1. ХМХ-ИЙН НИЙГЭМД ГVЙЦЭТГЭХ VVРЭГ.
ХМХ оршин байх нийгмийн захиалга, шаардлага, ардчилсан нийгэмд гvйцэтгэх vvргийн нэгээхэн хэсэг нь олон нийтийг vнэн бодитой, хэн нэгнээс хараат бус, цензургvй, тэнцвэртэй мэдээллээр хангах, аливаа шударга бус vйлдэлд хяналт тавьж, тvvнд ард тvмний анхаарлыг хандуулах буюу нийгмийн хоточ нохой байх явдал юм.
Хөдөө орон нутагт ХМХ-тэй байхын гол ач холбогдол нь тухайн орон нутгийнхаа иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн, тэдний мэдээлэл хvртэх, мэдээлэл тvгээх эрхийг хангахад чиглэгддэг.
Мэдээлэл хvртэх эрхийг хангах явдал нь шууд хvний мэдэх эрх гэсэн ойлголттой холбогдох бөгөөд энэхvv эрхийг НVБ-ийн анхдугаар чуулганы 59 дvгээр тогтоолд хvний бvх эрх, эрх чөлөөний vндэс суурь . . . тулгын чулуу нь болдог хэмээн заасан нь санамсаргvй хэрэг биш юм. Єөрөөр хэлбэл хvн эрх, эрх чөлөөгөө эдлэхийн гол ач холбогдол нь хvн өөртөө угаас байдаг ямар ямар эрхтэйг, тэр эрхvvд эрх зvйн актуудад хэрхэн тусгалаа олсон байдаг гэдгийг мэдэхээс эхлээд хvний мэдэх эрхийн ач холбогдол нь илэрч байдаг билээ. Энэ бол хамгийн өргөн хvрээтэй эрх мөн гэдгийн баталгаа нь байж болох юм.
Мөн тодорхой нэг ач холбогдол нь хvний улс төрийн эрх гэсэн бvлэг эрхийн хэрэгжилтийн vед маш хvчтэйгээр илрэн гардаг. Жишээ нь: бид ямар нэгэн сонгуулиар хэн нэгнийг сонгож төрийн тvшээ болгон тэднийг бидний өмнөөс төрд төлөөлөл байхыг зөвшөөрч шударгаар ажиллана гэдэгт итгэл хvлээлгэн сонгодог. Гэхдээ ихэнхи тохиолдолд, хатуухан хэлэхэд бид тэднийг гуйж сонгодоггvй. Сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр буюу хэрвээ намайг сонговол би та бvгдийн эрх ашигт нийцсэн тодорхой ажлуудыг хийж чадна гэсний vндсэн дээр сонгодог. Тийнхvv сонгогдсон төрийн тvшээ маань хэрхэн ажиллаж байгаа болон бидний төрд төлсөн татварыг хэрхэн зарцуулж байгаа талаар vнэн бодит мэдээлэлтэй байх нь онолын болоод практик ач холбогдол нь юм болов уу.
Мэдээлэл хvртэх эрхээс гадна мэдээлэл тvгээх эрх нь хангагдахгvй бол бид хичнээн их мэдээлэл олж аваад тvvнийгээ ганцаараа өөртөө хадгалаад байвал ач холбогдол бараг vгvй. Олон нийтэд хэн нэг нь хараат бус ХМХ-ээр мэдээлэл тvгээхгvйгээр мэдээлэл хvртэх эрх хангагдахгvй гэдэг нь хэнд ч ойлгомжтой биз ээ.
Дээрхээс харахад хөдөө орон нутагт ХМХ-тэй байхын ач холбогдол нь тухайн орон нутгийн иргэдэд тулгамдсан, тэдний эрх ашгийг хөндсөн, шударга бус аливаа асуудлын талаар бусдад мэдээлэх, мөн Монгол Улсад, цаашлаад өргөн хvрээнд vзвэл дэлхий нийтэд анхаарвал зохих ямар vйл явдал болж буй талаар орон нутгийнхаа иргэдэд vнэн бодит, тэнцвэртэй, шуурхай мэдээлэл хvргэх явдал юм.
2. ЭРХ ЗVЙН ЗОХИЦУУЛАЛТ
Монгол Улсад ХМХ байгуулагдах, vйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан эрх зvйн хэм хэмжээний тогтолцоо тодорхой хэмжээнд бvрэлдсэн. Энэхvv эрх зvйн хэм хэмжээний тогтолцоонд Монгол Улсын Vндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль зэргээс бvрддэг.
Монгол Улсын Vндсэн хуулийн хоёрдугаар бvлэгт хvний эрхийг хангах тухай заалтууд байдаг бөгөөд энэхvv эрхvvдийг Монгол Улсын иргэн баталгаатай эдэлнэ гэж заасан байдаг билээ. Энэхvv хоёрдугаар бvлгийн Арван зургадугаар зvйлийн 16 дахь хэсэгт хvн vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болох тухай заадаг. Энэ эрх чөлөө нь ХМХ-тэй салшгvй холбоотой. Мөн энэ эрх чөлөөг олон улсын хэмжээнд ач холбогдлыг нь өндрөөр vнэлж Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал /ХЭТТ/-ын Арван есдvгээр зvйл, Иргэний болон Улс Төрийн эрхийн тухай Олон Улсын пакт /ИУТЭОУП/-ын арван есдvгээр зvйлд баталгаажуулсан байдаг.
ХЭТТ-ын Арван есдvгээр зvйл
Хvн бvр өөрийн vзэл бодолтой байх, тvvнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй: энэхvv эрхэнд vзэл бодлоо ямар ч хорио саадгvй баримтлах, эрх чөлөө, vзэл санаа мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хvлээж авах, тvгээн дэлгэрvvлэх эрх чөлөө багтана .
ИУТЭОУП-ын арван есдvгээр зvйл
1. Хvн бvр vзэл бодлоо ямарч хорио саадгvй баримтлах эрхтэй.
2. Хvн бvр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй: энэ эрхэнд төрөл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаарыг vл харгалзан амаар, бичгээр эсхvл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхvл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чөлөөг багтана.
3. Энэ зvйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой vvрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас тvvнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь гагцхvv хуулиар тогтоогдсон байх ёстой:
а/ бусдын эрх, нэр төрийг хvндэтгэх,
б/ vндэсний аюулгvй байдал, нийгмийн дэг журам, хvн амын эрvvл мэнд буюу ёс суртахууныг хамгаалах .
ХМХ нь хараат бус байх ёстой. Энэхvv хараат бус байдлыг хангахын тулд батлан гаргасан хууль нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэдгийг та бvхэн надаар хэлvvлэлтгvй мэдэх байх аа. Энэ хууль нь харахад жижигхэн боловч маш том харилцааг зохицуулсан хууль юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар ХМХ-ийн хараат бус байдлыг хангахын тулд төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгvй, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрvvлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгvй бөгөөд ийм хяналтын vйл ажиллагааг санхvvжvvлэхгvй байх vvргийг төрд ногдуулсан байдаг. Мөн ХМХ-ийн хараат бус байдлыг хангахуйц нэг шалгуур гэж хэлж болохуйц заалт нь төр өөрийн мэдэлд ХМХ-тэй байхыг хориглосон билээ. Гэвч энэхvv хуулийн хамгийн гол төрөөс хараат бус байдлыг хангасан утга агуулга, санааг илэрхийлсэн заалтын хэрэгжилт нь маш хангалттгvй байгаа билээ. Энэ нь “төр өөрийн мэдэлд ХМХ-тэй байхыг хориглоно ”гэсэн заалтын хэрэгжилтийн тухай асуудлыг би хөндөж байгаа юм. Мөн зарим нэг хуулиудад жишээ нь Хот тосгоны эрх зvйн байдлын тухай хуулинд Хот, тосгоны өөрийн мэдлийн радио, телевизийн байгууллагын vйл ажиллагааг чиглvvлнэ гэсэн заалт байгаа юм. Заалт нь ХМХ-ийн хараат бус байдлыг шууд vгvйсгэж байгаа билээ.
Єнөөдрийн байдлаар 1998 онд анх энэхvv хууль батлагдан vйлчилж эхэлснээс хойш 2006 он хvртэл нийтдээ 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд энэ заалтыг хэрэгжvvлсэн байдал гэвэл та бvхэн бvгдээрээ мэдэх байх аа. Энэ нь тухайн vед төрийн мэдэлд байдаг байсан “Ардын эрх” сонин, “Зууны мэдээ” сонинуудыг хувьчилсан болон өнгөрсөн онд Монголын Радио Телевизийн Хэрэг эрхлэх газарыг татан буулгаж оронд ОНРТ-ийг vvсгэн байгуулсан билээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжvvлэхтэй холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолын дөрөвдvгээрт Радио, телевизийн хэрэг эрхлэх газар, МОНЦАМЭ агентлагийг засгийн газрын тохируулагч агентлагийн хувьд татан буулгаж vндэсний олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон өөрчлөн зохион байгуулахаар заажээ.
Гэтэл орон нутаг дахь нөхцөл байдал энэхvv хуультай шууд зөрчилдөж байгаа юм. Єөрөөр хэлбэл хөдөө орон нутаг дахь төрийн байгууллагын нэгжvvд, иргэдийн хурлууд шууд өөрийн мэдэлд ХМХ-тэй байгаа юм. Энэ нь дээрх Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилт огт байхгvй байгааг нотолж байна. Ийм тохиолдолд ХМХ-ийн төрөөс хараат бус байж олон нийтийн эрх ашигт vйлчлэх тухай бvр ярихын ч хэрэггvй байх. Тийм учраас дээрх төрийн мэдлийн ХМХ-vvдийг төрөөс хараат бус байлгахын тулд өмчийн бусад хэлбэрт шилжvvлэх нь бидэнд зайлшгvй хийх шаардлагатай ажил болж байна.
З4 дvгээр зvйл. Хувьчлах арга, тvvнийг тодорхойлох
1. Төрийн өмчийн эд хөрөнгийг хувьчлахдаа дараахь аргыг дангаар буюу хослуулан хэрэглэнэ:
1/ дуудлагаар худалдах;
2/ уралдаант шалгаруулалт / төсөл сонгон шалгаруулах/ ;
З/ төрийн өмчийн хувьцаа, хувь хөрөнгийг худалдах;
4/ төрийн өмчит хуулийн этгээдийг хамтарсан хэлбэрээр өөрчлөн байгуулах;
5/ татан буулгаж эд хөрөнгийг хувьчлах;
6/ менежментийн vр дvнг харгалзан хувьчлах;
7/ давуу эрхтэй тусгай төрлийн хувьцаа гаргах.
8/ төсвийн санхvvжилтийг төлсөн хэмжээгээр төрийн эзэмшлийг тодорхой хувиар
бууруулж хувьчлах.
/Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар нэмсэн/
2. Төрийн өмчийн тодорхой эд хөрөнгийг энэ зvйлд заасан аль аргаар хувьчлахыг Засгийн газраас баталсан жагсаалтад урьдчилан заах бөгөөд тvvний дагуу Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ.
Ємчийн бусад хэлбэрт шилжvvлэхийн тулд өмч хувьчлалын олон аргуудын аль тохиромжтойг нь авч хэрэглэх шаардлага гарч ирнэ. Ємч хувьчлалын олон аргууд дотроос бидэнд хамгийн тохиромжтой нь буюу олон нийт тэгш хэмжээнд оролцох боломжтой арга нь “Удирдах vйл ажиллагааны vр дvнг харгалзан хувьчлах” /менежментийн хувьчлал/ арга байж болох юм.
Энэ аргын онцлог нь төсөл сонгон шалгаруулалт явуулж 3 жил хvртэл хугацааны гэрээ байгуулж, удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, vйлдвэрлэлийг vр ашигтай зохион байгуулах ур чадвартай, хувийн өмчит хуулийн этгээд, хувь хvнээр гэрээний vндсэн дээр гvйцэтгvvлэхэд vндэслэдэг. Энд дурдагдаж байгаа төсөл сонгон шалгаруулалт гэдгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 46-54 дvгээр зvйлvvдэд заасан уралдаант шалгаруулалтаар өмч хувьчлах тухай заалтуудыг баримталж болохоос гадна төсөл сонгон шалгаруулалтын арга, журмаа эхэлж тодорхойлох ёстой юм байна.
Гэрээ байгуулахдаа Иргэний хуульд заасан ажил гvйцэтгэх гэрээний заалтуудыг баримтлана, гэхдээ эдгээрээс гадна дараах болзлыг гэрээндээ заавал тусгана гэж заасан. Vvнд:
1/ удирдах vйл ажиллагааг гvйцэтгэгч /менежер/ этгээдээс vйлдвэрийн зохион байгуулалт, технологийн vйл ажиллагааг өөрчлөн байгуулах болон vр ашиг нэмэгдvvлэх талаар авах арга хэмжээ, хэрэгжvvлэх хугацаа, vе шат, дvгнэж vнэлэх шалгуур vзvvлэлт, журам;
2/ гэрээгээр ажиллах этгээдийн цалин хөлс, урамшил;
З/ гэрээнд заасан vvргээ бvрэн биелvvлсэн нөхцөлд төрийн өмчийн эд хөрөнгөөс хувьчлан өгөх хэмжээ, хэлбэр, vнэ;
4/ гэрээнд заасан vvргээ биелvvлээгvйд хvлээлгэх хариуцлага, учруулсан хохирлыг нөхөн төлөх хэлбэр, хэмжээ, тvvнд барьцаалах хөрөнгө.
Эдгээрээс харахад зарим нэг асуудал анхаарал татаж байна. Энэ нь гэрээ байгуулахын тулд барьцааны тодорхой хэмжээний хөрөнгийн баталгаатай байх шаардлага тулгарч байна. Тэгэхээр мөнгө хөрөнгөгvй хvн бол энд өрсөлдөж чадахгvй нь харагдаж байна. Мөн дээр дурдсан гэрээнд заасан vvргээ бvрэн биелvvлсэн нөхцөлд төрийн өмчийн эд хөрөнгөөс хувьчлан өгөх хэмжээ, хэлбэр, vнэ зэргийг заавал урдьчилан тохирох шаардлагатай.
Дээрхээс гадна ХМХ-ийг анх байгуулах vеийн харилцааг зохицуулсан хэдэн хуулиуд байдаг билээ. Vvнд: Хуулийн этгээдийн улсын бvртгэлийн тухай хууль, Аж ахуйн vйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль зэргийг vзэж болно. Гэхдээ энэхvv хуулиуд нь зөвхөн техникийн шинжтэй бvртгэл хийх харилцааг зохицуулахаас биш хvний vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хөндлөнгөөс хэн нэг нь оролцох нөхцөл байдал vvсгэж болохгvй.
Энэ хэсэгт бид зөвхөн өргөн нэвтрvvлгийн байгууллагын хувьд авч vзье. өргөн нэвтрvvлгийн vйл ажиллагаа явуулахыг Аж ахуйн vйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар 2 асуудал дээр тусгай зөвшөөрөл авч байж өргөн нэвтрvvлэг цацах эрхийг эдлэхээр тусгажээ. Vvнд:
• Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах,
• Харилцаа холбооны vйлчилгээний сvлжээ байгуулах, тvvний ашиглалт, vйлчилгээ эрхлэх тохиолдлуудад тусгай зөвшөөрөл авахаар тогтоосон.
Єргөн нэвтрvvлгийн vйлчилгээ эрхлэхэд радио давтамж ашиглах, харилцаа холбооны сvлжээ гэдэгт радио, телевиз болон мэдээллийн технологийн бvх төрлийг хамруулан vздэг тул дээрх хоёр төрлийн зөвшөөрлийг хоёуланг нь авах шаардлага гарч байна.
Харилцаа холбооны vйлчилгээний тусгай зөвшөөрлийг харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зvйлд Зохицуулах хороо олгоно гэж заасан байна. Энэхvv хуулийн 14 дvгээр зvйлийн 14.2-т тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах vндэслэлvvдийг заасан. Vvнд: харилцаа холбооны сvлжээг байгуулах, ашиглах санхvv-эдийн засаг, техникийн болон мэргэжлийн боловсон хvчнээр хангагдаагvй бол зөвшөөрөл олгохоос татгалзах vндэслэл болно гэсэн заалт байгаа. Энэ хэсэгт заасан мэргэжлийн боловсон хvчин гэж чухам хэнийг ойлгох нь тодорхойгvй байна. Мэргэжлийн боловсон хvчин гэж зөвхөн радио долгион ашиглалтын горимыг хариуцах инженер техникийн ажилчдыг гэсэн явцуу хvрээнд ойлгох уу эсвэл тухайн радио долгионыг ашиглах байгууллагад ажиллах, тухайн байгууллагын чиг vvргийг хэрэгжvvлэх vйл ажиллагаанд оролцох бvх ажилчид, боловсон хvчнийг гэж ойлгох эсэх нь ойлгомжгvй байна. Жишээ нь өргөн нэвтрvvлгийн байгууллагууд мэргэжлийн сэтгvvлч байхгvй бол тусгай зөвшөөрөл авч чадахгvй байдалд хvрэхээр ойлгогдож байна.
Мөн нийтийн эрх ашиг, vндэсний аюулгvй байдалд хохирол учруулж болзошгvй гэж vзсэн бол тусгай зөвшөөрөл олгохгvй гэжээ. Энэ хэсэгт болзошгvй гэж vзсэн гэхийн оронд болзошгvй vндэслэл байгаа бол гэвэл илvv оновчтой болно.
Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авах өргөдөлд харилцаа холбооны тухай хуулинд заасан баримт бичгээс гадна дараахь баримтыг хавсаргана гэсний дотор “аймаг нийслэл, сум дvvргийн Засаг даргын тодорхойлолт”-ыг авсаны vндсэн дээр радио долгион ашиглах тусгай зөвшөөрөл авч болох ажээ.
Энд заасан аймаг нийслэл, сум дvvргийн засаг даргын тодорхойлолт авахаар заасан заалт нь ямар зорилго агуулсан нь тодорхойгvй байна.
Эцэст нь хэлэхэд хvний vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах нь төрийн vvрэг байдаг тийм учраас дээрх хvний vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд vндэслэлгvйгээр халдсан хуулийн заалтуудыг өөрчлөх болон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн заалтуудыг хэрэгжvvлэх нь маш өндөр ач холбогдолтой байна.
ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ
2006/02/17
Орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын улсын анхдугаар зөвлөлгөөнд "Глоб Интернэшнл"ТББ-ын хуульч Г.Даваахvvгийн тавьсан илтгэл