Хэвлэлийн хүрээлэнгийн 10 жилийн ойд

Монголын хэвлэлийн хvрээлэн байгуулагдсаны 10 жилийн ой 2006 оны хоёрдугаар сарын 17-нд тохиож байгаатай холбогдуулан тус хvрээлэнгийн Ерөнхий захирал М.Мөнхмандах, судалгаа мониторингийн албаны дарга Г.Гvнжидмаа, Хэвлэлийн Хvрээлэнтэй /ХХ/-тэй хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн болон бизнесийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа.

Байгууллагын талаарх товч мэдээлэл

Хэвлэлийн Хvрээлэн нь Монгол, Данийн засгийн газрын хэлэлцээрийн дагуу Данийн Олон улсын Хөгжлийн Агентлагийн буцалтгvй тусламжаар санхvvжсэн “Чөлөөт хэвлэл”
төслийн хvрээнд 1995 онд байгуулагдсан, нийгэмд vйлчидэг, ашгийн төлөө бус гишvvнчлэлгvй төрийн бус байгууллага юм.

Тус хvрээлэн байгуулагдсанаас хойш судалгааны 40 гаруй төсөл хэрэгжvvлжээ. Vүнээс жил бvр Монголын хэвлэл мэдээллийн мониторинг, хэвлэл мэдээллийн зах зээл дэх хэрэглэгчдийн судалгааг хийсээр ирсэн байна. Дээрх хоёр судалгаа нь Дэлхийн сонины холбооноос эрхлэн гаргадаг дэлхийн сэтгvvл зvйг тодорхойлдог эмхтгэлд жил бvр ордог ажээ.

“Монголын хэвлэл мэдээлэл 2004” эмхэтгэлд дурдсанаар Монголын хэвлэл мэдээллийн салбарын сэтгvvлч, сурвалжлагч, редактор зэрэг бvтээлч ажилтнуудын тоо 1212 байгаа юм. Тэгвэл хэвлэлийн хvрээлэнгийн сэтгvvл зvйн дээд курсыг 180 гаруй хvн төгссөн бөгөөд 80 гаруй хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагад нэр хvндтэй ажиллаж байна. Мөн хоёр жилийн өмнөөс бакалавр зэрэгтэй сэтгvvлч төгсгөх коллеж байгуулсан юм. Сэтгvvл зvйн бусад сургуулиуд голдуу онолын академик шинжтэй сургалт явуулдаг бол Хэвлэлийн хvрээлэн сэтгvvл зvйн дадлага давамгайлсан сургалт явуулдаг онцлогтой.

1999 онд мониторингийн төсөл хэрэгжиж эхэлснээр хэвлэлийн хvрээлэнгийн судалгаа мониторингийн алба байгуулагдсан. Хэвлэлийн хvрээлэн Монголын хэвлэл мэдээллийн байдлын талаар статистик тоо баримт багтаасан “Монголын хэвлэл мэдээллийн мониторинг” тайланг 10 дахь жилдээ хэвлэн гаргаж байна. Харин 2003 онд Хэвлэлийн хvрээлэн бизнесийн болон хэвлэл мэдээллийн 15 байгууллагатай хамтран зөвлөл байгуулж, тэдний захиалгаар сар тутам судалгаа явуулж, өөрөө өөрийгөө санхvvжvvлэх болсон.

Хэвлэлийн хvрээлэнгийн гvйцэтгэх захирал М.Мөнхмандах байгууллагын vйл ажиллагааны талаар

Хэвлэлийн хvрээлэн өмнө нь тоон буюу санал асуулгын судалгаа хийж байсан бол энэ жилээс чанарын судалгаа тэр дундаа агуулгын судалгаа хийхээр төлөвлөж байна. Сvvлийн vед сонин хэвлэл маш их улс төржиж, сэтгvvл зvйн хариуцлага алдагдаж, чанаргvй болсон хэмээн их ярьж байгаа. Гэтэл үүнийг хараахан баримтаар нотлоогvй байна. Энэ баримтыг судалгаагаар гаргаж ирэхийн тулд дараах чиглэлээр агуулгын судлагаа хийнэ.

• Єдөр тутмын сонинуудын нийтлэлийн бодлогыг судалгаагаар харуулах. Нийтлэлийн бодлого гэдэг нь ямар сэдвийг тvлхvv хөндөж байгаа. Нийгэм, улс төр, эдийн засаг гэх мэт нийгэмд хэрэгтэй эсвэл олон уншигчдыг татах мэдээл тvгээж байгаа эсэхийг тогтоох.

• Нөгөө талаар тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл аль хэр тэнцвэртэй мэдээлэл тvгээж байгаа. Тухайлбал аль нэг улс төр, эдийн засгийн хvчинд vйлчилж эсвэл нийгэмд хэрэгтэй мэдээлэл тvгээж байгаа эсэхийг тодорхойлно.

• Сэтгvvл зvйн стандартыг мөрдөж байгаа эсэхийг тогтооно. Эх сурвалж тодорхой байна уу, мэдээллийг олон эх сурвалжаас авсан эсэх. Ганцхан талын эх сурвалжийг байнга ашиглаж байгаа.

• Мэдээллийн бvтцийн тэнцвэрт байдал, тухайлбал дан ганц улс төрийн мэдээг тvлхvv явуулж байна уу эсвэл өөр бусад сэдвийг хамарч чадаж байна уу.

• Мэдээ, нийтлэлийн байршил, дизайны хувьд тэнцвэрт байдлыг хэр хангаж байгаа. Чухал мэдээллийг хvн уншидаггvй нvvрэнд, хэмжээг нь багасгаад тавьсан бол үүнийг гуйвуулга гэж vздэг.

• Мэдээний сонголт нийгэмд чухал мэдээ эсвэл хэн нэгний сурталчилгаа эсэх сэтгvvл зvйн стандартыг хэр мөрдөж байна гэдгийг судална. Мэдээллийг нийгэмд цацна гэдэг нь асуудал дэвшvvлэх, олон нийтийн анхаарлыг татах ингэснээр сэтгvvл зvйн чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна.

Радио, телевизийн хувьд ч ялгаагvй нэвтрvvлэг нь сэтгvvл зvйн зарчмын дагуу цацаж байгаа эсэх арилжааны болон олон нийтийн телевизийн нэвтрvvлгийн хооронд хэр ялгаатай байгааг тодорхойлно. Арилжааны телевиз гэдэг нь нэвтрvvлгийн 60 гаруй хувь нь цэнгээнт нэвтрvvлэг байдаг. 1990-ээд онд 25 суваг телевиз нийгэм эдийн засгийн нэвтрvvлэг их хийдэг цэвэр олон нийтийн шинжтэй телевиз байсан одоо илvv арилжааны шинжтэй болж байгаа. Энэ талаар тоо баримт гаргах гэж байгаа.

Агуулгын судалгаа хийх өөр нэг шалтгаан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл бизнестэй их хутгалдсан явдал юм. Тэд мэдээлэл өгч байгаа нэрийдлээр далд реклам их хийж байна. Тухайлбал нэг байгууллагыг хэт магтан дуулах. Хэн, хэзээ хаана гэх зэрэг асуултанд хариулаагvй, сэтгvvл зvйн шалгуур хангаагvй мэдээ их цацаж байна. Телевиз, сонинд бизнесийн зар сурталчилгаа, сэтгvvл зvйн мэдээ мэдээлэл зааг ялгаатай байх ёстой. Мэдээллийн нэрэн дор далд сурталчилгаа явуулж хvмvvсийг төөрөгдvvлдэг. Реклам нь хvмvvст нөлөөлөх зорилготой ухуулга сурталчилгааны хэрэгсэл. Нийгэмд хэрэгцээтэй мэдээллийг бодитой, тэнцвэртэй төвийг сахих байр сууринаас олон нийтэд тvгээхийг мэдээлэл гэнэ. Сэтгvvл зvйн мэдээний дор аль нэгэн бизнесийн байгууллагыг ухуулан сурталчилж байна гэдэгбол яваандаа улс төрийн нэг хvчний нөлөөнд ороход их ойрхон болно гэсэн vг. Їvнээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл буурна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл vнэмшил алдагдвал ХМХ-ийн эрх чөлөөнд их хор уршигтай. Тухайлбал төр засгаас дөрөв дэхь засаглал болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг хориг арга хэмжээ авахад хэвлэл мэдээлэлд итгэх итгэлгvй болсон олон нийт үүнийг vл анхаарна.


Сонин хэвлэлд сайн бvтээл гарсан байлаа гэж бодоход итгэл vнэмшил нь буурсан уншигчид үүнийг хэн нэгний захиалгат нийтлэл гэж хvлээж авдаг. Жишээ нь: Хэвлэлийн Хvрээлэн “Глоб Интернэшнл” ТББ хамтран 2004 онд эрэн сурвалжлах төсөл хэрэгжvvлж, энэ сэдвээр “Ардын эрх” сонинд олон материал нийтлvvлсэн. Гэтэл үүнийг хэн нэгний захиалгат материал гэж vзэх хvн олон гарч байсан. Энэ нь сэтгvvлчид бизнес, улс төрд их хутгалдсанаас олон нийтийн дунд нэр хvндээ их алдсантай холбоотой.

Ёс зvйн кодыг хэрэгжvvлэгч механизм байх ёстой

Сэтгvvлчдийн ёс зvйг дээшлvvлэхэд ёс зvйн код шаардлагатай болно. Vүнийг хэрэгжvvлдэг механизм байх ёстой. Ёс зvйн зарчмыг зөрчиж байгаа хэн нэгний талаар гаргасан гомдлыг барагдуулж, Ёс зvйн консул, байгууллага ч юм уу ямар нэг арга хэрэгсэл механизм байх хэрэгтэй.

Ёс зvйн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхийн тулд олон талын системтэй ажил хийх шаардлагатай. Тухайлбал их дээд сургуулийн боловсролын чанар, сонин хэвлэлийн дотоод ардчилал, сэтгvvлчдийн хариуцлагыг дээшлvvлэх, сэтгvvлчдийн хариуцлагыг өндөржvvлэх. Уншигчдын санал гомдлыг хvлээж авдаг ямар нэг арга хэрэгсэл байх. Энэ бvх ажлыг цогцоор авч хэрэгжvvлсний дvнд ёс зvй дээшилнэ. Дан ганц ёс зvйн код байснаар сэтгvvлчдийн хариуцлага дээшлэхгvй гэж vзэж байна.

Хэвлэлийн хvрээлэн хараат бусаар ажиллаж байгаа эсэхэд

Хэн нэгний сонирхолд судалгааны дvнг нийцvvлбэл судалгаа биш болдог. Судалгааны мөн чанарыг ойлгодог, хөгжингvй оронд судалгааг голдуу хувийн компаниуд хийдэг. Гэтэл манай улсын хувьд хувийн компани нь ихэнх тохиолдолд аль нэг улс төрийн хvчинд vйлчилж байдаг. Тиймээс бизнес нь улс төртэй их хутгалдсан манайх шиг улс оронд судалгааг хараат бус, ашгийн бус байгууллага хийх нь тохиромжтой юм.
Хэвлэлийн хvрээлэнгийн мэдээлэл судалгааны албаны дарга Г.Гvнжидмаа

Тус алба нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн статистик тоо баримт бvрдvvлдэг. Vүнд хэвлэмэл хэрэгслийн захиалгын тоо, борлуулалт, телевизийн нэвтрvvлгийн бvтэц зэргийг тоон vзvvлэлтээр гаргадаг. Хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагын захиалгаар хэрэглэгч, сонсогчид, vзэгчдийн судалгааг сар бvр хийдэг. Энэ нь нэг талаас сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын бэлтгэсэн бvтээгдэхvvн уншигч, vзэгч, соносгчдод хэр хvрч байгааг vнэлэх нөгөө талаас бизнесийн байгууллагууд сурталчилгаагаа хэвлэл мэдээллийн ямар хэрэгслээр явуулахаа энэ судалгаанаас шийддэг. Цаашдаа манай байгууллага агуулгын задлан шинжилгээ хийхэд тvлхvv анхаарна. Энэ ажлын хvрээнд Нидерландын Засгийн газар, Дэлхийн банкны санхvvжилтээр өдөр тутмын сонин хэвлэлээр байгаль орчны мэдээг хэр мэдээлж байгааг судалж байна. Яаваандаа улс төр, хvvхдийн асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэрхэн тусгаж байгааг судална. Судалгааны тvvврийн хэмжээ 500 орчим бөгөөд бид судалгаагаа өргөжvvлж Дархан, Налайх, Төв аймагт явуулж байгаа.

МСS группын маркетинг хариуцсан захирал Ш.Сэлэнгэ

Бvтээгдэхvvний сурталчилгааг хэвлэл мэдээллийн ямар хэрэгслээр явуулбал зорилтот хэрэглэгчдэд оновчтой хvргэхийг бид хэвлэлийн хvрээлэнгийн судалгаанаас олж хардаг. Манай байгууллагын маркетингийн алба таван жилийн өмнө байгуулагдсан тиймээс маркетерvvд тэр хэмжээгээр мэдээлэл хуримтлуулсан байгаа. Маркетерvvд туршлаганд тулгуурласан таамаг төсөөллөө бататгах үүднээс энэ судалгааг захиалгаар хийлгэдэг. Компанийн телевизээр явуулсан зар сурталчилгаа хvмvvст хэр хvрч байна, үүнийг аль насныхан vзэж байгаа, бидний телевизээр явуулсан сурталчилгааг хэрэглэгчид vзсэн үү, аль телевизийн ямар нэвтрvvлэг өндөр рейтингтэй байна, энэ нэвтрvvлгийг аль насныхан илvv сонирхож байгаа зэрэг мэдээллийг судалгаанаас олж авдаг. Єөрөөр хэлбэл энэ судалгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бизнесийн байгууллагын харилцааны vр нөлөөг харуулдаг. UBS телевизийн тодорхой нэвтрvvлгийг сонгоод ямар насныхан vзэж байгааг сонирхоход Хэвлэлийн хvрээлэнгийнхэн энэ судалгааг дор нь гаргаад өгдөг. Маркетингийн оновчтой шийдвэр гаргахад хэвлэлийн хvрээлэнгийн судалгаа хараахан дорвитой нөлөөлөхгvй. Дараагийн шатанд телевизээр цацсан сурталчилгаа худалдан авалтанд нөлөөлж байгаа эсэхийг тогтоох судалгаа хийх хэрэгтэй болов уу.

Анод банкны мэдээлэл судалгаа олон нийттэй харилцах албанымэргэжилтэн Г. Булган

Манай байгууллага 2004-2005 онд Хэвлэлийн Хvрээлэнтэй хамтран ажиллаж байна. Бид олон нийтийн хэвлэл мэдээллийн ямар хэрэгслээр зар сурталчилгаагаа зорилтод зах зээлд зар оновчтой хvргэхээ Хэвлэлийн хvрээлэнгийн энэ судалгаанаас олж хардаг. Анод банк сар болгоны сурталчилгааны цацалтын төлөвлөгөөг гаргахдаа энэ судалгааг ашигладаг. Жишээ нь манай банк гурав, дөрөвдvгээр улиралд хадгаламжийн бvтээгдэхvvнээ идэвхжvvлэхээр төлөвлөөд судалгаанд тулгуурлан сурталчилгаагаа хvргэх хэвлэл мэдээллийн хэрэгслээ сонгож, сурталчилгаа явуулснаар бvтээгдэхvvний хэмжээг төлөвлөсөн хэмжээнд өсгөж байсан. Хэвлэлийн хvрээлэн нь судалгааг мэргэжлийн тvвшинд, тасралтгvй хийдэг. Мөн тvvврийн хэмжээ нь зорилтот зах зээлийг төлөөлж чаддаг гэж Анод банкны мэргэжилтэн vзэж байна.

Эф-эм 101.7 радиогийн захирал У.Удвал

Бид Хэвлэлийн хvрээлэнгээс сар тутам эрхлэн гаргадаг судалгаанаас Эф-Эм радионуудын сонсогчдын тоо, оргил цаг, сонсогчдын нас зэрэг олон мэдээллийг авч ашигладаг. Хөндлөнгийн нөлөөнөөс ангид мэргэжлийн байгууллага хийж байгаа учраас бид энэ судалгааг маркетингийн төлөвлөгөө боловсруулахдаа ашигладаг. Хэрэв бид өөрсдөө ийм судалгаа явуулбал сар орчим болно. Тэгвэл энэ судалгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг цогцоор нь судалсан байдаг. Хvмvvс өглөөний 9-10 цагт тээврийн хэрэгсэлд явж байхдаа Эф-Эм радиог хамгийн их сонсдог, энэ vеийг оргил цаг гэж бид боддог байсан гэтэл хэвлэлийн хvрээлэнгийн энэ судалгаанаас сонсогчдын оргил цаг 12 цаг болохыг олж мэдсэн. Хvмvvс өглөөний 2-3 цаг идэвхтэй ажиллаад өдрийн 12 цагийн алдад тvр засварлахдаа Эф-Эм радиог их сонсдог байна. Эф-Эм радиогийн оргил цаг бол оройны 6-8 цаг байдаг. Үүнийг ч бид судалгаанаас олж харсан. Єнөө vед хvмvvс мэдээлэл авахгvй өнгөрдөг нэг ч цаг, нэг ч хором байхгvй болсон. Хvмvvс сонинг тав тухтай орчинд уншидаг, харин телевизийг гэртээ очсон хойноо vздэг бол эф-эм радиог ажлаа тараад гэртээ харих замдаа сонсдог. Нөгөөтэйгvvр эф-эм радиогоор зар сурталчилгаа явуулах хvсэлтэй байгууллага, хувь хvнд радиогоо өөрсдөө сурталчилахын оронд хөндлөнгийн байгууллагын хийсэн судалгааны дvнг танилцуулахад илvv итгэл vнэмшилтэй байдаг. Тиймээс бизнесийн байгууллагууд аль радиогийн рейтинг өндөр байгааг энэ судалгаанаас олж хардаг байна.