ЗХУ задрахаас өмнө хvн амын 87 хувь нь ХМХ-д итгэдэг байсан бол энэ vзvvлэлт өнөө vед 17 хувь болж буурсан. Нийгэм ийм сэтгэхvйтэй байхад сэтгvvлчдийг хамгаалах их тvвэгтэй болж байна. Мэргэжлийн ёс зvйгээ зөрчсөн сэтгvvлчдийг хамгаалахдаа бид тухайн нэг бие хvнийг бус хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах vvднээс тvvнийг өмгөөлж байгаагаа шvvхэд тайлбарладаг гэж ОХУ-ын хуульч Галина Арапова 2005 оны 12 дугаар сарын 22-нд “Глоб Интернэшнл” ТББ-аас зохион байгуулсан хуульчдын уулзалтын vеэр мэдэгджээ.
“Глоб Интернэшнл” ТББ 10 дугаар сараас “Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчилд мониторинг хийх” төсөл хэрэгжvvлж эхэлсэн билээ. Энэ төслийн хvрээнд улс даяар сэтгvvлчийн эрхийн зөрчилд мониторинг хийх сvлжээ байгуулах бөгөөд бvсийн зохицуулагчдад сургалт явуулах зорилгоор ОХУ-ын ОНМХ-ийн эрхийг хамгаалах төвийн захирал, хуульч Галина Арапова Юрьевнаг “Глоб Интернэшнл” ТББ Монголд урьж авчирсан юм. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт 10 жил ажилласан туршлагатай хуульч юм.
Хуучин зөвлөлтийн бvрэлдэхvvнд байсан улс орон болон Монголын хэвлэл мэдээллийн салбарт ижилхэн бэрхшээл тулгарч байгааг хуульч Г.Арапова уулзалтын vеэр цохон тэмдэглэв. ОХУ-д гарч байгаа сэтгvvлчийн эрхийн зөрчлийн талаарх тvvний сонирхолтой яриаг дор сийрvvлбэл:
“Энэ нь мэдээлэл олж авах, тvгээх эрхийг хяхан боогдуулсан зөрчлvvд юм. Мэдээлэл олж авах эрхийг хангасан хууль байдаггvй болохоор ийм зөрчлийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Ялангуяа В.Путин төрийн эрхэнд гарч, ОХУ-ын бvх мужийн захирагчаар хуучин ТТГ-т ажиллаж байсан хvмvvсийг томилсноос хойш vнэн бодит мэдээлэл авахад их тvвэгтэй болсон. Беслан, Курск шумбагч хөлөг онгоц, Чеченьд чухам юу болсон тухай vнэн бодит мэдээлэл байхгvй. Хэдийгээр сэтгvvлчид vнэн бодит мэдээлэл хvргэхгvй байгаа ч бид хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсаар байгаа.
Манай хоёр улсад итгэмжлэх vнэмлэхтэй холбоотой зөрчил их гарч байгаа нь ажиглагдлаа. Энэ vнэмлэхийг давхар шvvлтvvр мэт хvмvvс ойлгодог. Єөрөөр хэлбэл итгэмжлэх vнэмлэхгvй бол уг хэвлэлийн бага хуралд оролцох боломжгvй гэж зарим хvмvvс ташаа ойлгодог байна. Тэгвэл тухайн байгууллага итгэмжлэх vнэмлэхийн тоогоор сэтгvvлчдэд тусгай суудал бэлдэж, хэвлэлийн бага хурал болох тухай урьдаас мэдээлэх хэрэгтэй. Харин бусад сэтгvvлчид ийм vнэмлэхгvй байсан ч тухайн хэвлэлийн бага хуралд оролцох эрхтэй байдаг.
Ємнө нь сэтгvvлчдийн биед халдсан зөрчил их гардаг байсан бол өнөө vед сэтгvvлчдэд сэтгэл санааны дарамт vзvvлэх, сонины редакцийн компьютерт нэвтрэн мэдээллийн санг vгvй хийх, татвар, галын гэх мэт олон шалгалт хийх зэрэг шинэ хэлбэрийн дарамт бий болсон. Энэ зөрчил сэтгvvлчийн мэргэжилтэй холбоотой эсэхийг тогтооход их хэцvv байдаг. Сэтгvvлчийн мэргэжил дэлхийд хамгийн аюултай хоёр дахь мэргэжлийн тоонд ордог. Єнгөрсөн жил дэлхийн хэмжээнд 160 орчим сэтгvvлч бусдын гарт амь vрэгдсэнээс 30 нь Оросын сэтгvvлч байжээ. Төр захиргааны албан тушаалтнууд тэдгээр сэтгvvлчид мэргэжлийн vйл ажиллагааны улмаас амь vрэгдсэнийг хvлээн зөвшөөрдөггvй.
Yvнээс гадна сvvлийн vед ОХУ-д нэр төр гутаасан, гvтгэлэг, доромжлолтой холбоотой нэхэмжлэл, хэрэг их гаргах болсон. Жилд дунджаар 4000-6000 нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэл гарснаас 60 хувь нь сэтгvvлчидтэй холбоотой байдаг. Ардчилал хөгжсөн оронд гvтгэлэг, доромжлолын тухай зvйл ангийг эрvvгийн хуулиас авч хаяж байгаа бол манайд эсрэгээр vvнтэй холбоотой заалтыг нэмсээр байгаа. Дээд шvvхийн бvгд хурлаар нэр төрөө сэргээлгэх хэргийг хэрхэн шийдэх тухай шийдвэр гаргасан. Yvнд: хариуцагчид хэрээс хэтэрсэн төлбөр тавихгvй байх, улс төрчдийг шvvмжлэлд тэвчээртэй хандахыг зөвлөжээ.
Єөр нэг том зөрчил бол оюуны өмчтэй холбоотой зөрчил юм. Гэрэл зургийг эх хувьтай нь харьцуулаад оюуны өмч хулгайлсныг хялбархан тогтоож болно. Харин бичсэн зvйлээс оюуны өмч хулгайлсныг илрvvлэхэд төвөгтэй. Жишээ нь: сэтгvvлч буйдан дээрээ сууж байгаад тухайн нийтлэлийг интернэтээс уншаад, өөрийн ойлгосноор бичээд дор нь нэрээ тавьсан байхад зохиогчийн эрх зөрчсөнийг тогтоох хэцvv”.
Уг уулзалтад оролцсон өмгөөлөгч Э.Болорчулуун сvvлийн зургаан жилд Монголын хэвлэл мэдээллийн салбарт гарсан өөрчлөлтийн талаар ярьсан юм. Монголын эрvvгийн хуулинд сэтгvvлчийн мэргэжлийн vйл ажиллагаанд саад болсон тохиолдолд vvнийг гэмт хэрэг гэж vзэх заалт оруулсан. Эрvvгийн хуулийн бусдыг гvтгэх гэсэн заалтаар сэтгvvлч эрvvгийн хариуцлага хvлээсэн тохиолдлууд ч гарсан, мөн нэг сониныг хаасан хэргээр давж заалдан заргаа авсан тохиолдол ч гарсан. “Глоб Интернэшнл” ТББ-аас сэтгvvлчдэд эрх зvйн туслалцаа vзvvлэх чиглэлээр төсөл хэрэгжvvлж байгаа нь маш чухал, vр өгөөжтэй зvйл байгаа. Монголын сэтгvvлчдэд тулгарч байгаа нэг бэрхшээл бол тэд мэдээллийн эх сурвалжаа хэрхэн хамгаалахаа мэдэхгvй, нөгөөтэйгvvр мэдээлэл олж авах боломж тvвэгтэй хэвээр байгааг тэрбээр онцлон ярив.
Хуульчдын энэ уулзалтад “Сувд” хууль зvйн товчооны хуульч Э.Болорчулуун, Монголын өмгөөлөгчдийн холбооны тэргvvн Б.Пvрэвням, “Єдрийн сонин”-ы хуульч Л.Сарангуа, Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Галдаа, Монгол улсын шvvхийн ерөнхий зөвлөлийн мэргэжилтэн Р. Мэндсайхан, мөн “Глоб Интернэшнл”ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал, хуульч Д.Мөнхбvрэн, сvлжээний зохицуулагч Ч.Ерөөлсvрэн, вэб редактор-сэтгvvлч Г.Нарангарав нар оролцов.