“Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь” төсөл эхэллээ

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2013 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн “Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь” төсөл дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлэхээр эхэллээ.

Төслийн зорилт: 
Авлигын эсрэг хууль, тогтоомжууд ялангуяа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх

Төслийн зорилго:
• Авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг  дээшлүүлэх
• Улаанбаатар хотын сэтгүүлчдийн авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдлэг, ойлголт сайжирч, эрэн сурвалжлах чадвар нэмэгдэнэ
• Нөлөөллийн стратеги боловсруулах

Төслийн үйл ажиллагаа: Төслийн хугацаанд хоорондоо холбоотой дараах үйл ажиллагаа явуулна.
1. Хуулийн талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр
            • ww.globeinter.org.mn вэб сайт дээр дэд сайт нээх
            • сургалтын 3 аудио, 5 видео материал бэлтгэх
            • ҮГҮЙ! Үйл ажиллагаа зохион байгуулах

2. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сургалт зохион байгуулна
3. Олон нийт, төрийн албан хаагчдад ил тод, хариуцах чадвартай засаглал,  авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгааны стратеги боловсруулна