Хамтын ажиллагааны стратеги боловсруулав

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аас санхүүжүүлж, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)- гийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн доор Глоб Интернэшнл Төвөөс хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэй сэтгүүлчдийг эрх мэдэлжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан “Сонгууль ба хэвлэл мэдээлэл” цахим чуулга уулзалтын оролцогчдоос гаргасан саналын дагуу боловсруулав. 

2021 оны 6 дугаар сарын 25

НЭГ: ХАМТРАН АЖИЛЛАХ, НӨЛӨӨЛӨХ ЧИГЛЭЛЭЭР

1. Сэтгүүл зүйн их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт сонгуулийг мэдээлж, сурвалжлах сэдвээр хичээл оруулахад нөлөөлөх. Ингэхдээ, сэтгүүл зүйн багш нартай хамтран санал боловсруулж, хүргүүлэх.  

2. Хэвлэл мэдээллийн байгууллага, редакциуд сонгуулийн үеэр мөрдөх ёс зүйн зарчим, үйл ажиллагааны стратеги боловсруулан мөрдөхөд нөлөөлөх. 

3. Хэвлэл мэдээллийн байгууллага, редакциуд сонгуулийн үеэр сонгогчдын боловсролд зориулсан сэтгүүл зүйн бүтээл хийхэд анхааруулах, идэвх санаачилгатай ажиллахад нь нөлөөлөх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах.

4. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх асуудлаар хамтын ажиллагаа өрнүүлэх. Үүнд, төрийн болон ИНБ-ууд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд хүчээ нэгтгэхийг уриалах болон нөлөөлөх. 

5. Сонгуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгоход талууд хамтран санаачилга гаргаж, асуудал дэвшүүлэн, нөлөөллийн үйл ажиллагаа өрнүүлэх. Үүнд: мэргэжлийн эвлэл холбоодоос санал авах уулзалт зохион байгуулах, олон талт хэлэлцүүлэх зохион байгуулах, нэглсэн санал зөвлөмж болосвруулан, хууль тогтоогчдод хүргүүлэх. 

ХОЁР: ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

6. Сэтгүүл зүйн багш нарын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх замаар сэтгүүл зүйн ангийн оюутнуудыг чадавхжуулах.

7. ИНБ-ууд СЕХ-той хамтран сонгогчдын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр үндэсний түвшинд кейс дээр тулгуурласан үр дүнтэй сургалт зохион байгуулах.

ГУРАВ: ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЧИГЛЭЛЭЭР

8. Цахим сургалтад хамрагдсан сэтгүүлчид бусад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудтай өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг эрэлхийлэх, олгох.