Авлигын эсрэг чадавх бэхжүүлэх сургалт боллоо

Прокурорын ерөнхий газрын санаачлагатайгаар Авлигатай тэмцэх газар, Глоб Интернэшнл төвөөс санаачлан хэрэгжүүлж буй Авлигын эсрэг чадавх бэхжүүлэх нь төслийн хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 12 сарын 16-19-ний өдрүүдэд Прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагчдад зориулсан сургалт зохион байгуулав. 

Энэхүү сургалтын үеэр  "Ус дээшээ урсдаг" олон ангит киноны 5 дугаар бүлэг "Ариун шүтээний харц" соёлын өвийн авлигын сэдэвт кино бүтээлийг ашиглан "Соёлын өв ба авлига" сэдэвт кино сургалтын модуль боловсрууллаа. 

Тус модулийг ашиглан  Сургалтад нийт 17 прокурор, 15 цагдаагийн алба хаагч хамрагдлаа. Сургалтад хамрагдсан хүмүүсийн үнэлгээгээр энэхүү сургалт нь цаг үеэ олсон чухал хэрэгцээтэй сэдэв хэмээн онцолж байлаа. Түүнчлэн тус сургалтыг цаашид гааль, хил, шүүх зэрэг бусад холбогдох мэргэжлийн байгууллагыг хамруулах нь зүйтэй хэмээн дүгнэв.