СЭТГҮҮЛЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ ДҮН

Глоб Интернэшнл төв нь  Нээлттэй Нийгэм Форум болон Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах /IFEX/ олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэлтэй байх, улс төрийн үйл явцад мэдээлэлтэй оролцох эрх” төслийн хүрээнд энэхүү судалгааг авсан болно.

Судалгааны зорилго:

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад тулгарсан мэргэжлийн эрхийн зөрчлүүдийг илрүүлэх, бүртгэх, нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулан цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлох зорилгоор судалгаа хийв. 

Судалгааны хамрах хүрээ:

Улаанбаатар хотын болон орон нутгийн телевиз, сонин, сэтгүүл, радио, фм, цахим хуудасны нийт  284 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хамрагдсанаас оролцогчдын 84 хувь нь Улаанбаатар хотын төлөөлөл, 16 хувь нь орон нутгийн төлөөлөл байна. Хүйсийн хувьд ангилан үзвэл судалгаанд хамрагдсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын 65 хувь нь эмэгтэй, 30 хувь нь эрэгтэйчүүд байв.