ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хороог шинэчлэн байгуулав

Монгол Улсын Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Пүрэвсүрэнгийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/18 дугаар тушаалаар ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн хөтөлбөрийн Монголын үндэсний хороог шинэчлэн байгуулж, бүрэлдхүүнийг баталсан байна.

Дарга Х.Наранжаргал, Глоб Интернэшнл төвийн тэргүүн

Гишүүд: П.Баасанхүү, ГХЯ-ны Олон талт хөмтын ажиллагааны газрын зөвлөх

Б.Энхбаяр, БСШУЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн

У.Мөнхдэлгэр, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн

Ж.Батбаатар, МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхимын эрхлэгч

А.Амундра, Монгол масс медиа группын захирал

Б.Гүнбилэг, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч

Л.Гантулга, Харилцаа холбооны зохицуулах хорооны зохицуулалтын албаны дарга

М.Мөнхмандах, Хэвлэлийн хүрээлэнгийн захирал

Б.Галаарид, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч

Нарийн бичгийн дарга Д.Мөнхбүрэн, Глоб Интернэшнл төвийн хуульч