Европын холбоо, Чехийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр “П.И.Н” ОУТББ, “Глоб Интернэшнл төв” ТББ хамтран хэрэгжүүлж буй “Нэг дэлхий, нэг сургууль” төслийн хүрээнд хүний эрхийн тухай 6 баримтат киног монгол хэлнээ хөрвүүлэн, дуу оруулж бэлэн боллоо.
“Тэвчишгүй”, “Гюри”, “Нисдэг Анна”, “Зүгээр л хайртай болохоор”, “Анна”, “Амьтад дэлхийг аврав” нэртэй эдгээр баримтат киног ерөнхий боловсролын сургуулийн сургалтанд ашиглах бөгөөд кино тус бүрт зориулсан багшийн гарын авлага боловсруулж байна.
Баримтат кино, гарын авлагыг сургалтанд хэрхэн ашиглах талаар багш нарт зориулсан арга зүйн сургалт 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэх бөгөөд сургалтанд Дархан-Уул, Орхон аймгийн 24 сургуулийн 50 багш хамрагдана.
Хүүхдийн эрх, бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхах, гэр бүлийн хүчирхийлэл болон амьдрах орчин нөхцөл, байгаль орчны хүрээн дэх хүний эрхийн зөрчлийг харуулсан эдгээр киног сургалтын гарын авлагын хамт 2013 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сургуулиудад хүлээлгэн өгнө.