“Завхан” сонины газарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргалаа

“Завхан” сонины газарт холбогдох Завхан аймгийн Яруу сумын засаг дарга О.Энхбат нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2009 оны 9 сарын 24-ний өдөр Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн гомдлоор хэлэлцэж шийдвэрлэлээ.

Уг хяналтын шатны шүүх хуралдаанд “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахүү өмгөөлөгчөөр оролцож   хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга, хууль зүйн үндэслэлийг биечлэн танилцууллаа. 

Өмгөөлөгч Г.Даваахүү уг иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тул анхан шатны шүүхэд дахин хэлэлцэх үндэслэлтэй гэсэн байр суурьтай  шүүх хуралдаанд оролцсон.

Хяналтын шатны шүүх уг хэргийг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэдэг үндэслэлээр “анхан шатны шүүх дахин шийдвэрлүүлэх шаардлагатай” гэж дүгнэн Завхан аймгийн сум дундын шүүхэд буцаах шийдвэр гаргасан байна. 

“Завхан” сонин Хяналтын шатны шүүхэд хандлаа