Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө төсөл (2019-2020)-ийн үр дүнгийн тайлан

“Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллага Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр 2019 оны нэгдүгээр сараас эхлэн 2020 оныг дуустал  “Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө” төслийг хэрэгжүүлэв. 

Энэхүү төслийн зорилго нь нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэгч хэвлэл мэдээллийн чадавхыг дээшлүүлэх, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэн улс төр, нийгмийн амьдралд утга учир бүхий оролцоог хангах замаар Монголын ардчиллыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

ТӨСЛИЙН ҮР НӨЛӨӨ: 

  • Нийт 42 сэтгүүлчдэд эрх зүйн зөвлөгөө өгч, өмгөөллийн үйлчилгээг үзүүлэв. 
  • Олон нийтэд өөрсдийнх нь эрх ашигт үйлчилдэг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахын ач холбогдлыг ойлгуулах, сэтгүүлчдэд тулгарч буй саад бэрхшээлийн тухай мэдээллийг ойлгуулах зорилгоор 8 удаагийн хэвлэлийн бага хурал, дэмжлэгийн акц, цахим аян зэрэг нөлөөллийн ажлуудыг зохион байгуулав. 
  • Сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дэмжих зорилгоор сургалт, вэбинар зохион байгуулж нийт 181 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүл зүйн ангийн оюутнуудыг хамруулав. Мөн сэтгүүл зүйн мэргэжлийн шинжээчидтэй хамтран сэтгүүлчдийн гаргадаг нийтлэг алдаанд тулгуурлан зургаан Е-Зөвлөмж боловсруулан түгээв. 
  • Нийгмийн хэвлэл мэдээллийн эрх зүй болон өөрийн шилдэг туршилгын судалгааг хийж, хууль тогтоогч, шийдвэр гаргагч, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн боловсролын байгууллага, мэдээлэл харилцааны зуучлагч байгууллагуудын 60 гаруй төлөөллийг оролцуулан нөлөөллийн уулзалт зохион байгуулав.  Уулзалтаар нийгмийн хэвлэл мэдээллийн төрийн бодлогын зарчмууд, тулгамдсан асуудлаар зөвлөлдөв. 
  • Төслийн хүрээнд "Нигмийн хэвлэл мэдээллийг мэдлэгийн талбар болгоё!" уриатай "Эхлээд Бод!" цахим аян зохион байгуулав. Ингэснээр нийгмийн хэвлэл мэдээллийн сувгуудын хэрэглэгч олон нийт, нийгмийн бүлгүүд үзэл бодлоо илэрхийлэхэд тавигдах онцгой үүрэг, хариуцлага, хязгаарлалтын мөн чанар, зарчмын тухай мэдлэг ойлголттой болоход нөлөө үзүүлэв. Аяны хүрээнд зургаан Е-Санамж, 30 зурагт мэдээллийг цахимаар түгээсэн байна. Эдгээр контентууд нийт 13649 хүнд хүрч 480 хандалт (likereaction)-ыг цуглуулсан байна.

Төслийн үр дүнгийн тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.