Зохиогчийн эрхийн асуудлаар хэвлэл мэдээлэл болон хуулийн байгууллагын ажилтнуудын “чихийг онгойлгосон” семинар нэгдvгээр сарын 21,22-нд Чингис зочид буудалд боллоо. “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон зохиогчийн эрх” сэдвийн дор болсон энэ семинарыг Монголын Легалиус хуулийн компани Ази Номхон далайн Єргөн нэвтрvvлгийн холбоо /ABU/-той хамтран зохион байгууллаа.
Семинарын vеэрх нэгэн жишээ татъя. Цагдаагийн ажилтнууд хар арьст залууг амийг нь гартал зодсон хэрэг АНУ-д гарчээ. Родни Кинг гэгч залуу энэ vйл явдлыг гэрээсээ сонирхогчийн камераар бичиж аваад телевизэд өгсөн байна. Тухайн vед Родни арьс өнгөөр ялгаварлан гадуурхах vзлийг эсэргvvцэн олон нийтэд энэ талаар мэдээлэх vvднээс бичлэгээ телевизэд өгчээ. Бичлэгийг телевизээр гаргасны дараа АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхах vзэл амь бөхтэй оршсоор байна гэсэн дохиог олон нийтэд өгч, асар их дуулиан тарьсан аж. Зарим телевизvvд бичлэгийг авч, vзэгчдийн хvсэлтээр бvрэн хэмжээгээр нь цацжээ. Бичлэг нь сенсаац тариад эхэлмэгц Родни зохиогчийн эрх зөрчсөн хэргээр дээрх телевизvvдийн эсрэг шvvхэд нэхэмжлэл гаргасан байна. Шvvх ч залуугийн гаргасан нэхэмжлэлийг vндэслэлтэй хэмээн vзэж, хохирлыг барагдуулах шийдвэр гаргаснаар бичлэг vзvvлсэн телевизvvд их хэмжээний төлбөрт унажээ.
Энэ тохиолдолд телевиз яагаад төлбөрт унасан, vvнээс сэргийлэх боломж байсан уу, Родни бичлэгээ сайн дураар телевизvvдэд өгсөн хийгээд, бичлэгийн зарим хэсгийг цацсан телевизvvдийг шvvх ямар vндэслэлээр зохиогчийн эрх зөрчсөн гэж vзсэн бэ? зэрэг асуултууд хэвлэл мэдээллийн ажилтан таны толгойд харван орж ирсэн биз ээ. Тэгвэл энэ талаар юу гэж хариулсныг танд сонирхуулъя.
Хэрэв дээрх телевизvvд уг бичлэгийг цацах зөвшөөрлийг Роднигоос бичгээр баталгаажуулж авсан бол буруутайд тооцогдохгvй байжээ. Учир нь Родни эхлээд олон нийтэд дохио өгөх зорилгоор бичлэгээ телевизvvдэд өгч, тодорхой хугацааны дараа бvтээлээсээ орлого олох бодолтой болж байна. Тиймээс хvний бодол яаж ч өөрчлөгдөж болох тул телевизvvд оюуны бvтээл эзэмшигчээс бvтээлийг нь ашиглах зөвшөөрлийг бичгээр авах хэрэгтэй байжээ.
Бидэнд ойр өөр нэг жишээ татая. Нэгэн дуучин өөрийн дуутай хуурцгаа радио, телевизийнхэнд бэлэглэлээ гэж бодъё. Харин хуурцгыг нь авсан хvмvvс дуучныг сурталчилж, олны танил болоход нь тусалж байгаа болохоор тvvнээс зохиогчийн эрхийн зөвшөөрөл авах шаардлагагvй гэж бодож болох юм. Гэтэл дуучин өөрийх нь дууг цацсанаар тухайн байгууллагын нэр хvнд өссөн гэсэн шалтгаанаар шvvхэд нэхэмжлэл гаргахыг vгvйсгэхгvй. Энэ тохиолдолд мөн л бvтээлийг ашиглах зөвшөөрлийг бичгээр авах хэрэгтэй. Энэ дадалд хэвлэл мэдээллийнхэн суралцах хэрэгтэй. Яваандаа хуулийн биелэлт жигдрээд ирэхээр зохиогчийн эрхийн зөвшөөрөл аваагvйгээс хэвлэл мэдээллийн байгууллага энэ мэтээр шvvхэд дуудагдахыг vгvйсгэх аргагvй юм. Тиймээс аливаа уран бvтээлч хэн нэгний бvтээлийг авч ашиглахдаа ямар эрсдэл учирч болохыг байнга тооцож байхыг хуульч Альберто Фернандос зөвлөжээ.
Зохиогчийн эрх болон тvvнд хамаарах эрхийн тухай Монгол улсын хуулийг УИХ 2006 оны нэгдvгээр сарын 19-нд шинэчлэн найруулж, баталсан бөгөөд удахгvй хvчин төгөлдөр болох гэж байна. Vvнтэй холбогдуулан Ази Номхон далайн Радио, телевизийн нэгдсэн байгууллагын /ABU/ Зохиогчийн эрхийн хорооны хуульч Альберто Фернандос хэвлэл мэдээллийн ажилтнуудын анхаарвал зохих олон асуудлаар семинарт оролцогчидтой санал солилцож, зөвлөгөө өгөв. Ямар тонхиодолд зохиогчийн эрх зөрчсөн гэж vзэх талаар Альберто Фернандес семинарт оролцогчдод жишээн дээр тайлбарласныг дор сийрvvлж байна.
Зохиогч гэдэг нь өөрийн оюуны бvтээлч vйл ажиллагаагаар аливаа бvтээл туурвисан хувь хvнийг хэлнэ. Зохиогчийн эрхээр санааг бус, харин санаагаа илэрхийлж байгаа хэлбэрийг хуулбарлах явдлыг хамгаална. Тиймээс санааг илэрхийлсэн хэлбэрийг хуулбал зохиогчийн эрхийг зөрчсөн гэж vзэж, хуулийн хариуцлага хvлээлгэнэ. Жишээ нь, нэг телевиз сэтгvvлчидтэй уулздаг нэвтрvvлэг хийжээ. Єөр нэг телевиз бизнес эрхлэгчдийг урьж ийм нэвтрvvлэг хийх санааг авч болно. Харин энэ санааны хэлбэрийг тухайлбал эхний телевиз сэтгvvлчдтэй хийх уулзалтаа гадаа зохион байгуулдаг бол нөгөө телевиз бизнес эрхэлэгчидтэй дотор уулзах зэргээр хэлбэрийг хуулахаас зайлсхийх хэрэгтэй.
Сонирхолтой нь, сэтгvvлчийн бичсэн мэдээ зохиогчийн эрхэд хамаарах бvтээл биш аж. Болсон vйл явдлыг цааш нь дамжуулахад оюуны бvтээлч vйл ажиллагаа шаардагдахгvй байгаа учраас мэдээг оюуны өмч гэж vзэхгvй гэнэ. Tухайн сэтгvvлчийн бичсэн нийтлэлээс иш татахдаа тэнд дурдсан болсон vйл явдлыг цааш нь дамжуулаахаас биш нийтлэл бичсэн хэлбэр, арга барилыг эвдэж болохгvй ажээ.
Телевизийн уран бvтээлчдийн /найруулагч, операторч, нэвтрvvлэгч…./ туурвисан нэвтрvvлгийн зохиогчийн эрх нь хэнд хамаарах нь ихээхэн маргаантай байдаг гэнэ. Гадаадад энэ эрхийг гэрээ байгуулаагvй тохиолдолд бvтээл туурвисан уран бvтээлч нь эзэмшдэг. Цаашдаа хэвлэл мэдээллийн байгууллагууд уран бvтээлчидтэйгээ оюуны өмчийн талаар гэрээ байгуулсан нь дээр гэж хуульч зөвлөж байна.
Оюуны өмчийн зохиогчийн эрх, эд хөрөнгийн эрх гэж байдаг. Єөрөөр хэлбэл нэг нь оюуны бvтээлийн зохиогч, нөгөө нь бvтээлийг өмчлөгч гэсэн vг юм. Тухайлбал, сэтгvvлч хэн нэгний захиалгаар төлбөртэй нийтлэл бичсэн гэж vзье. Энэ тохиолдолд нийтлэлийг бичсэн хvн зохиогчийн эрхийг авах бөгөөд өмчлөгч нь захиалагч байна. Тиймээс захиалагч уг бvтээлийг ямар хэлбэрээр олон нийтэд хvргэх нь өөрийх нь эрхийн асуудал. Гэхдээ нийтлэлийг бичсэн сэтгvvлчийн арга барил, агуулгыг захиалагч эвдэж болохгvй гэнэ. Vvнээс гадна оюуны бvтээлийн нийт борлуулалтын 30 орчим хувийг зохиогчид өгдөг зарчим олон улсад vйлчилдэг. Монголд ч гэсэн энэ зарчим vйлчилдэг ч уран бvтээлчид энэ талаар тэр болгон мэддэггvй.
Олон нийтийн радио телевизийн хувьд онцлогтой гэнэ. Олон нийтийн статустай телевиз, радиогийн найруулагч хэн нэгний оюуны бvтээлийг олон нийтэд зориулж ашиглаж байгаа тул лиценз, зөвшөөрөл авах шаардлагагvй гэж vздэг. Энэ тохиолдолд зохиогчийн эрх эзэмшигч шvvхэд нэхэмжлэл гаргах эрсдэлтэй.
Нэр нь тодорхойгvй бvтээлийг ч оюуны өмч гэж vздэг. Vvнд зохиогчийн онцгой болон эд хөрөнгийн бус гэсэн хоёр эрх байдаг. Зохиогч нь бvтээлээ нэргvй эсвэл нэрээ өөрчилж хэвлэвэл эд хөрөнгийн бус эрхэд хамаардаг. Тухайн бvтээл нэргvй юм чинь vvнийг авч ашиглахад болно гэж ташаа ойлгож болохгvй. Учир нь нэргvй нийтлэл ч гэсэн оюуны өмч учраас ашиглахаар болбол зайлшгvй зохиогчоос зөвшөөрөл авна.
Сopyright “С” гэсэн тэмдэггvй бvтээлийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгvй ашиглаж болно гэж зарим хvн ойлгодог. Гэтэл тийм бvтээлийн зохиогчийн эрхийг өөр нэг хvн эзэмшиж байх тохиолдол байдаг гэнэ.
“Метро Еxpress” зэрэг АНУ-д vнэгvй тараагддаг материалын бvтээлийг хvмvvс зохиогчийн эрхгvй мэтээр ойлгодог нь мөн л буруу. Учир нь нэргvй ч гэсэн ийм материал нь хэн нэгний оюуны бvтээл тул эзэмшигчээс зөвшөөрлйиг нь бичгээр авах хэрэгтэй. Мэдээж бvх бvтээлийн зөвшөөрлийг авна гэвэл цаг хугацааны хувьд хvрэлцэхгvй нь ойлгомжтой. Тиймээс ер нь сонины редактор ч тэр, телевизийн найруулагч ч ялгаагvй тухайн бvтээлийг ашигласнаар шvvхэд дуудагдах, торгуулах эсэхээ байнга тооцох хэрэгтэй.
Семинарт оролцогчдын нэг болох МVОНРТ-ийн Гадаад сурталчилгааны газрын дарга Т.Батзориг “Оюуны өмчийн асуудалтай өдөр тутам тулгардаг ч энэ талаар тааруухан ойлголттой байснаа мэдсэн. Гадаадын кино театрт гараагvй кино манайд аль хэдийнэ телевизээр гарч, зохиогчийн эрхийг зөрчөөд ямар нэг хариуцлага хvлээхгvй болоод л байна хэмээн зарим хvн бодох байх. Гэтэл манайд хууль эрх зvйн орчин боловсронгуй бус учраас гадны байгууллага тэр болгон нэхэмжлэл гаргадаггvй байна. Учир нь тэд Монголын шvvх нэхэмжлэлийг хэдий хэр хугацаанд барагдуулж шийддэг, энэ хугацаанд хэдий хэмжээний зардал гарахыг тооцсоны vндсэн дээр нэхэмжлэл гаргах эсэхээ шийддэг байна”.
“Манайд зохиогчийн эрхийн асуудлыг хөндөж тавих эрх зvйн таатай орчин хараахан бvрдээгvй. Тиймээс Монголын оюуны өмчийн байгууллага гадаадынх шиг сайн ажиллаж чаддаггvй байна” гэж семинарыг хамтран зохион байгуулсан “Легалиус” хуулийн компанийн гvйцэтгэх захирал С.Мурат ярьжээ.