Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр-2023

Үзэл баримтлалын бичиг

 

       Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь Ерөнхий Ассамблейн 74-р чуулганаар мэдээлэл олж авах эрхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, 2019 оны 10 дугаар сард НҮБ-ын түвшинд албан ёсоор жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр болгон тунхагласан юм. Энэхүү өдрийг анх 2015 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганы 38 С/57 шийдвэрийн дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг мэдээлэл олж авах эрхийн олон улсын өдөр болгон зарласан. ЮНЕСКО нь 2016 оноос эхлэн олон улсын хурал болон үндэсний хэмжээний үйл ажиллагаа зохион байгуулж тус өдрийг тэмдэглэж байна.

Сэдэв: Мэдээллийн онлайн орон зайн ач холбогдол  

 1.      Авч хэлэлцэх гол агуулга

 Интернэтийг хаах ба хязгаарлах

1. Хүмүүсийн мэдээлэл хайх, хуваалцах онлайн орон зай тэлсээр байна. Иймээс интернэтийн хүртээмж нь мэдээллийг түгээмлээр олж авах чухал хүчин зүйл болжээ.  Засгийн газрууд хүмүүсийн интернэтийн хэрэглээг хориглох, хязгаарлах нь тэдний мэдээлэлтэй байх, ардчилсан үйл явцад оролцохыг хамруулан эрхээ эдлэх чадавхад ноцтой халдах аюултай.


2. Мэдээлэл олж авах, түүнчлэн интернэтээс мэдээлэл олж авах нь өргөн хүрээнд хүний эрхийг хангагч болохыг нийтээр хүлээн зөвшөөрч байна.  Энэ нь зөвхөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд зайлшгүй шаардлагатайгаас гадна цахимжилт урагшлахын хэрээр сурч боловсрох, эвлэлдэн нэгдэх, хуран цугларах эрх чөлөө, нийгэм, соёл, улс төрийн амьдралд оролцох, эрүүл мэнд, амьжиргааны зохист хэм хэмжээ, хөдөлмөрлөх эрх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвд байдаг. 

 

3.Тогтвортой хөгжлийн зорилгууд нь олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах (ТХЗ 16.10.2)-ын төлөө ажиллах Улсуудын хүний эрхийн үүрэг амлалтыг хөхиүлэн дэмжинэ. Ялангуяа интернэтийн  түгээмэл үйлчилгээ, хүртээмж, үндэслэлгүй хязгаарлалтаас ангид байх нь (ТХЗ 9.c) нэн чухал. ТХЗ-ын 5.b дэд зорилтод туссан  “эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэхийг хөхиүлэн дэмжихийн тулд технологийн ялангуяа мэдээлэл, мэдээлэл харилцааны технологийн боломжийг ашиглахыг сайжруулах”-аа   Улсууд амласан билээ.

4.  Өнөөгийн цахим ертөнцөд интернэтийн хүртээмж мэдээлэл олж авахад нэн чухал. Мэдээлэл бол хүний бусад эрхийг хангах, ТХЗ 2030-г хэрэгжүүлэхэд зайлшгүй ач холбогдолтой. Интернэтийг хаах нь хөгжлийн энэ учир уялдааны эсрэг бөгөөд хүний эрхийг хангахад саад тотгор учруулж буй хэрэг.

Интернэтийг хориглох, түүний мэдээлэл олж авахад үзүүлэх үр нөлөө 

1. Засгийн газар, эсвэл Засгийн газрын нэрийн өмнөөс интернэтийг хаах арга хэмжээ авах нь  онлайн орон зайн хүртээмж, мэдээлэл, мэдээлэл харилцааны системийн хэрэглээнд  зориудаар саад учруулдаг. Үүнд олон тооны хүмүүсийн мэдээлэл харилцааны онлайн арга хэрэгсэл ашиглахад хязгаарлалт тавьдаг үйлдэл хамрагддаг.

2. Хориг нь интернэтийн бүрэн ба хэсэгчилсэн холболт, эсвэл үүнээс үүдэлтэй үйлчилгээний хүртээмжийг хаадаг. 2016-2023 онд 74 улсад интернэт хаасан 1198 тохиолдол бүртгэгджээ. Дэлхий дахинд бүхий л бүс нутагт олон удаа хаасан тохиолдлоос ихэнх нь Ази, Африк тивд гарчээ. “Access Now” хэмээх манлай төрийн бус байгууллагын мэдээллээс харахад, хамгийн сүүлд 2022 онд 35 улсад интернэт хаасан 187 тохиолдол байна.

3. Интернэт хаасан тохиолдлыг хамруулан хориг тавьсан арга барил нь зорилтот хандлага бүхий хөндлөнгийн давхцал оролцсон шинжтэй байсан нь мэдээлэл харилцааны платформд нэвтэрсэн, шинэ арга хэрэгсэл ашигласнаар илэрч, хөндлөнгийн зорилтот оролцооны боломж олгож, дэлхийн интернэт сүлжээнд нэвтрэхийг хязгаарласан байна. 

4. Хоригийн хүрээ, хугацаа нь хоорондоо ихээхэн ялгаатай, хөндлөнгийн зарим оролцоо нь цаг хугацааны хувьд урт, хоригийн янз бүрийн арга барил ашигласан байна. Үүний зэрэгцээ хоригийн арга хэмжээ тухайн оронд бүхэлд нь нөлөөлсөн, олонх нь тусгай бүс нутаг, хот, эсвэл хөрш орныг онилсон байв.

5. Интернэтэд хориг тавих нь гагцхүү хэвлэл мэдээлэл ба бусад газраас мэдээлэл олж авах эрхийг хязгаарлаад зогсохгүй е-платформаас төрийн мэдээлэл авах, түүнчлэн төрийн е-үйлчилгээг ч хориглон, эсэргүүцэл, эсвэл хямралт нөхцөл байдалд хүмүүсийг аюулгүй байдлыг хангахад шаардлагатай мэдээлэл авахад саад болдог. 

6. Латин Америк, Карибад хийсэн анхан шатны судалгааны дүнгээс харахад интернэтийг хаах, хязгаарлах нь мэдээлэл олж авах эрх зүйн хүрээ, ялангуяа өндөр хэмжээнд цахимжсан төрийн мэдээлэлтэй холбоотой зүйл заалтын хэрэгжилтэд саад тотгор учруулж байна.

7. Интернэтийн хүртээмж ба ардчиллын уялдаа холбооны хамаарал нэмэгдэж буй нь интернэтэд нэвтрэх боломжгүй байх нь мэдээлэл олж авах боломжгүйн илэрхийлэл ба энэ нь хувь хүмүүсийг өөрсдийн ардчилсан эрхээ эдлэх чадавхыг сулруулж, төрийн  институциудыг үүргээ гүйцэтгэх, ялангуяа сонгуулийн үеэр  хүлээх үүрэг хариуцлагыг сулруулдаг.

Өнөөгийн хүний эрхийн эрх зүйд интернэтийг хориглох талаарх яриа хэлэлцүүлэг

1. Интернэтэд хориг тавих нь цагдан хяналтын маш хортой хэлбэр юм. Гэхдээ нийгмийн хэвлэл мэдээлэлд өсөн нэмэгдэж буй хүчирхийллийг хөөргөн дэвэргэхтэй холбоотойгоор үүнтэй болон үзэн ядах үг хэллэгтэй интернэтэд хориг тавилгүйгээр тэмцэх талаар илүү ил тод, өнгө аястай харилцан яриа өрнүүлэх шаардлагатай.

2. Хувь хүмүүсийн эрхийг хангахад үзүүлж буй алагчилсан, зохисгүй үр нөлөөг ойлгох нь Интернэтийг хаах, хориглох тухай ярилцах анхны өнцөг юм. Улсууд интернэтийг бүрэн хүрээнд хаахаас татгалзвал зохино.  Үүний зэрэгцээ ийнхүү хаах нь ихэнхдээ эдийн засгийн ноцтой үр дагавартай. Энэ нь ялангуяа ядуу нийгмийг сүйрүүлэхүйц дарамт болно.

3. Хориг тавихаар зэхэж буй Улсууд бүхий л тохиолдолд, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссариатын албанаас 2022 онд бэлтгэсэн “Интернэтийг хаах нь: Чиг хандлага, учир сэдэл, эрх зүйн дүгнэлт, хүний эрхийн хүрээний үр нөлөө” тайланд дурдсан 6 шаардлагыг анхаарвал зохино. Үүнд:

  Их хүч шаардсан бус тодорхой үндэслэлтэй, олон нийт мэдэх хуультай байх

 Хууль ёсны зорилгодоо нийцсэн зохист хэм хэмжээнд байх, түүндээ хүрэх арга зам нь залхаалт бага, үүнд өртөх цаг хугацаа, газар зүйн хүрээ, сүлжээ, үйлчилгээг боломжийн хэрээр нарийвчилсан байх  

 Хүний эрхийн эрх зүйд тодорхойлсноор хууль ёсны зорилготой, хүрэхэд зайлшгүй байх

 Улс төр, арилжааны, эсвэл хууль бус нөлөөллөөс сэргийлэхийн тулд шүүх, эсвэл хараат бус шүүхийн бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авсан байх

 Олон нийт, телекоммуникацийн байгууллага, эсвэл интернэтийн үйлчилгээ үзүүлэгчидтэй урьдчилан харилцаж, интернэтийг хаах хууль зүйн үндэслэл, хүрээ, цаг хугацааны нарийвчлалыг ойлгомжтой тодорхой тайлбарласан байх  

Хараат бус, шударга шүүхийг хамруулан интернэтийг хааснаар эрх нь хөндөгдөж буй хүмүүсийн гомдлыг барагдуулах утга учир бүхий механизмтай байх

4. Хүний эрхийн Дээд Комиссариатын албаны компаниуд (Зүйл 69), хөгжлийн агентлаг, бүсийн байгууллага, олон улсын байгууллага (Зүйл 70), иргэний нийгэм (Зүйл 70), Гишүүн Улсуудад зориулсан, дээр дурдсан зөвлөмжүүд нь олон талт хандлагыг хөгжүүлэхэд үндэслэл бүхий суурь байвал зохино.


Интернэтийг хаах, хязгаарлахаас урьдчилан сэргийлэх, мэдээллийн түгээмэл хүртээмжийг хамгаалахад шүүхийн үүрэг

1. Хараат бус шүүх нь хохирогчид, иргэний нийгэмд хүмүүсийн онлайн байх чадамжид тавьсан зориудын хязгаарлалтаас үүдсэн  хүний эрхийн зөрчлийн төлөө эгэх хариуцлага нэхэх боломж олгоход зайлшгүй чухал. Ойрын жилүүдэд интернэтийг хаасан засгийн газрын агентлаг, албан тушаалтан, компаниудын эсрэг олон тооны хэргээр үндэсний болон бүсийн шүүхэд хандсан бөгөөд интернэт хаасантай холбоотойгоор сэтгэл зовниж буй шүүхийн тоо нэмэгдэж байна. Шүүхүүд эдгээр хэргийг хууль бус гэж үзэн, хаасан хэвээр байгаа тохиолдолд интернэтийн холболтыг сэргээх, эрх мэдэлтнүүдийг цаашдаа ийм хаалт оноохыг хориглох, нөхөн төлбөр ногдуулжээ.

2. Бүсийн түвшинд гэвэл, Европын Зөвлөлөөс интернэтийн олон нийтийн үйлчилгээний үнэт чанарыг хөхиүлэн дэмжих арга хэмжээний тухай Гишүүн Улсуудын Сайд нарын Хорооны  CM/Rec(2007)16 тоот Зөвлөмж гаргасан ба үүнд “ Гишүүн Улсууд хүний эрх хамгаалалтыг дээшлүүлэх, мэдээллийн нийгэмд хууль дээдлэх ёсыг хүндэтгэхийн тулд боломжийн хэрээр хууль сахих бодлого батлах, боловсруулбал зохино.  Үүнтэй уялдуулан интернэтээр болон мэдээлэл харилцааны бусад арга хэрэгслээр дамжуулан, мөн  тэдгээрийн хүртээмжийг хөхиүлэн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, мэдээлэл харилцааны эрх чөлөөний эрхээ эдлэхэд тусгайлан анхаарал хандуулвал зохино” гэжээ.   

3. Баруун Африкийн Улсуудын Шүүхийн Эдийн засгийн хамтын нийгэмлэг ба Зүүн Африкийн Хууль зүйн Шүүх мөн цахим орчинд мэдээлэл олж авах эрхийг хамруулан интернэтийн эрх чөлөө, хүний эрхийг хамгаалахыг дэмжсэн тодорхой шийдвэр гаргасан байна.  

Интернэтийг хаах, хязгаарлахтай холбоотойгоор мэдээллийн хүртээмжийг хамгаалахад Мэдээллийн Комиссын үүрэг

1. Мэдээлэл олж авах тухай хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий Мэдээллийн комисс, түүнтэй адилтгах этгээдүүд бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн Интернэтэд тавьсан хоригийн үеэр Мэдээлэл олж авах тухай хуулийн хэрэгжилтэд саад учруулахаас сэргийлэх зорилго бүхий шүүн таслах ажиллагаанд, мөн түүнчлэн ийм үйлдлүүдийн хуулиар тогтоох, зохист хэмжээнд байх,  зайлшгүй байх шалгуурын талаар Засгийн газруудад зөвлөгөө өгөхөд хосгүй үүрэг гүйцэтгэнэ. 

2. ЮНЕСКО-гоос интернэтийг хориглосон хэргүүдийн шүүн таслах ажиллагаанд мэдээлэл олж авахад интернэтийн боломжийг хангахад идэвх гаргаж буй Латин Америк, Карибын бүс нутаг дахь Мэдээллийн комиссаруудын сайн туршлагад төвлөрсөн судалгаа хийж байна.

3. Мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулсан хуулийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдгээр хуулийн хэрэгжилт нь эрх мэдэлтнүүдээс мэдээлэл хүсэх явцад интернэтийн хүртээмж, мэдээлэл хүсэх платформ, хиймэл оюун ухааны шийдэл гэх мэт мэдээлэл, мэдээлэл харилцааны технологид суурилсан шийдэл бүхий аппликейшнуудад найдах нь нэмэгдэж байна.  Мэдээлэл олж авах тухай хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий Мэдээллийн комиссууд, хууль сахиулах ба хяналт тавих этгээдүүд интернэтийг хаах, хориглохоос сэргийлэхийн тулд эрх мэдлээ ашиглах шаардлагатай.

 Интернэтийн  үйлчилгээ үзүүлэгч, телекоммуникацийн компаниудын үүрэг

1. Хувийн салбарын компаниуд интернэтийг хаах шийдвэрийн эрсдэлийг үнэлэх, хүний эрхийн сөрөг үр нөлөөг зөөлрүүлэх, бүх талуудыг татан оролцуулах, хамтран ажиллах зэргээр үйл ажиллагааны бодлого боловсруулахад сайн туршлага хуримтлуулсан байдаг.  Интернэтийг хориглохоос сэргийлэхийн тулд хуулийн дагуу боломжийн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж болох вэ, ямар үйл ажиллагаа явуулахыг тэднээс хүссэн, гэсэн хэдий ч интернэтийг хаасан тохиолдолд хүний эрхийн сөрөг үр нөлөө өргөжихөөс хэрхэн сэргийлэх, хариу үйлдэл үзүүлбэл зохих талаарх асуудал нэмэгдэж  байна.