Нийгэм хангамж
2006/06/28
“Глоб Интернэшнл” ТББ 6-р сарын 23-ны өдөр “Сэтгvvлч та эрхээ эдэлж чаддаг уу” сэтгvvлчдэд зориулсан семинарыг Монголын Хэвлэлийн Хvрээлэнд зохион байгууллаа. Семинарын vеэр “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахvvгийн тавьсан илтгэлийг дор танилцуулж байна. Нийгэм хангамж
Бид өнөөгийн нийгэмд өдөр бvр маш их цаг завгvй хөдөлмөрлөж байдаг билээ. Энэ их цаг хугацаатай уралдсан зав чөлөөгvй, эцэс төгсгөлгvй нөр их ажил хөдөлмөрийн дунд Vндсэн хуулиар баталгаажсан хvний vндсэн эрхээ хангалттай эдэлж чаддаг бил vv. Монгол Улсын Vндсэн хууль /МУVХ/-ийн Арван зургадугаар зvйлд “Монгол Улсын иргэн дараахь vндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд уг зvйлийн 5 дахь хэсэгт “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хvvхэд төрvvлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд мөнгөний тусламж авах эрхтэй” гэж заасан нь эдгээр ойлголтыг хvний vндсэн эрх мөн гэдгийг Vндсэн хуулиараа бид баталгаажуулан тунхагласан юм байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр vйлчилж байдаг эрх зvйн хэм хэмжээнvvдийн дотор МУVХ хамгийн дээд хvчин чадалтай, мөн Vндсэн хуулинд бусад эрх зvйн хэм хэмжээнvvд бvрнээ нийцсэн байх ёстой гэдгийг хэлэх нь бараг илvvц биз ээ.
Дээрх Vндсэн хуулинд заасан нөхцлvvдэд төрөөс янз бvрийн тэтгэвэр, тэтгэмж авах асуудлыг буюу хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээгээр ажиллагсадын хөдөлмөрлөх нөхцөл, хөдөлмөрийн аюулгvй ажиллагаа болон хөдөлмөрлөх явцад тэдгээрт vзvvлэх нийгэм, эдийн засгийн тусламж, тэтгэлгийг vзvvлэхтэй холбогдсон асуудлыг нийгэм хангамжийн салбар эрх зvйгээр зохицуулдаг. Энэ салбар эрх зvйн хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэр нь дараах төрөлжсөн багц хуулиудыг бvрдvvлдэг. Vvнд:
Нийгмийн даатгалын тухай /1994.5.31/,
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994.6.7/,
Нийгмийн даатгалын сангаас олгох vйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай /1994.6.7/,
Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгvйдлийн тэтгэмжийн тухай /1994.7.5/,
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай /1994.6.9/,
Нийгмийн халамжийн тухай /1998.11.12/,
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай /1999.6.10./,
Иргэний эрvvл мэндийн даатгалын тухай хууль эдгээр нь болно.
Нийгэм хангамжийн эрх зvйг нийгмийн даатгал, нийгмийн халамж гэсэн vндсэн хоёр хэсэгт хуваан vздэг.
Нийгмийн даатгал гэдэг нь иргэн болон төр, аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бvрдvvлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгvй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад тvvний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргvй гэр бvлийн гишvvдэд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бvхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ юм.
Нийгмийн халамж гэсэн ойлголтод хvн амын эмзэг хэсэгт хамрагдах ахмад настан, эх, хvvхэд, тахир дутуу хvн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хөнгөлөлт, vйлчилгээ vзvvлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшлvvлэх, тvvнчлэн хvvхэд төрvvлсэн эх, бvтэн өнчин хvvхэд vрчлэн авсан эх, эцэг болон ихэр хvvхдэд тэтгэмж олгох агуулга бvхий нийгмийн хамгааллын арга хэмжээг хэлдэг.
Нийгмийн даатгалын төрөл нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зvйлд зааснаар дараах төрлөөс бvрдэнэ. Vvнд:
Тэтгэврийн даатгал,
Тэтгэмжийн даатгал,
Эрvvл мэндийн даатгал,
Vйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал,
Ажилгvйдлийн даатгал-эдгээрээс бvрдэнэ.
Нийгмийн даатгалын хэлбэр нь:
Заавал даатгуулах,
Сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байдаг.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй буюу өөрөөр хэлбэл ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч, мөн аж ахуйн нэгж, байгууллагын болон иргэний малыг тэдэнтэй байгуулсан гэрээний дагуу маллаж байгаа малчин нийгмийн даатгалд заавал даатгуулах төрөлд өөрөө хvссэн ч хvсээгvй ч хамрагддаг.
Эдгээрээс бусад хэлбэрээр хөдөлмөр эрхэлж байгаа иргэд нийгмийн даатгалд даатгуулах эсэх, тvvний ямар төрлийг сонгохоо өөрөө шийднэ гэсэн нь сайн дурын даатгал юм. Сайн дурын даатгалд даатгуулагч нь нийгмийн даатгалын гэрээ байгуулах ёстой байдаг. Гэрээний нөхцөл нь Нийгмийн даатгалын тухай хуулинд заасан болзол журмын дагуу буюу тvvнд нийцсэн байх шаардлагатай.
Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зvйлийн 1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагvй бол нийгмийн болон эрvvл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бvр нийгмийн даатгалын шимтгэл төлөх vvрэгтэй. Хөдөлмөрийн хуулийн 46 дугаар зvйлийн 2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрvvл мэндийн даатгалын дэвтэр нээж, тvvнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх vvрэгтэй”, Хөдөлмөрийн хуулийн 24 дvгээр зvйлийн 1-д “Ажил олгогч буюу тvvний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх vvрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заажээ..
Хэрвээ таныг ажиллуулж байгаа ажил олгогч нь тантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагvй бол энэ нь нэг талаасаа хууль бус vйл ажиллагаа юм. Тэгээд ч хөдөлмөрийн гэрээ байгуулах нь нөгөө талаасаа таны эрхийн хамгаалалт болно. Єөрөөр хэлбэл таныг хууль бусаар дуртай цагтаа ажлаас халахгvй, танд гэрээгээр тохирсон цалин хөлсөө тогтоосон хугацаанд тогтмол олгож байх зэрэг чухал ач холбогдолтой юм. Мөн ажил олгогчийн хувьд ч гэсэн Хөдөлмөрийн хуулийн 24 дvгээр зvйлийн 3-т зааснаар “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагvй тохиолдолд ажилтнаас ажил, vvрэг гvйцэтгэхийг шаардаж болохгvй” гэсэн байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулах нь хамгийн чухал юм.
Заавал даатгах хэлбэрээр даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бvр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.
Ажил олгогч Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зvйлийн 1-д зааснаар ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, тvvнтэй адилтгах орлогоос:
тэтгэврийн даатгалд 13,5%,
тэтгэмжийн даатгалд 1%,
vйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 1%,
ажилгvйдлийн даатгалд 0,5%,
эрvvл мэндийн даатгалд Иргэний эрvvл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зvйлийн 2-1-д зааснаар ойролцоогоор 3%, ингээд нийтдээ 19%-ийн шимтгэл төлнө.
Ажилтан Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зvйлийн 1-д зааснаар даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, тvvнтэй адилтгах орлогоос:
тэтгэврийн даатгалд 5,5%,
тэтгэмжийн даатгалд 1%,
ажилгvйдлийн даатгалд 0,5%,
эрvvл мэндийн даатгалд Иргэний эрvvл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зvйлийн 2-1-д зааснаар ойролцоогоор 3%, нийт 10%-ийн шимтгэл төлнө.
Сайн дураар даатгуулах нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дор дурдсан хувиар тооцсон дvнгээс багагvй байна.
Тэтгэврийн даатгалд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зvйлийн 2-т зааснаар 9,5%,
тэтгэмжийн даатгалд 1%,
vйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 1%,
эрvvл мэндийн даатгалд Иргэний эрvvл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зvйлийн 3-т зааснаар гэрээгээр тохиролцож шимтгэл төлнө.
Тэтгэвэр, тэтгэмжийн төрлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зvйлд vндсэн хоёр хэсэгт хуваасан.
1. Тэтгэврийн даатгал. Дотроо гурван төрөлтэй:
өндөр насны тэтгэвэр,
тахир дутуугийн тэтгэвэр,
тэжээгчээ алсаны тэтгэвэр,
2. Тэтгэмжийн даатгал. Мөн гурван төрөлтэй:
Хөдөлмөрийн чадвар тvр алдсаны тэтгэмж,
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж,
Оршуулгын тэтгэмж.
Тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтоодог. Шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр:
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч аж ахуйн нэгж байгууллагын захиалгаар ажлаас чөлөөлөгдөж суралцсан хугацаа,
Цэргийн жинхэнэ албыг байлдагч тvрvvчээр хаасан хугацаа,
Хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн хугацаа,
Хууль бусаар ажлаас халагдсан хугацаа,
Иргэний хамгаалалтын болон бусад дайчилгааны хугацаа,
Хуульд заасан бусад хугацаа-эдгээр хугацааны шимтгэлийг төр, аж ахуйн нэгж байгууллагаас тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно.
Єндөр насны тэтгэвэртэй холбоотой харилцааг 1960 оноос өмнө төрсөн иргэд, 1960 оноос хой=ш төрсөн иргэд гэж хоёр тусад нь салгаад өөр өөр хуулиар зохицуулж байгаа. 1960 оны 1 сарын 1-нээс өмнө төрсөн хvмvvсийн хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар, харин 1960 оны 1 сарын 1 болон тvvнээс хойш төрсөн хvмvvсийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулиар зохицуулдаг.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжийг тогтоохдоо шимтгэл төлсөн хугацаанаас нь хамааруулаад бvрэн болон хувь тэнцvvлсэн тэтгэвэр тогтоодог. Бvрэн тэтгэвэр тогтоолгоход 20-оос доошгvй жил шимтгэл төлсөн байх шаардлагатай. Харин 10-аас 20 хvртэл жил шимтгэл төлсөн бол нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцvvлэн тогтоолгож авах боломжтой.
Бvрэн тэтгэвэр тогтоохдоо тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сvvлийн 20 жилийн аль дуртай буюу хамгийн өндөр шимтгэл төлсөн дараалсан 5 жилийг сонгоод хэрвээ тухайн сонгосон 5 жилийн турш сар бvр шимтгэл төлж байсан бол тухайн 5 жилийн хөдөлмөрийн хөлс, тvvнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана. Хэрвээ сонгосон 5 жилдээ сар бvр шимтгэл төлж чадаагvй бол тухайн 5 жилийн хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, тvvнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хуваана. Ийнхvv хуваагаад гарсан тоо нь хөдөлмөрийн хөлс тvvнтэй адилтгах орлогын дундаж байх бөгөөд энэ дундажын 45%-иар өндөр насны тэтгэврийг тогтооно. Хэрвээ 20-иос дээш жил шимтгэл төлсөн байвал илvv жил тутам өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1,5%-иар бодож нэмэгдэл олгоно. Ийнхvv тогтоосон өндөр насны бvрэн тэтгэврийн хэмжээ Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75%-иас багагvй байна.
Хувь тэнцvvлсэн тэтгэврийг тогтоохдоо дээр дурдсанчлан 10-аас доошгvй жил шимтгэл төлсөн байх шаардлагатай бөгөөд мөн бvрэн тэтгэврийн адил аль дуртай буюу дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлсний дундажын 45%-ийг бодож гаргаад 20 жил шимтгэл төлж ажиллах ёстой гэсэн дээд хэмжээг буюу 240 сард хуваагаад гарсныг нь шимтгэл бодитойгоор төлсөн нийт сарын тоонд нийт сарын тоогоор vржvvлж бодно. Ийнхvv бодсон хэмжээ нь мөн засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50%-иас багагvй байх ёстой.
Єндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь 20-оос доошгvй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хvрсэн хvнд vvсдэг. Харин 20-оос доошгvй жил шимтгэл төлсөн 55 нас хvрсэн эмэгтэй өөрөө хvсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.
1960 оны 1 сарын 1 болон тvvнээс хойш төрсөн хvмvvсийн хувьд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны духай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгоно. Энэ хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох vед нэрийн дансандаа хуримтлагдсан мөнгөний хэмжээнээс хамааруулан тэтгэвэр авна. Тэгэхээр таны нэрийн дансанд хэдий хэмжээний мөнгө хуримтлагдсан байна таны авах тэтгэврийн хэмжээ төдий хэмжээгээр ахиу байх юм байна. Нэрийн дансанд хуримтлагдах мөнгө нь: дансны эхний vлдэгдэл, даатгуулагчийн төлсөн шимтгэл, ажил олгочийн төлсөн шимтгэл, төрөөс төлсөн шимтгэл, нэрийн дансны орлогод тооцсон хvv. Эдгээрээс бvрдэнэ. Ийнхvv бvрдэж хуримтагдсан нийт хуримтлалаас тэтгэврийг олгохдоо нийт хуримтлалыг тэтгэвэр авах дундаж хугацаа /жил/-нд хуваагаад гарсан хариуг 12 сард хувааж нэг сард авах тэтгэврийн хэмжээ гардаг. Энд дурдагдаж байгаа тэтгэвэр авах дундаж хугацааг Vндэсний статистикийн сазрын саналыг vндэслэн нийгмийн даатгалын vндэсний зөвлөл тогтоодог. Эндээс харахад таны дансан дахь хуримтлалыг тэтгэвэр авах дундаж хугацаанд нь олгоод хуримтлагдсан мөнгө дуусвал цаашид тэтгэвэр авахгvй болно. Тийм учраас аль болох хуримтлалын хэмжээгээ их байлгасны vндсэн дээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа vедээ баталгаатай орлоготой байх боломжтой юм.
Энэ тэтгэврийн даатгалын нэрийн данснаас тэтгэвэр авах эрх нь:1960 оны 1 сарын 1 болон тvvнээс хойш төрсөн хvмvvс,60 нас хvрсэн даатгуулагч, эсвэл 55 нас хvрсэн эмэгтэй өөрөө хvсвэл,нийтдээ 180 сар ба тvvнээс дээш хугацаагаар төлсөн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу тэтгэвэр авахын тулд нийгмийн даатгалын тухай хуульд заасан болзол журмын дагуу тэтгэврийн даатгалд хамрагдсан, 1960 оны 1 сарын 1 болон тvvнээс хойш төрсөн хvн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс нээлгэнэ.
Нийгэм хангамжийн дараагийн vндсэн асуудал бол нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж болон нийгмийн асрамж, халамжийн vйлчилгээ юм. Нийгмийн халамж, асрамжийн vйлчилгээнд ерөнхийдөө нийгмийн даатгалын тэтгэвэр тэтгэмж авах болзолыг хангаагvй хvмvvс тэтгэвэр, тэтгэмжинд хамрагдах боломжийг нээсэн арга хэмжээ юм. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж нь:
нийгмийн халамжийн тэтгэвэр,
жирэмсний болон амаржсаны тэтгэмж,
хvvхэд асарсны тэтгэмж,
олон хvvхэдтэйн тэтгэмж,
нярай хvvхдийн арчилгааны тэтгэмж,
ихэр хvvхдийн тэтгэмж,
бvтэн өнчин хvvхэд vрчлэн авч, өсгөсний тэтгэмж гэсэн төрлvvдтэй.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг:
бие даан амьдрах чадваргvй, тэжээн тэтгэх vр хvvхэд, төрөл садангvй, эсхvл хууль ёсны тэжээн тэтгэгч нь ахмад настан, тахир дутуу бөгөөд дэмжлэг туслалцаа vзvvлэх бололцоогvй нь тогтоогдсон, нэн ядуу амьдралтай 60 ба тvvнээс дээш настай эрэгтэй, 55 ба тvvнээс дээш настай эмэгтэй,
хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан тахир дутуу хvн;
арван зургаан насанд хvрсэн төрөлхийн тахир дутуу болон 16 насанд хvрээгvй байхдаа тахир дутуу болсон /хөдөлмөрлөх чадвар нь 50 буюу тvvнээс дээш хувиар алдагдсан/ хvн,
тэжээгч нь нас барсан гэр бvлийн хөдөлмөрийн чадваргvй гишvvд
бvрэн хараагvй, хэлгvй, дvлий болон одой хvн
хvний амь аврах, гоц аюулт халдварт өвчний голомтод ажиллах буюу байгалийн гамшиг, осолтой тэмцэж иргэний журамт vvргээ биелvvлж яваад хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсон хvн
дээрх журамт vvргээ биелvvлж яваад нас барсан иргэний гэр бvлийн хөдөлмөрийн чадваргvй гишvvд
нэн ядуу амьдралтай, өрх толгойлсон, 4 ба тvvнээс дээш хvvхэдтэй 45 насанд хvрсэн эх, 50 насанд хvрсэн эцэг авах эрхтэй.
Нийгмийн халамжийн болон асрамжийн vйлчилгээ дор дурдсан төрөлтэй байна:
ахмад настныг байнга асрамжлах vйлчилгээ;
тахир дутуу хvнийг байнга асрамжлах vйлчилгээ;
өнчин хvvхдийг байнга асрамжлах vйлчилгээ;
нэн ядуу амьдралтай иргэнд vзvvлэх нийгмийн халамжийн vйлчилгээ;
гурав ба тvvнээс дээш ихэр хvvхдийг 4 нас хvртэл нь төрийн зардлаар асрамжлан өсгөж, хvмvvжvvлэх vйлчилгээ;
амьжиргааны доод тvвшингээс доогуур орлоготой бөгөөд олон хvvхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-д vзvvлэх нийгмийн халамжийн vйлчилгээ;
ахмад настанд vзvvлэх нийгмийн халамжийн vйлчилгээ;
тахир дутуу хvнд vзvvлэх нийгмийн халамжийн vйлчилгээ.
Нийгмийн халамжийн vйлчилгээнд доорх нэн ядуу амьдралтай иргэн, амьжиргааны доод тvвшингээс доогуур орлоготой бөгөөд нийгмийн асрамжийн vйлчилгээнд хамрагдаагvй ахмад настан, тахир дутуу хvн, олон хvvхэдтэй өрх толгойлсон эх, эцэг хамрагдана.
бие даан амьдрах чадваргvй, тэжээн тэтгэх төрөл садангvй, ганц бие, эсхvл тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа vзvvлэх бололцоогvй нь тогтоогдсон ахмад настан, тахир дутуу хvн;
хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгvй бvтэн өнчин хvvхэд;
төрийн зардлаар асрамжлан өсгөхийг эцэг, эх нь зөвшөөрсөн гурав ба тvvнээс дээш ихэр хvvхэд;
байнгын асрамжид байдаг төрөлхийн тахир дутуу 16 хvртэлх насны хvvхэд.