МЭДЭЭ
Хэвлэл мэдээлэл дэх жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
2014/09/192446
Хэвлэл мэдээллийн агуулга, үйл ажиллагаан дахь жендэрийн мэдрэмжтэй байдлыг хэмжих үзүүлэлтийг монгол хэлнээ орчуулан хүргэж байна.
Жиргээч Ц.Батад эрүүгийн хариуцлага хүлээлгэн, баривчлах ялаар шийтгэснийг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна
2014/09/052787
Зам, тээврийн сайд А.Гансүхийн гомдлын дагуу жиргээч Ц.Батад эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 100 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгэснийг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна.
ХХЗХ-ны шинэчилсэн “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” журмын төсөл нь цензур тогтоож буйг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна
2014/08/282017
ХХЗХ-ны 2014 оны 8 дугаар сарын 12-ны шинэчилсэн “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” журмын төсөл нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг нухчин дарах, нэрээ нууцлах эрхэнд халдах, хувийн мэдээлэл дэлгэхийг шаардах, улмаар тухайн мэдээллээр нь дамжуулан мөрдөж мөшгих, айлган сүрдүүлэх дарамт учруулах, төрийн байгууллага, өндөр албан тушаалтанд үйлчлэхүйц агуулга, зорилго агуулсан байна.
Монгол Улсад нэр төрд халдсан гэх үндэслэлээр твиттерчийг Эрүүгийн хуулиар шийтгэсэн нь хүлцэшгүй зүйл боллоо хэмээн ЕАБХАБ-ын Төлөөлөгч мэдэгдэв
2014/08/271790
Вена, 2014 оны 8 дугаар сарын 26 – Монгол Улсын шүүх нийтийн сүлжээгээр улс төрийн өндөр албан тушаалтны нэр төрд халдсан гэх үндэслэлээр твиттерчид ял ноогдуулсанд түгшиж буйгаа ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович мэдэгдэв.
ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Монголд мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа илэрхийлэв
2014/07/182663
Вена, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр - ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович Монголын Amjilt.com мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа өнөөдөр илэрхийллээ.
Глоб Интернэшнл Төв ХХЗХ мэдээллийн вэб сайтын үйл ажиллагааг үндэслэлгүйгээр хаасан үйлдлийг эсэргүүцэж байна
2014/07/072785
Харилцаа холбооны зохицуулах хороо Amjilt.com мэдээллийн вэб сайтыг үндэслэлгүйгээр хаасан үйлдлийг Глоб Интернэшнл Төв эрс эсэргүүцэж байна.
Зам, тээврийн яамны Хяналт, бүртгэлийн газрын дарга Б.Жаргал Танаа
2014/06/202412
Зам, тээврийн яамны Хяналт, бүртгэлийн газрын дарга Б.Жаргал “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгийг  нэр төрд халдсан, гүтгэсэн, гүтгэлгийг олон нийтэд тараасан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасныг Глоб Интернэшнл төв эсэргүүцэн Б.Жаргалд хандан албан захидал илгээлээ. Албан захидлын хувийг  Зам, тээврийн яамны сайд А.Гансүхэд хүргүүлэв.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа
2014/05/011998
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага 2014 оны 5-р сарын 01-ний өдрийн 14.00-17.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болов. Ярилцлагыг ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Глоб Интернэшнл төв, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран зохион байгууллаа.
“Монгол коммент” нэвтрүүлэгт “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгов
2014/05/012758
Глоб Интернэшнл төв дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ТВ 9 телевизийн   “Монгол коммент”  нэвтрүүлэгт  “Үнэний төлөө”  хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгохоор шийдвэрлэв. Шагналыг 2014 оны 5-р сарын 01-ний өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын үеэр “Монгол коммент”  нэвтрүүлгийн редактор М.Батбилэгт гардууллаа.
Монгол Улсын Засгийн газарт Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах зөвлөмж гардуулав
2014/05/012032
Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах талаар боловсруулсан зөвлөмжийг Монгол улсын Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очирт дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын үеэр гардуулав.