УДЭТ-т бэсрэг жүжгүүдийн тавилттай уншлага (staged reading) болно

2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 14.00 цагаас Улсын Драмын эрдмийн театрт гурван бэсрэг жүжгийн тавилттай уншлага болно. Бэсрэг жүжгүүдийг МУГЗ, Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулж, УДЭТ-ийн жүжигчид оролцоно.

Эдгээр жүжгийг “Театр хүний эрхийн төлөө - 2018” хөтөлбөрийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд туссан шинэ зохицуулалтыг олон нийтэд таниулах зорилгоор бэлтгэсэн юм.

“Театр хүний эрхийн төлөө” хөтөлбөрийг Глоб Интернэшнл төв санаачлан 2014 оноос Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Улсын драмын эрдмийн театртай хамтран хэрэгжүүлж байна.

Хөтөлбөр

14.00 – 14.15

Нээлт

14.15 – 14.50

"Наран цамхгийн хэрэг" бэсрэг жүжиг
Зохиолч Б.Батзориг, С.Энхцэцэг
"Ашгийн төлөө андаа зольсон хүн хуулийг ч будлиулна хэмээн сэтгэнэ. Харин хуульчид түүнд хууртах уу?"

14.50 – 15.25

"Хуулийн өмнө" бэсрэг жүжиг
Зохиолч Д.Энхболдбаатар, Б.Хишигсайхан
"Хүн гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх гэсэн хүүгийн хүслийг шүүх хэрхэн шийдэх бол..."

15.25 – 16.00
"Манаач" бэсрэг жүжиг
Зохиолч Т.Бум-Эрдэнэ, Б.Онон
"Цагдан хорих бол хэрэг илрүүлэх арга биш..."

Бэсрэг жүжгүүдийг Иргэний нийгмийн өдрийг тохиолдуулан үнэ төлбөргүй тоглоно.

Тавилттай уншлага (staged reading) гэдэг нь аливаа жүжгийн зохиолд зориулан тайз засахгүй, тусгай хувцах өмсөхгүй, гэрэл тавихгүй, харин зөвхөн хөгжим ашиглан жүжиглэлтэд анхаардаг театрын үзвэрийн нэг хэлбэр юм.