Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөрт зориулан “Open Talks-2019” арга хэмжээг зохион байгууллаа

    Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөрт зориулан Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран “Open Talks” арга хэмжээг 2019 оны 9 сарын 27-ны өдөр “I Cinema” кино театрт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон Канадын элчин сайдын яам, Азийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. 


    ЮНЕСКО-гийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 38 C/70 тоот тогтоолоор  жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр” болгон зарласан бөгөөд үүний дагуу 2016 оны 9 сарын 28-ны өдрөөс хойш жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 

    “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ), 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чухал ач холбогдолтойн хувьд, “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийг тэмдэглэх нь бүх талбараар дамжуулан мэдээллийн түгээмэл хүртээмжийг хөхиүлэн дэмжих зорилттой билээ.    


    Үзэл бодлын эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө нь ТХЗ-ын “Төрийн байгууллагын мэдээллийн хүртээмжийг хангах, суурь эрх чөлөөг хамгаалах” гэсэн 16.10 дахь дэд зорилтын хүрээнд багтаж байгаа бөгөөд аль аль нь зөвхөн зорилтоор зогсохгүй тогтвортой хөгжлийг чиглүүлэгч хүчин билээ. ТХЗ-ын 16.10 дахь дэд зорилт нь 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтын тухай мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, тэдгээрийг бүхэлд нь хэрэгжүүлэхэд нэн чухал үүрэгтэй. Гагцхүү мэдээлэлтэй иргэд л эерэг өөрчлөлтийн төлөө утга учир бүхий дэвшилд хүрэхийн тулд нөлөөллийн үйл ажиллагаа явуулж,  мониторинг  хийхэд оролцох чадавхитай болно. Ийм ч учраас  ТХЗ-ын 16.10 дахь дэд зорилт, түүнчлэн өргөн утгаар 2030 хүртэлх зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид чухал үүрэгтэй.  


 Зорилго 

    2016 оны хоёрдугаар сард Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталсан билээ. Энэ хүрээнд бодлого хэрэгжүүлэгчид, олон нийтийн дунд ТХЗ-ын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ялангуяа ТХЗ 16.10 дахь зорилт болох олон нийтийн мэдээлэл авах эрх болон үндсэн эрх чөлөөг хангах нь ТХЗ-ыг бүхэлд нь хэрэгжүүлэх түлхүүр болох юм. 

    Олон нийтийн мэдээлэл авах эрхийг Монгол Улсын Үндсэн Хуулиар баталгаажуулсан бөгөөд 2011 оны зургаан сард "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль батлагдсан. Энэ хуулийг батлуулахын тулд иргэний нийгмийн байгууллагууд долоон жил идэвхтэй ажилласан. Мөн Монгол Улсын Засгийн газар 2014 онд Шилэн дансны тухай хууль (Төсвийн ил тод байдлын тухай хууль)-ийг баталж олон нийтийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой алхам хийж байна. 


    Монгол Улс энэ онд анх удаа ТХЗ-ийн хэрэгжилтийн тухай Үндэсний сайн дурын илтгэл бэлтгэж, 2019 оны 7-р сард зохион байгуулагдсан НҮБ-ын Улс төрийн өндөр хэмжээний жил тутмын чуулга уулзалтаар танилцуулсан. Энэхүү илтгэлд ТХЗ-ын 16.10 дэд зорилтын хоёр дахь шалгуур үзүүлэлт (Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт)-ийн  дагуу тодорхой дүн шинжилгээ хийгээгүй. Тус илтгэлд зөвхөн “...олон нийтийн үйл ажиллагааны ил тод байдлыг баталгаажуулах, мэдээлэл авах, мэдээллийн ил тод байдлыг хангах асуудлыг улам сайжруулах шаардлагатай байна” хэмээн дурджээ.  http://nda.gov.mn/backend/files/WPzFZwDaebnpM4M.pdf). 

Иймд мэдээллийн хүртээмж нь ТХЗ-ын ерөнхий хэрэгжилтэд чухал болохыг тодотгох, тусгайлан ач холбогдол өгөх талаар нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад хүчин чармайлт гаргах шаардлагатай байна. 

    Монголын иргэний нийгмийн байгууллагууд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг сурталчлах, мөн хуулийг хэрэгжүүлснээр Засгийн газрын ил тод байдал, төрийн үйлчилгээнд хяналт тавихад ихээхэн туршлага хуримтлуулсан. Гэсэн хэдий ч Монгол Улс мэдээлэл авах эрхийг хүний эрхийнх нь хувьд төдийгүй хүний бусад эрхээ эдлэхэд зайлшгүй шаардагатай тул дэмжих нь чухал юм.  Мэдээлэлтэй байх эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь ил тод,  эгэх хариуцлагатай засаглалд зайлшгүй чухал тул хүчин чармайлтаа улам бэхжүүлэх шаардлагатай.  Мэдээлэл авах эрх нь нийгмийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоог хангах урьдач нөхцөл болдог. 

    Мэдээлэлтэй байх эрхийн тухай олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх аян өрнүүлэхдээ энэ эрх нь олон улсын хэм хэмжээнд нийцүүлсэн хууль тогтоомж нь хэрэгждэг нөхцөлд л үр өгөөжтэй эдэлдэг болоход төвлөрвөл зохино. Иймд олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэхдээ өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, мэдээлэлтэй байх эрхийн  асуудлаар, мэдээлэл харилцаа холбоо технологийг хүлээн зөвшөөрөх, нээлттэй хүртээмжийн бодлогыг дэмжих,  хараат бус, олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслийг урамшуулах замаар олон нийтийн мэдээллийн хүртээмжийн тухай мэдлэг олгох нь зүйтэй.  


    “Open Talks 2019” нь ТХЗ-ын 16.10.2 дахь дэд зорилтын талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, энэ талаарх нийгмийн харилцан яриаг хөхиүлэн дэмжих зорилготой. 

Тодорхой зорилт:

1. Мэдээлэл авах эрх нь хүний суурь эрх болохыг бодлого боловсруулагч, хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, олон нийтэд ойлгуулах, мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх 

2. Ил тод, нээлттэй байдал, мэдээллийн хүртээмжийн талаарх  хэм хэмжээ, бодлого, эрх зүй, зохицуулалтын заалтыг бэхжүүлэхэд төрийн хүсэл зоригийг хөхиүлэн дэмжих

Сэдэв:

     Төрийн байгууллагуудад байгаа мэдээллийг авах нь тэдгээрийг илүү ил тод, нээлттэй байлгахад зайлшгүй чухал зүйлийн нэг билээ. Мэдээлэлгүй иргэд хүчирхэг биш тул олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэхэд энэ нь зайлшгүй хэрэгцээ юм. Ингэснээр үл тоомсорлохоос илүү хариуцлагатай, мэдээлэлтэй сонголт хийх боломжийг иргэдэд олгодог. Төрийн сайн мэдээлэлтэй хэвлэл мэдээлэл нь “хянах үүрэг” бүхий олон нийтийн хоточ нохойн үүргээ биелүүлэх чадавхтай болно.  

“Open Talks 2019” дараах гурван сэдвийг чухалчилж байна: 

1) Олон улсын хэм хэмжээнд нийцсэн мэдээллийн хүртээмжийн хууль тогтоомжийг Монголд хэрэгжүүлэх нь

1) Практикт тулгарч буй хязгаарлалт, нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт 

2) Нээлттэй мэдээлэл ба ил тод Засаг