МЭДЭЭ
“Ардчилсан сонгуулийн талаар залуусын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь“ төсөл эхэллээ
2015/10/101987
Глоб Интернэшнл Төв Монгол Улс дахь Их Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Ардчилсан сонгуулийн талаар залуусын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь“ төсөл хэрэгжүүлж байна.
Монголын хүйн радиогийн холбоо Хүйн өргөн нэвтрүүлгийн Дэлхийн Холбооны бүрэн эрхт гишүүн боллоо
2015/09/031402
Монголын хүйн радиогийн Холбоо Хүйн өргөн нэвтрүүлгийн Дэлхийн холбооны бүрэн эрхт гишүүн болсныг Хүйн өргөн нэвтрүүлгийн Дэлхийн холбооны ерөнхий чуулганы үеэр мэдэгдлээ.
Төслийн үр дүнгийн үнэлгээний тайлан
2015/06/262113
Глоб Интернэшнл төв төрийн бус байгууллага НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр 2012 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн 2 жилийн хугацаанд “Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь” төслийг 8 аймгийн 20 суманд хэрэгжүүлж дууслаа.
Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг хангах талаар хийгдсэн алхамуудыг ЕАБХАБ-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төлөөлөгч сайшаав
2015/05/141498
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн Төлөөлөгч Дуня Миятович 5 хоногийн айлчлалаа өндөрлөхдөө хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн түвшинд хүрэхийн тулд тус улсад дорвитой алхамууд хийгдсэнийг тэмдэглэв.
Глоб Интернэшнл төв "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө" илтгэлээ 2014 оны 9 дүгээр сарын 15 –нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд мэдээлэл хүргүүллээ
2015/05/051278
Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын Үндэсний анхдугаар илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2010 оны 11-р сарын 02-ны өдрийн UPR–ын ажлын хэсгийн 9-р хуралдаанаар  хэлэлцсэн. Монгол Улсын Засгийн газар 126 зөвлөмжийг хэрэгжүүлэхээр хүлээн авсан бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг 2015 оны 5 дугаар сард болох  UPR–ын ажлын хэсгийн 22-р хуралдаанаар хэлэлцэх гэж байна.
2015 оны Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөрт зориулсан ЮНЕСКО-ийн Ерөнхий Захирал хатагтай Ирина Боковагийн илгээлт
2015/04/291263
2015 оны Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийг тохиолдуулан НҮБ-ийн Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага – ЮНЕСКО-ийн Ерөнхий Захирал хатагтай Ирина Бокова илгээлт гаргасан байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлагын хөтөлбөртэй танилцана уу
2015/04/271690
Глоб Интернэшнл Төв Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр (ДХЭЧӨ)-ийг тохиолдуулан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг 2015 оны 5 дугаар сарын 3-нд 14.00-17.30 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулна. Хөтөлбөртэй танилцана уу.
ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР 2015 “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх”
2015/04/071828
Глоб Интернэшнл Төв Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр (ДХЭЧӨ)-ийг тохиолдуулан 2015 оны 5 дугаар сарын 3-нд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
Төслийн байнгын зөвлөл байгуулагдлаа
2015/03/272381
“Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд орон нутгийн болон үндэсний хэмжээнд хамтран ажиллах Төслийн Байнгын Зөвлөл байгуулагдаж 2015 оны 3 дугаар сарын 26-нд “Бишрэлт” зочид буудлын Кристалл танхимд анхны хурлаа хийв.
Дэлхийн радиогийн өдөрт зориулсан ЮНЕСКО-ын ерөнхий захирал Ирина Боковагийн илгээлт
2015/02/131553
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас (ЮНЕСКО) 2012 оны 2-р сарын 13-нд "Дэлхийн Радиогийн Өдөр"-ийг анх удаа тэмдэглэснээс хойшжил бүр уламжлал болгон тэмдэглэх болсон юм.