Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдахдаа шүүхийн тогтолцоог "буруугаар ашиглах" нь гарын авлага
Олон улсын эрх зүйн дагуу үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрүүгийн шийтгэлийг үзэн ядалтыг дэвэргэсэн зэрэг хамгийн ноцтой тохиолдолд л гагцхүү туйлын онцгой, аргагүй байдалд ногдуулдаг. Гэсэн хэдий ч үг яриагаар нэр хүнд гутаахыг эрүүжүүлэхийн эсрэг нөлөөллийн чухал үйл ажиллаагаа явуулж буйг үл хайхран дэлхий нийтэд сэтгүүлчид ихэнхдээ ноцтой, үзэн ядалтын шинжгүй байхад л төрийн байгууллагууд, албан хаагчдыг шүүмжилсэнтэй холбоотойгоор эрүүгийн хэрэгтэй нүүр тулж байна. Сэтгүүлчдийг хамгаалах хороо (Committee to Protect Journalists)1 –ны судалгаагаар хоригдсон сэтгүүлчдийн тоо 2021 оны эцсээр 294 буюу жишигт үл нийцэхүйц түвшинд хүрч өссөн нь түгшүүртэй байгаа ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2020 онд “Гагцхүү мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхэлсний төлөө саатуулагдсан сэтгүүлчдийг нэн даруй суллах”-ыг Засгийн газруудаас шаардсан билээ.
Ихэнх тохиолдолд сэтгүүлчдэд нэр хүнд гутаах, төрийн албан хаагчдыг доромжилсон, үймээн самуунд турхирсан, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмын эсрэг ажилласан, үзэн ядах үг хэллэгийн хэтэрхий өргөн тодорхойлолтоор, “худал мэдээ” нийтэлсэн, бурхан шүтээнийг муучилсан, терроризм үйлдсэн гэх хэргүүд болон бусад хэрэгт эрүүгийн ял тулгасан байна. Сэтгүүлчдийг мөн татварын хууль зөрчсөн, бизнесийн нууц задруулсан, зохиогчийн эрх зөрчсөн хэрэгт буруутгажээ. КОВИД-19 цар тахал эхэлснээс хойш тэдэнд бас л хуудуутай мэдээлэл, эсвэл цуурхал түгээсэн, нийтийн эрүүл мэндэд аюул учруулсан, олон нийтийн хүчирхийллийг турхирсан, Засгийн газраас хэрэгжүүлсэн онц байдлын хязгаарлалтыг дагаж мөрдөөгүй гэх зэрэгт хэрэг тулгасан байна. Зарим тохиолдолд нэр төр гутаасан хэргүүдийг сэтгүүлчдийн эсрэг тохсон ба үүнд тогтмол хүлээлгэсэн цээрлэл байгаагүй ч ихэнхдээ бусад хэрэгтэй уялдуулан буруутгажээ. Нэр хүнд гутаахыг “хувь хүний нэр хүндэд болон хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд үндэслэлгүйгээр хор хохирол учруулсан худал мэдээллийн харилцаа” гэж өргөн хүрээнд ойлгох боломжтой.3 “Гүтгэлэг” гэх нэр томьёог мөн л нэр хүнд гутаахтай уялдуулан ашигладаг ба үүнд бичмэл, эсвэл радио, телевиз, эсвэл онлайн талбарыг хамруулсан мэдээлэл харилцааны бусад тогтмол хэлбэр хамаарна. Тэгвэл “гүжирдлэг” нь амаар ба үйл хөдлөлөөр нэр хүнд гутаах үйлдэл юм. Эрх зүйн зарим тогтолцоонд injuria ба calumnia гэсэн нэр томьёог нэр хүнд гутаахтай холбоотой ашигладаг. Зарим улсын дүрэм журамд хувь хүнийг доромжлох, эсвэл desacato (төрийн байгууллагууд, албан хаагчид, төрийн далбаа, цол тэмдэг гэх мэт төрийн бэлэг тэмдгийг гутаах), lèse-majesté (хааны гэр бүлийн гишүүдийг гутаах) гэсэн ойлголт байсаар байна.
Гэтэл
эдгээр нь олон улсын эрх зүйтэй үл нийцнэ гэдэгтэй олон улсын түвшинд санал нийлж буй билээ.
Нэр хүнд гутаахыг тусгайлсан хуулиар, эсвэл илүү ерөнхий хуулиудын зүйл заалтуудаар
зохицуулдаг ба улс бүр ялгаатай. Ангилж үзвэл, энэ нь эрүүгийн хэрэг, эсвэл иргэний
хэрэг гэж үзэх ба олон оронд аль аль хуулиар нь зохицуулж байна. Хэрэв энэ нь
Эрүүгийн хуульд байгаа бол торгох, хорих ялтай бөгөөд иргэний хэргийн шүүхээр
шийдвэрлэх тохиолдолд нөхөн төлбөр гаргуулах, залруулах, хариу өгөх, уучлал гуйх
зэрэг хохирол барагдуулах арга хэрэглэж байна. Нэр хүнд гутаахыг мөн маргаан
шийдвэрлэх өөр механизм, тухайлбал хэвлэлийн зөвлөл, хэвлэл мэдээллийн өөрийн
зохицуулалтын этгээдээр дамжуулан шийдвэрлэж байна.
Олон улсын Хүний эрхийн шүүх, хөндлөнгийн хяналтын этгээдүүд, НҮБ-ын
байгууллагууд, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тусгай эрх бүхий этгээд, ИНБууд нэр хүнд гутаахыг эрүүгийн хэрэг гэж үзэх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд
онцгой гашуун үр нөлөө үзүүлж, нэр хүндийг хамгаалах зохистой арга биш тул үүнийг
Эрүүгийн хуулиас хасахыг удаа дараа байнга уриалж байгаа билээ. Нэр хүнд гутаах
гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасахын төлөө кампанит ажлуудыг олон улсын, мөн
бүс нутаг, үндэсний түвшинд хийсэн. Энэ нь хэд хэдэн улсад Эрүүгийн хуулиасаа
гүтгэх, доромжлох гэмт хэргийг хасах үр дүнд хүргэсэн хэдий ч буцаан эрүүжүүлсэн
байна. Бүс нутгуудад нэр хүнд гутаахыг гэмт хэрэгт тооцсон Эрүүгийн хуулийн зүйл
заалтууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дарангуйлах, хумихын тулд ашиглагдсан
хэвээр байгаа ба үүний зэрэгцээ бусад сорилтой цуг иргэний хэргүүдийн шүүн таслах
ажиллагаанд зохисгүйгээр ашиглагдаж буй нь түгшүүр төрүүлж байна.