“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь” сэтгүүлчдийн сургалтанд хамрагдсан сэтгүүлчдийн дунд “Эмэгтэй улс төрчийг хэрхэн мэдээлэх вэ” сэдэвт төслийн уралдаан зарлалаа.
Уралдаан нь УИХ-д нэр дэвшигч эмэгтэйчүүд, тэдний мэдлэг, ур чадварыг олон нийтэд танилцуулах зорилготой бөгөөд сэтгүүл зүйн бүтээл туурвихад зориулан таван сэтгүүлчид нэг удаа тэтгэлэг олгоно. Тэтгэлгийн хэмжээ 200.000-500.000 төгрөг. Сэтгүүл зүйн бүтээл нь нэгээс хоёр цуврал байвал дэмжигдэх магадлал өндөр болно.
Тэтгэлгэд хамрагдах сэтгүүл зүйн бүтээл нь дор дурдсан сэдэв, агуулгатай байна. Үүнд:
• Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллахаар сонгуульд өрсөлдөгч эмэгтэйчүүдийн өмнө тулгардаг бэрхшээлийг сонгуулийн тогтолцооны үүднээс хөндөж тавих
• Шийдвэр гаргах түвшинд ажиллахаар сонгуульд өрсөлдөгч эмэгтэйчүүд улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, нийгмийг өөрчлөхөд оруулах хувь нэмрийн тухай өгүүлсэн байх
• Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллахаар сонгуульд өрсөлдөгч эмэгтэйчүүдэд хандах олон нийтийн хандлагыг өөрчлөх
• Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллахаар сонгуульд өрсөлдөгч эмэгтэйчүүдийн тухай нийгэмд эерэг ойлголт бий болгоход хувь нэмэр оруулахуйц байх
• Эмэгтэй улс төрчдийн нийгэмд гүйцэтгэх үүргийн тухай хөндөх
Тэтгэлэг хүсэгч дараах шалгуурыг хангасан төслийн саналаа таван хуудаст багтаан ирүүлнэ. Үүнд:
• Бүтээлийн зорилго, үндэслэл тодорхой байх
• Бүтээлийн сэдэв, агуулга, хөндөх асуудал тодорхой байх
• Бүтээлийн сэтгүүл зүйн өнцөг, ярилцлага хийх хүний нэрс тодорхой байна
• Бүтээлийн бүтэц, зохиомж ойлгомжтой байх
• Бүтээлийг сэтгүүл зүйн ямар төрөл хэлбэрээр туурвих нь ойлгомжтой байх
• Бүтээлийг туурвих хугацаа, уран бүтээлийн багийн нэрс тодорхой байх
• Бүтээлийг хэдийд хэвлэх, нэвтрүүлэх нь тодорхой байх
Төслийн саналд хавсаргах материал:
• Бүтээлийг хэвлэх, нэвтрүүлэх тухай редакцийн албан бичгийг хавсаргасан байх
• Сэтгүүлч, багийн гишүүдийн ажлын туршлагыг өгүүлсэн намтар
Төсөл шалгаруулах
АНУ-ын Азийн сан, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын хамтарсан баг төслийн санал нэг бүртэй нарийвчлан танилцаж, дараах  шалгуурыг үндэслэн  эцсийн шийдвэр гаргана. 
Үүнд:
• Шинэлэг, бүтээлч санаа байх
• Төсөв хэтрээгүй байх
• Сэдэвтээ тохирсон, чанартай байх
Хязгаарлалт
• Эмэгтэй улс төрчийн тухай хөрөг нийтлэл, нэвтрүүлэг хүлээн авахгүй
• Эмэгтэй улс төрч нь тухайн сэтгүүлч, багийн гишүүдийн хамаатан садан, найз нөхөд байж үл болно
• Энэ тэтгэлэг нь санхүүгийн бусад эх үүсвэр олоход ашиглагдахгүй байх
• Төсөл нь хэвлэн нийтлэх, эфирт цацах төлбөр олгохгүй
Анхаарах
• Тэтгэлэг хүсэгч нь дээр дурдсан мэдээллийг агуулсан саналаа 2011 оны 12-р сарын 31-ний дотор “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагад ирүүлнэ. Саналыг цахим шуудангаар ирүүлж болно.
• Төсөл шалгаруулалтын дүнг 2012 оны 1-р сарын 6-нд мэдэгдэнэ.
• Тэтгэлэгт багтсан бүтээлийг 2012 оны 2-р сарын 10-ны дотор нийтэлж, нэвтрүүлсэн байх шаардлагатай.
• Тэтгэлэгт хамрагдсан бүтээлд Их Британийн Элчин сайдын яам, АНУ-ын Азийн сан, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын логог тавьсан байна