Олон нийтийн өргөн нэвтрүүлэг” нээлттэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө

Нээлттэй Форумын хурлын танхимд 2004 оны 10-р сарын 6-ны өдөр “Олон нийтийн өргөн нэвтрүүлэг” нээллтэй хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгийг “Глоб Интернэшнл” ТББ, Хэвлэлийн хүрээлэн, Нээлттэй Форум хамтран зохион байгуулав. Хэлэлцүүлэгт олон нийтийн болон иргэний нийгмийн байгууллагууд, МVРТ-ийн төлөөлөгчид оролцсон.

Монголын олон нийтийн өргөн нэвтрvvлгийн хуулийн төсөлд зөвлөмж боловсруулан баталсан. Мөн дээрхи сэдвээр санал бодлоо солилцож, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар оролцогчдын сонирхсон асуултад хариу өгсөн.

2004 оны УИХ-ын намрын чуулганаар Олон нийтийн өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийг авч хэлэлцэх гэж байгаа билээ. МҮРТ нь сvvлийн жилүүдэд Засгийн газрын шууд хяналтын доор үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиас хойш МVРТ-ийн статусын талаархи асуудал нэлээд хөндөгдөж, энэ талаар мэргэжлийн болоод улс төр, олон нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. Шинэ парламент гарч ирснээр МVРТ-ийн менежментийн бүтцэд өөрчлөлт орж эхэлсэн. Олон нийтийн өргөн нэвтрvvлэг нь олон нийтийн нийгмийн болоод бусад чиглэлээр мэдээлэл авах эрхийн салшгvй гол хэсэг төдийгvй, Ардчилалын vндсэн зарчмуудын нэг болох хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж өгдөг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р зvйлд “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн эрх мэдэлд байхыг хориглоно” гэсэн байдгаас өөрөөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль одоогоор манайд байхгvй байна. 1998 оны парламентад МVРТ-ийн статусыг олон нийтийх болгох шийдвэр гаргасан. Гэвч УИХ-аас олон нийтийн хэвлэл мэдээллийн хуулийг хараахан баталж гаргахгvй байсаар л байна. Энэ талаар 1991 оноос хойш хэд хэдэн хуулийн төсөл боловсруулагдаж, УИХ-д өргөн барьсан хэдий ч өнөөг хvртэл амжилтанд хvрсэнгvй. Тухайлбал, 1991 онд тухайн vеийн МVРТ-ийн дарга асан З.Алтай, 1994 онд мэргэжлийн 9 хvний бvрэлдэхvvнтэй ажлын хэсгийн боловсруулсан “Монгол телевизийн бvтцийн өөрчлөлт” хөтөлбөр нь маш их эсэргvvцэлтэй тулгарч байсан. Энэ ажлын хэсгийг Х.Наранжаргал ахалж байв. Мөн онд АНУ-ын мэргэжилтэн М.Роберт “Хараат бус чөлөөт Радио телевизийн хууль” хувилбарыг мөн санал болгож байсан. 1995 онд Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат мөн олон нийтийн өргөн нэвтрvvлгийн хуулийн төсөл өргөн барьсаныг УИХ дэмжээгvй. Үүнээс хойш хуулт боловсруулагчид хийгээд мэргэжлийн ажлын хэсгvvдээс 4 хуулийг өргөн барьсан боловч бас л дэмжигдэлгvй өнгөрсөн.
Олон нийтийн өргөн нэвтрvvлгийн сvvлчийн төслийг УИХ дахь улс төрийн 2 хvчин болох МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл боловсруулж, УИХ-ын дарга Н.Энхбаяр хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийг томилох тухай тогтоол гаргасан. Одоо УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх л vлдээд байна.