Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө” төсөл хэрэгжиж эхэллээ

"Глоб Интернэшнл" төрийн бус байгууллага, Зориг сан, Хэвлэлийн Хvрээлэнгээс хамтран ЮНЕСКО-гийн санхvvжилтээр "Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө" төсөл хэрэгжvvлэх гэж байна.

Төсөл нь жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд бөгөөд vvний 8 сар нь авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аян зохион байгуулах, авилгын эсрэг дорвитой vйл ажиллагаа явуулахад чиглэгдэнэ.

2004 оны 11-р сарын 8-нд “Зориг” сангийн байранд эхний зөвлөлдөх уулзалтаа өдөр тутмын болон долоо хоногийн сонины эрхлэгч, МЇРТ-ийн болон бусад хувийн телевизийн дарга нарыг оролцуулан хийх гэж байна. Тус уулзалтаар төслийн vйл ажиллагааг танилцуулан, эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хөгжvvлэх, авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аянг зохион явуулахад шаардлагатай чадавхи бий болгох чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцоно.