Глоб Интернэшнл төв нь Европын Холбоо, “Ди Ар Ай” /DRI/ байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “GSP+ системээр дамжуулж хүний эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд мэдээллийн материал бэлтгэх студи, продакшн сонгон шалгаруулна.
Төслийн хүрээнд GSP+ болон тус системд хамаарал бүхий хүний эрхийн суурь конвенциудыг таниулан сурталчилж, хэрэгжилтийг сайжруулахын тулд олон нийт, хүний эрхийн хамгаалагчид, төрийн албан хаагчдад мэдлэг, мэдээлэл хүргэх зорилгоор аудио, видео материалууд бэлтгэнэ.
Гүйцэтгэх ажил:
Төрөл хэлбэр | Үргэлжлэх хугацаа | Тоо, ширхэг | Тайлбар |
Видео | 1-5 мин | 2 | Төслийн баг мэдээллээр бүрэн хангана. Бүтээлийг зохиолоос эхлэн продакшны бүхий л ажлыг хариуцан гүйцэтгэнэ. |
Аудио | 1-10 мин | 2 | |
Инфографик | 10 | ||
Постер | 10 |
Сонирхсон студи, продакшн байгууллагын товч танилцуулга, үнийн саналаа 2018 оны 01-р сарын 18-ны өдрийн 23.00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү. Үүнд:
- Цахим шуудангаар: onon AT globeinter.org.mn
- Шуудангаар: Глоб Интернэшнл төв, Улаанбаатар – 15141, Шуудангийн салбар - 38, ш/х 102,
Лавлагаа, тодруулга мэдээллийг 99170361, 99301206 утсаар болон onon AT globeinter.org.mn хаягаар хандан авч болно.
"Мэдээлэл харилцаа, урлагаар дамжуулан
олон нийтийг эрх мэдэлжүүлэх нь" хөтөлбөр
Глоб Интернэшнл төв
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу 68/1, Логос оффис төв, 902 тоот,
Шуудангийн хаяг: Улаанбаатар-15141, Шуудангийн салбар - 38, ш/х 102,
Утас: 976-11-324627, 324764
Факс: 976-11-324764