Төслийн хvрээнд 2005 оны 10-р сараас Монгол орны бvх аймгуудыг зургаан бvст хуваасан Дархан-Уул, Арвайхээр, Ховд, Улиастай, Єндөрхаан, Даланзадгад хотуудад төвтэй мониторингийн сvлжээ байгуулсан. Энэ хугацаанд бvсийн мониторуудаас нийт 18 vйлдэлд дуудсан шуурхай мэдээ хvлээн авч сэтгvvлчийн эрхийн зөрчлийн ноцтой хэлбэрт хамаарах нэг мэдээ, сэтгvvлчдээс мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардсан
тухай гурван мэдээг Vзэл бодлоо илэрхийлэх олон улсын сvлжээгээр дамжуулан олон
улсад цацаж, зургаан мэдээг орон даяар өөрийн вэб хуудсаар дамжуулан тvгээсэн
тухай төслийн зохицуулагч Д.Мөнхбvрэн ярив. /Дэлгэрэнгvйг/
Сvлжээний зохицуулагч Ч.Ерөөлсvрэн төсөл эхэлснээс хойш бvсийн мониторчдоос ирvvлсэн зарим шуурхай мэдээнээс дурдлаа.
-Булган аймгийн Цагдаагийн Газрын замын цагдаа Б. Соёл-Эрдэнэ Булган аймгийн долоо хоног тутмын “Булганы мэдээ” сонины эрхлэгч Г.Норжмоог баривчилна хэмээн
сонины газарт нь ирж, удаа дараа сvрдvvлсэн.
- Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд даргаар ажиллаж байсан Д.Сvхбаатар Дорнод аймгийн “Дорнод” сонины сурвалжлагч М.Одгэрэлийг нийтлэлтэй нь холбогдуулан
гар утас руу нь залгаж, заналхийлсэн
-“Айро Монгол” пvvсийн Ховд аймаг дахь төлөөлөгч Б.Бvжинлхам, кассчин З.Булганчимэг нар “Ховдын мэдээ” сонины сэтгvvлч Г.Ганчимэгийг мөн л нийтлэлтэй нь холбогдуулан
эх сурвалжаа гаргаж өгөхийг шаардаж, шvvхэд хандана хэмээн сvрдvvлжээ.
-Завхан аймгийн засаг дарга Л.Гансvх “Завхан” сонины эрхлэгч Б.Идэр, засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Нацагмаа нарыг өрөөндөө дуудаж
загнасан.
-Євөрхангай аймгийн төр захиргааны болон олон нийтийн байгууллагын хуралд сэтгvvлчдийг оруулахгvй байгаа зэрэг мэдээг бvсийн мониторчдоос илрvvлжээ.
“Глоб Интернэшл” ТББ-ын хуульч Г.Даваахvv 2001-2004 онд нэр төр алдар хvнд ажил хэргийн нэр хvндээ сэргээлгэхээр шvvхэд хандан шийдвэрлvvлсэн иргэний хэргvvдийн
талаарх судалгааны явцыг танилцуулав. Энэ хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 138 иргэний хэрэг шvvхэр шийдвэрлэгдсэн байна. Vvнээс 89 /64.4%/ хэргийг Сvхбаатар дvvргийн шvvх, 39 /28.2%/ хэргийг Чингэлтэй дvvргийн шvvхээр, 10 /7.2%/ хэргийг vлдсэн дөрвөн дvvргийн шvvхээр тус тус шийдвэрлэжээ.
Асуулт хариулт:
“Альянс” төвийн хуульч Бэхбат: “Мэдээллийн эх сурвалжаа нууцлах ёстой гэж ярьдаг. Энэ нь буруу харин мэдээлэл олж авсан арга нь нууц байх ёстой”.
“Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал: Сэтгvvл зvй бол урлаг биш, зохиомол зvйл биш. Сэтгvvл зvй бол бодит баримтанд тулгуурлах ёстой байдаг. Сэтгvvл зvйд ил тод байх, нууц эх сурвалжийг хамгаалах гэсэн 2 зарчим vйлчилдэг. Ихэнх тохиолдолд эх сурвалж нэрээ нууцлахыг хvсдэг. Сэтгvvлчид ямар нэг байдлаар мэдээллээ олоод авчихдаг. Тvvний дараа мэдээллээ нотлоход их бэрхшээлтэй тулгардаг. Нэрээ илчлэхийг хvсэхгvй байгаа эх сурвалжууд нь авилга, нийгмийн бугшмал томоохон гэмт хэргvvдийн тухай мэдээлэл бvхий хvмvvс байдаг. Нууц мэдээлэл өгсөн эх сурвалж, мэдээлэгчийг хамгаалах хуулийн зохицуулалт манайд байдаггvй. Сэтгvvлчдийн нэгдсэн эвлэлээс гаргасан ёс зvйн зарчим, ОУСХ-ны сэтгvvлчдийн баримтлах зарчимд сэтгvvлчдийн итгэл хvлээж олж авсан мэдээллийнхээ эх сурвалжийн нууцыг хадгална гэж заасан байдаг бөгөөд энэ нь бусад иргэдээс илvv эдэлдэг цорын ганц эрх төдийгvй vvрэг байдаг.
ТВ-5 телевизийн сэтгvvлч Эрдэнэцэцэг: “Сэтгvvлчдийн талаар судалгаа явуулсан гэсэн, ямар vр дvн гарсан бэ?
Х.Наранжаргал: “Энэ төслийн хvрээнд сэтгvvлчийн эрхийн зөрчлийг анх удаагаа бvртгэж авч байгаа. Төслийн эцэст Монголын хэвлэлийн эрх чөлөө ямар тvвшинд байгаа талаар ерөнхий дvр зураг гарч ирэх байх.
Сэтгvvлч хvн алдаа гаргаж, алдаатай мэдээлэл цацсан бол vvнийг даруй залруулах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн шударга ёсны тогтолцоог хэмжих хэдэн хэмжvvр байдаг.
Vvнд:
• Мэдээлэл олж авах хуультай эсэх
• Нууцлалын хууль нь хэр өргөн хvрээг хамардаг, Энэ хуулиа цензур болгон хэвлэл мэдээллийн эсрэг ашигладаг эсэх,
• Нэр төр, алдар хvндийг гутаасан асуудлыг эрvvгийн хуулиар зохицуулж, сэтгvvлчдийн эсрэг эрvvгийн хуулийн хатуу чанга заалтыг хэрэглэдэг vv гэх зэрэг. Эрvvгийн хуулиар энэ асуудлыг зохицуулах нь сэтгvvлчдэд айдас хvйдэс авчирч, цагдан хяналт, тэр дундаа тvvний онцгой хэлбэр болох өөрийн цагдан хяналтыг бий болгодог. Сэтгvvлчийг vзэл бодлоо илэрхийлсний төлөө эрvvгийн хуулиар шийтгэх ёсгvй. Энэ хуулийн заалтаас болж сэтгvvлчид нийгэмд бугшсан сөрөг vзэгдлийг илрvvлэхээс эмээж, тухайн нийгэм хөгжилд саад учирна” гэж ярив.