ТВ-vvдийн хувьд текст дvрсийн тохиромжгvй байдлын алдаа тохиолдоно. Жишээ нь ДОХ-ын тухайн сурвалжлахдаа гудамжаар явж буй залуусаар дvрсжvvлдэг. Энэ нь тухайн хvмvvсийг ДОХ-той хэмээн болгоомжлуулж буйгаас ялгаа юун.

Гурав дахь алдаа: Батлагдаагvй мэдээ, таамаг цуу яриаг нийтэлсээр байна.

Баримт, эх сурвалжаар батлагдаагvй мэдээ, мэдээлэл, таамаг, цуу яриа, зохион бичлэгийг сэтгvvл зvйд ашиглах нь сэтгvvлчийн ёс зvйн томоохон алдааны нэг. Манай сонин хэвлэлд бололтой, магадгvй, гэсэн гэнэ, сураг дуулдав, тийм байх, болов уу гэх мэт сул vгнvvдийг ашигласан мэдээ нийтлэл тvгээмэл ажиглагдаж байна. Чөлөөт сонинуудад цуу яриа, зохион бичлэгийн хэлбэр бvхий vнэмшил багатай мэдээллvvд нийтлэгдэх нь элбэг боловч сонин бvрээр ялгаатай аж. “Хvмvvс” сонины нийт мэдээллийн 60 орчим хувь нь батлагдаагvй, таамаг хэлбэрийн мэдээлэл байсан бол энэ нь “Сэрvvлэг” сонинд 10 хувьд хvрэхгvй байна. Зохион бичлэгийн хэлбэртэй нэгэн жишээ дурьдвал “Ноцтой мэдээ” сонины 2006 оны ¹08 (246) дугаарт “13 настай траншейны жирэмсэн охин “Би нөхөртэйгээ байна явцгаа” гэсэн сурвалжлагыг уншихад vйл явдал нь vнэмшил багатай насанд хvрсэн хvнээс гарамгvй зан авирыг тэр охин гаргасан мэтээр ямар ч баримт байхгvй, өгvvлэл мэт бичигдсэн гэх мэт жишээ баримтууд нэлээд тааралдаж байлаа.

Дөрөв дэх алдаа: Хvнийг хvндэтгэх, хувийн нууцыг хамгаалах зарчмыг зөрчиж байна.

Судалгаагаар сонины хоёр мэдээлэл тутмын нэгийг сэтгvvлч өөрийн хувийн vзэл бодолд тулгуурлан бичсэн бол телевиз радиод гурван мэдээлэл тутмын нэгэнд дээрх байдлаар ханджээ.
Сэтгvvлчид хувь хvнтэй холбоотой ялангуяа хувь хvний эрvvл мэнд, хувийн амьдрал, гэр бvл, vр хvvхэд, хувийн нууцын тухай мэдээлэлд онцгой анхаарах шаардлагатай байдаг. Ингэхдээ хувийн vзэл бодолд тулгуурлахаас илvvтэй баримтад vндэслэн бичих нь сэтгvvлчид өөрт нь аюул багатай. Сэтгvvлчтэй холбоотой шvvхэд дуудагдсан хэргийн дийлэнх хувийг хvний нэр төр гутаасан хэрэг эзэлдэг. Энэ нь улс төрийн албан тушаалтан, бизнесийнхэн болон урлаг соёлын одод зэрэг олны танил хvмvvстэй холбоотой мэдээллvvд байдаг. Сэтгvvлч хувь хvний тухай бичиж болохгvй гэсэн vг огт биш. Ялангуяа дээр дурьдсан олон нийтэд хамаатай хvмvvсийн тухай сэтгvvлчид мэдээлэх хэрэгтэй гэхдээ хувь хvний нэр төр, яс vндэс, гарал угсаа, шашин шvтлэг, vзэл бодол, арьс өнгө зэргээр ялгарлан дуудах, нэр хочоор цоллох зэргээр хувийн дvгнэлт оруулахаас зайлсхийх нь чухал. Жишээ нь, улс төрийн янхан, авилгын загалмайлсан эцэг, зууны шилдэг луйварчин, мөнгөний машин, секс бөмбөг гэх мэт нэр хэллэг хэвлэлийн хуудаснаа элбэг тааралдана.


Тав дахь алдаа: Улс төрийн асуудлаар vзэл бодлын тэнцвэртэй байдлыг хангаж чадахгvй байна.

Хоёр өөр сонины нэг өдрийн дугаарт нийтлэгдсэн нэг vйл явдлын тухай мэдээллийг уншихад дээрх алдаа илхэн харагдана. Тухайлбал, Зууны мэдээ сонины 2005 оны долдугаар сарын нэгний дугаарын тэргvvн нvvрэнд “Сайд Ц.Нямдорж өнөөдөр УИХ-ын дарга болно” гэсэн гарчигтай мэдээнд … МАХН-ынхан УИХ-ын даргын нэрийг дангаараа бус парламентад суудалтай бусад намын удирдлагуудтай зөвшилцөж шийдвэрлэлээ… гэж бичсэн байна.
Гэтэл мөн өдрийн “Єдрийн сонин”-д “МАХН-аас УИХ-ын даргад Ц.Нямдоржийн нэрийг дэвшvvллээ” гэсэн ерөнхий гарчиг дор УИХ-ын шинэ даргад гурван хvний нэрийг дэвшvvлж өрсөлдvvлсэн. Гэсэн хэдий ч зарим эх сурвалж нэгэнт УИХ-д хамгийн олон суудалтай нам гэдэг утгаар МАХН-аас УИХ-ын даргад нэр дэвшvvлэх эрхтэй болж байгаа тул эвслийнхэн яаж ч чадахгvй нь ойлгомжтой болоод байна … хэмээн бичжээ.
Мөн улс төрийн субъектvvдтэй холбоотой асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгслvvд ялгаатай ханддаг нь ажиглагдлаа. Тухайлбал, сонин тус бvрээр авч vзвэл Єнөөдрийн Монгол, Зууны мэдээ сонинууд нь ерөнхийлөгч Н.Энхбаярын тухай эерэг, Єдрийн сонин, Сэрvvлэг сонин сөрөг, Ардын эрх, Монголын мэдээ сонинууд төвийг сахих байр сууринаас илvvтэй нийтэлжээ.

Зургаа дахь алдаа: Далд сурталчилгааг ихээр нэвтрvvлж байна.

Далд сурталчилгаа гэдэг нь аливаа бараа бvтээгдэхvvн, vйлчилгээний тухай мэдээлж, нэвтрvvлэхдээ тухайн бvтээгдэхvvнийг ижил төрлийн vйлчилгээ бvтээгдэхvvнтэй харьцуулалгvй дангаар сайшаан магтан дуулахыг хэлдэг.
ТВ-ийн мэдээллийн хөтөлбөрийн цаг бол цэвэр мэдээ мэдээлэл байх ёстой. Сvvлийн жилvvдэд манай ТВ-vvд “Бизнесийн мэдээ” гэх халхавчаар бvх төрлийн далд сурталчилгааг мэдээллийн хөтөлбөрийн цагаар цацаж байна.
Єдөрт дор хаяж 2-3 далд сурталчилгаа ТВ бvрийн мэдээллийн цагаар явдаг бөгөөд энэ нь МН 25-р суваг ТВ, ТВ5-д харьцангуй өндөр хувьтай гарчээ.
Сонин хэвлэлд мэдээ маягаар аль нэг байгууллага, бvтээгдэхvvний талаар далд сурталчилга хийж тэргvvн нvvрэнд байршуулах явдал ажиглагдаж байна. Энэ нь өдөр тутмын сониноос Єнөөдөр, чөлөөт сониноос Сэрvvлэг сонинд илvv хувьтай байна.
Хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах Монголын сэтгvvлчдийн дараагийн алхам нь дээр дурьдсан зургаан мэргэжлийн алдааг давтахгvй байхад оршино.
“Ардчилал, эрх чөлөө, хариуцлага” нээлттэй хэлэлцvvлгээс.

Боловсруулсан: Г.Гvнжидмаа /Хэвлэлийн Хvрээлэн/