МЭДЭЭ
Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний ээлжит тайлан гарлаа
2016/04/251497
2015 оны нэгдүгээр сараас 2016 оны нэгдүгээр сарыг дуусталх нэг жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтүүд, хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн талаарх тайлан хэвлэгдэн гарлаа.
“Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлага болно
2016/04/201400
Глоб Интернэшнл Төв нь Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг Нээлттэй Нийгэм Форум, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн Газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. Дугуй ширээний ярилцлага 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд 9.30 – 15.00 цагт болно.
5-р сарын 3 Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр
2016/04/193045
Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах ёстойг улс орны Засгийн газруудад, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад өөрсдөд нь хэвлэлийн эрх чөлөөний мөн чанарыг ухамсарлах, мэргэжлийн ёс зүйгээ дээдлэх ёстойг сануулдаг юм.
Төрийн бус байгууллагуудын хамтарсан мэдэгдэл
2016/02/291564
Сэтгүүлч Л.Болормаагийн харамсалтайгаар амиа алдсан хэргийг сэтгүүл зүйн үйл ажиллагаатай нь холбоотой эсэхийг тогтоон, үнэн зөв, шуурхай мөрдөн шалгаж, гэмт этгээдийг илрүүлэн, тэдэнд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцохыг шаардаж төрийн бус байгууллагууд хамтарсан мэдэгдэл гаргалаа.
"Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл" төсөл эхэллээ
2016/01/141978
“Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл” төслийн хүрээнд одоогийн мөрдөгдөж буй хууль тогтоомжийг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (ИБУТЭТОУП)-ын 19 дүгээр зүйлд нийцүүлэх замаар цахим эрх, эрх чөлөөг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор нөлөөллийн үйл ажиллагаа хийнэ. 
42 орны 195 байгууллага, компани, шинжээчид дэлхийн төр, засгийн тэргүүн нарт хандаж, найдвартай аюулгүй шифрийг дэмжихийг уриаллаа
2016/01/111222
Глоб Интернэшнл Төв нь 42 орны 195 шинжээч, байгууллага, компани, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй дуу хоолойгоо нэгтгэн найдвартай аюулгүй шифрийг дэмжих, цахим аюулгүй байдлыг эрсдэлд оруулахуйц аливаа хууль тогтоомж, бодлого шийдвэр гаргахаас зайлсхийхийг Дэлхийн төр, засгийн тэргүүн нарт хандан уриалж байна.
Дэлхийн төр, засгийн тэргүүн нарт хандсан нээлттэй захидал
2016/01/111324
Харилцаа холбооны аюулгүй арга хэрэгсэл, технологийн хөгжлийг тууштай дэмжиж, тэдгээрийг ашиглаж байх, түүнчлэн найдвартай аюулгүй шифр ашиглахын эсрэг бодлого боловсруулахгүй, шийдвэр гаргахгүй байх замаар иргэд, эдийн засаг болон төр, засгийн аюулгүй байдлаа хамгаалахыг бид уриалж байна.
Киргизийн Хүйн радиогийн туршлага судлав
2015/12/221158
Монголын Хүйн Радиогийн Холбооны туршлага судлах багийн гишүүд болох ЮНЕСКО-ийн Харилцаа Холбоо Мэдээллийн Хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн зохицуулагч Ч.Ерөөлсүрэн ба Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын “Тайгын аялгуу” радиогийн менежер С.Өлзийсайхан нар 2015 оны 12 сарын 3-8–ний өдрүүдэд Киргиз улсад ажилласан юм.
Аймгуудын БСГ, ЕБС-уудтай ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ солилцлоо
2015/12/151954
Дэлхийн банкны Нийгмийн хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)-ын санхүүжилтээр 2014-2018 онд хэрэгжүүлэх “Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд хамтран ажиллах Архангай, Булган, Хөвсгөл аймгуудын БСГ, ЕБС-уудтай ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ гарын үсэг зурлаа.
Төслийн гарааны семинар зохион байгууллаа
2015/12/152058
Глоб Интернэшнл төв, "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран “Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн гарааны семинарыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.