"Нууцлал ба олон нийтийн мэдэх эрх, төрийн ил тод нээлттэй байдал" зөвлөлдөх уулзалт боллоо

2011 оны 6-р сарын 16-ны өдөр Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль (МИТБМАЭТХ) баталсан нь иргэдийнхээ төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, иргэдийнхээ өмнө эгэх хариуцлагатай, нээлттэй ил тод төрийн байгууллагыг хөхиүлэн дэмжихэд чухал ач холбогдол бүхий алхам болсон билээ. Харамсалтай нь өнөөдөр хуулийн хэрэгжилт сул, уг хуульд нийцсэн нэмэлт өөрчлөлтийг бусад хууль тогтоомжид нийцүүлсэн өөрчлөлт хийгээгүй байна. 

Иймд Глоб Интернэшнл төв Азийн сангийн дэмжлэгтэйгээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон нийтийн шахалт, шаардлагыг нэмэгдүүлэх замаар төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах, гүйцэтгэх түвшинд мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий судалгаа, нөлөөллийн ажлыг эхлүүлээд байна. 

Энэхүү ажлын хүрээнд “Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээний тайлан”-г хуульч Л.Галбаатар,“Кейс судалгааны урьдчилсан үр дүн”г сэтгүүлч, судлаач П.Түмэнцэцэг нар тус тус танилцууллаа. Уулзалтад төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын 60 гаруй төлөөллүүд оролцож мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, түүнд холбогдох бусад асуудлаар өөрсдийн санал бодлоо хуваалцсан юм. 

Хууль эрх зүйн судалгаа: 

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон төр, байгууллага, хувь хүний нууцын хууль, холбогдох журмуудад үндэслэн судалгаа хийсэн. Энэ удаагийн уулзалтаар төрийн захиргааны байгууллагын 20 нууцын ажилтан болон төр иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдэд судалгааны эхний үр дүнгийн талаар танилцууллаа.


Сэтгүүлч судлаачдын хамтарсан кейс судалгаа : 

Улсын төсөв, Уул уурхай, хөрөнгө оруулалт, газар, дэд бүтэц гэх мэт салбарт Төрийн болон олон нийтийн эрх ашиг, сонирхол хөндөгдсөн мэдээллийг нууцалсан, зориудаар, ашиг сонирхлын зөрчил болон бусад тодорхой бус шалтгаанаар ил болгоогүйн улмаас улс, олон нийтийн эрх ашиг зөрчигдсөн, хохирол учирсан тохиолдлыг тодорхой кэйсүүдийн жишээг оролцогчдод танилцууллаа.